НИЙГЭМ

Төрийн цагдаа жүжигчин биш

Дүрэмт хувцас бус монгол баатрын дээл өмссөн цагдаа танд шаардлага тавьбал хэрхэх вэ. Хэн нэгний урлагийн үзлэг дээр бус улсын наадмын үеэр тэгвэл яах вэ. “Хүүгийнхээ урлагийн үзлэгт оролцчихоод явж байгаа юм болов уу гээд гайхаад өнгөрөх болов уу. Тэгвэл огт тийм биш. Цагдаа нар ажлаа хийгээд явж байгаа нь тэр юм шүү. Жил жилийн наадмын дараа наадамчин олон “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гээд санаа алдан суудаг. Жилжин хүлээсэн өнөө жилийн үзэгчгүй, очоод үзэх боломжгүй мөртлөө сонин, содон үйл явдлаар дүүрэн байх нь.

Улсын наадмыг зохион байгуулах “XIII зуун” цогцолборт ганц ч иргэн тэр ч бүү хэл УИХ, Засгийн газрын гишүүдийн, томоохон албан тушаалтнуудыг оруулахгүй гэсэн мөртлөө цагдаа нарыг хамгаалалтад гарган, дээл өмсгөн жигдрүүлэхээр болж. Томоохон арга хэмжээний үеэр цагдаа нар хамгаалалтад гардаг нь тогтсон зүйл. Гэтэл ганц үзэгчгүй хийнэ гээд буй наадмын үеэр хэнийг хамгаалуулж, хянуулах гэж байгаа юм бол. Тэгсэн мөртлөө цагдаа нарт монгол баатрын дээл өмсгөх болсон нь ихэд шүүмжлүүлж байна. Уншигч та нэг төсөөлөөд үз дээ. Наадмыг шууд дамжуулалтаар үзэж байхад цагдаагийн албан хаагчид дээл өмсөн гүйгээд, засуулуудаас ялгарахгүй байвал ямар байх вэ.

Цагдаа нар албан үүргээ гүйцэтгэж явахдаа дүрэмт хувцсаа өмсөх үүрэгтэй. Гэтэл улсын наадмыг зохион байгуулж буй “Hero”-ийн Б.Баатар уландаа гишгэх нь. Төрийн цагдаа жүжигчин биш. Өнөө жилийн наадмыг “Монгол наадам” контент бүтээгдэхүүн болгож, дэлхийд сурталчлах гэж буйгаа Б.Баатар онцолсон. Үнэхээр үүнд нь монгол дээлтэй цагдаа хэрэгтэй байгаа юм бол жүжигчдийг л тоглуулна биз. Юманд бас хэм хэмжээ байх хэрэгтэй.

Хөл хориотой, коронавирусийн улмаас улс даяар элгээрээ хэвтсэн өнөө цагт улсын наадмыг гурван тэрбум төгрөгөөр хийхээр болсон. Хаана хаанаа санхүүгийн хямралтай байгаа өнөө цагт энэ их мөнгө. Өмнөх жилүүдийн адил Төв цэнгэлдэхэд очиж үзээд, хуушуур эргүүлээд наадвал өөр шүү дээ.

Одоо тэгээд ийм шийдвэр гаргалаа, цагдаа нарт дээл өмсүүлнэ гээд л зүтгэх байх. Ерөнхийлөгчийн амралтын газарт, Ерөнхийлөгчийн кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх нь найруулах гэж буй наадам юм хойно. Гэхдээ цагдаа нар дурын дээлээ өмсөхгүй нь тодорхой. Иргэд бидний татварын мөнгөөр л тэдэнд дээл хийлгэнэ. Ахиад л үргүй зардал, гурван тэрбум төгрөгөөс тодорхой хэмжээнд зарцуулж таарна. Гурван тэрбум төгрөгөөр хэдэн ажлын байр бий болгоод, цөөнгүй аж ахуй нэгжийг санхүүгээр дэмжчихвэл хэдэн хүний амьдралд тустай билээ. Төсвийн мөнгө “Ёо” гэхгүй нь л зол байдаг байх, дээдэст.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-03 17:16

Аягании хариу өдөртөө гэж ............ Үгүи гэх хэцүү баигаа баихөө

Зочин
Зочин
2020-07-03 17:21

13-Р ЗУУНЫГ ХАМГААЛУУЛАХ ГЭЭД БАЙГААМ БАЙЛГҮЙ. ЭНЭ ЖУУЛЧНЫ БААЗЫГ ГАДААД ЕРТӨНЦӨД СУРТАЛЧИЛАХ ГЭСЭН АРГА ЮМ БОЛОВ УУ АРД ИРГЭДЭЭ ОЧИЖ БОЛОХГҮЙ ГЭЧИХЭЭД ДАРГА НАР НЬ ДАВХИАД ОЧВОЛ БАС МУУХАЙ Л БАЙХ.

иргэн
иргэн
2020-07-03 18:56

женко тур 2009 оноос хувьцааны ашиг хуваана гэчихээд одоо болтол нэг ч тогрог огоогуй одоо баттулга хагартлаа баяжсан ашиг хуваагачээ эсвэл тэр уеийн монгийг маань одоогийн ханшид нийцуулж огоочээ

Zochin
Zochin
2020-07-03 19:14

13 r zuunii tuhai konteint tul ,tegeed tsahimaar delhiid tsatsagdah tul bàatariin huvtsas umsguhud bolohgui ym yu bh ve.BUHNIIG ŹUV ,SAIKHAN HUDÈER HARTSGAAYA.

Иргэн
Иргэн
2020-07-03 20:11

Энэ Баатар гэж сайхан мудак бна уу үгүй юу. Ацны чинь баатрын хувцас тэнэгтээрэй. Харин ирэх жил өвөрмөц зүйл сэдэх хэрэгтэй

Иргэн
Иргэн
2020-07-03 20:29

Цагдаа нар эх орныхоо сурт�##�чилгаанд юу л бол юугаа өмсөж орсон ч яадгын. Тэр Баатарын санааг бодитоор хармаар байна. Олон юм Хуц�##�гүй зүгээр хийлгэчих.
Юм бүхнмыг мушгин гуйвуулж, өмхмй амаараа гутааж байхымаа, яацарсан хар м�##�нууд вэ.

Бор
Бор
2020-07-03 20:31

Цагдаа хүүхэлдэй биш шүү бага доромжлоорой.захын нэг муу зурагчин цагдааг команд�##�даг болоо үү

Зочин
Зочин
2020-07-03 21:50

Цагдаа нарыг бикини өмс гэвэл өмсөх үү

Иргэн
Иргэн
2020-07-03 23:12

Бат�##�сан хүчний байгуулгын бэлээхэн дүрэмт хувцас нь бгаа юм бишүү.цэргүүдээр дээлээ өмсөж тайз дээрээ үзүүл.цагдаагийн ахлах даргыг мөрдөсүүд нь янз бүр байх юм жигдлээч.хошууч дэд хурандаа хурандаа гм.түрүү үеийнхээ мөрдөх их хольж зүүж х

Зочин
Зочин
2020-07-04 00:06

АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУЖ АСУУДАЛЫГ ШИЙДЭЖ АЖИЛЛАНА БАРАГ Л МЭДЭХГҮЙ АРД ТҮМЭН Л МЭДНЭ ГЭЖ ЯРИАД БАЙСАН ДАА ОДОО БҮР АРД ТҮМЭН НЬ АСУУГААГҮЙ БАЙХАД НААДМАА ЭНЭ ЖИЛ БОЛИ ГЭЭД 80% ХЭЛЖ БИЧЭЭД БАЙХАД АРД ТҮМНЭЭСЭН ЗУГАТАЖ НЭГ ХҮНИЙ ЖУУЛЧНЫ БААЗАД ОЧ

Зочин
Зочин
2020-07-04 00:07

Ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нар дүрэмт хувцсаа өмсөж байж л ажлаа хийж байна гэдэг нь ойлгогдоно биз дээ. Дүрэмт хувцастай манай цагдаа нар сайхан харагддаг шүү.

Зочин
Зочин
2020-07-04 00:13

Ардын хуьсг�##�ын 99 жилийнхээ ойн их баяр цэнгэл наадамаа ард түмэн л тэмдэглэн өнгөрүүлмээр юм 1, 2 хүн ард түмнээ төлөөлөн наадаж болдог юм уу Төв цэнгэлдэх дээ хорио цээрийн дэглэмээ бариад хийчихэж болно доо.

Зочин
Зочин
2020-07-04 06:23

Марзан юм ч их болох нь дээ. Дараа нь цагдааг зодог шуудагтай зогсооно гэвэл яанаа.Уянгын х�##�ил, мөнгөний шун�##� нийлэхээрээ хорвоод байхгүй хачин гоё шоу үзүүлэхийн байна л даа.

gan
gan
2020-07-04 08:56

Tusviin munguur huviin kompanii juulchnii baaziig surtalchlah ni tiim ch zuv zuil bish.Ene mongol naadam Erunhiilugch bolon tuunii oir toirnii naadam boloh yum shig bna.Ih hurliin gishuud zasgiin gazriin gishuud ochihgui turgui naadam bolol

Холбоотой мэдээ

Back to top button