ХААН шиг эрх мэдэл эдлэх У.Хүрэлсүх ямар улсыг бий болгож, цааш нь авч явах вэ
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Үндсэн хуульд ийм зааалт бий. Сайхан сонсогдож буй нь лавтай. Гэвч энэ заалт ҮХНӨ-өөр огт өөрөөр хэрэгжиж эхлэх нь. Засгийн бүх эрх Ерөнхий сайдад шилжсэн.
Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг “хаан” шиг эрх мэдэлтэй болгосон билээ. У.Хүрэлсүх ардчиллаас хойших он жилүүдэд Монголд байгаагүй хамгийн их эрх мэдэлтэй Ерөнхий сайдын суудалд залрав. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний ийш тийш үсчсэн эрх хумигдаж, Засгийн газрын гишүүдийнх тэлсэн гэж хэлж болно. УИХ-ын гишүүд сайд нарыг өрөөндөө дуудаж загнадаг байв. Одоо харин ирэх дөрвөн жилд УИХ-ын гишүүд сайд нарын өрөөний үүдэнд оочерлож суудаг болно болж буй юм.
Өнгөрсөн гурван жилийн дотор У.Хүрэлсүх намын дарга болж, Засгийн газрын тэргүүнээр заларсан гээд хүрч болох бүхэндээ хүрч, хүссэнээ хийж, бас авсан. Өнгөрсөн гурван жилд олон парламент дамнан гацсан ҮХНӨ-ийг хийлгэж, түүндээ Засгийн газрын тэргүүний эрхийг хязгааргүйгээр нэмүүлж ч чадсан гэхэд болно. Намаа ялуулж Засгийн тэргүүнээр дахин суув.
-САЙД НАРЫН ТОМИЛГООГ ХИЙЖ, САЛБАРУУДЫН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДНЭ-
Тэр хэрээр гартаа Засгийн газрын гишүүд, сайд нараа хэрхэн эмхлэхийг хувь заяаг атгаж, гарч ирэв. Өөрөөр хэлбэл Монголын төр, төрийн сайд нарын хувь заяаг тэр дэнсэлнэ. Сайд болох гэж зүтгэгч, улайрагсад түүний л улыг долооно. Ойрын өдрүүдэд сайд нарын томилгооны асуудал, эрх мэдлийн төлөөх тулаан МАН дотор өндрөө аваад буй.
Ямартай ч Шадар сайдын тоог нэмж Тэргүүн Шадар сайдын албан тушаалыг шинэ Засгийн газарт бий болгохоор байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ийм албан тушаал нэмэх шаардлага бий болсон гэх ч Засгийн тэргүүн хэнд ийм суудал бэлдэх хэрэгтэй болсон нь ойлгомжтой. Мөн хоёр сайдын суудлыг нэмэхээр болоод буй.
-ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ЭДИЙН ЗАСГИЙГ АВРАХ, ДЭВСЛЭХИЙГ ШИЙДНЭ-
Тэр хаан шиг эрх мэдэлтэй байж, маргаашийн Монгол ямар байхыг ч шийднэ. Ирэх дөрвөн жилд олонх болсныхоо өгөөжийг гаргах байх гэсэн итгэл ард түмэнд байгааг Ерөнхий сайд сайн мэдэж буй биз. Энэ утгаараа түүний байгуулсан Засгийн газрын өмнө Монголын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн аврал эрэн хүлээж буй.
Хувийн хэвшлийнхэн ташраараа элгээрээ хэвтсэн, ажилгүйдэл том асуудал болсон, инфляцийн гол хэмжүүр болдог хүнсний ногоо, махны үнэ хаданд гарсан, төсвийн орлого 1.3 их наядаар тасарсан, Монголбанк долларын нөөцөө баран барин валютын ханшийг хазаарласан нөхцөл байдалтай байгаа.
Чухам Засгийн тэргүүнд элгээрээ хэвтсэн эдийн засгаа аврах уу, дэвслэх үү гэдэр хувь заяа бий.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daan ch bolovsrol taaruuhan
Ямартай шинэ засаг орон шоронгоор ажлаа эхэллээ.Цаашийд хэрхэхийг хараад сууж байхаас
Хийж чаднаа, хүний өөрийн гэж ялгалгүй улсынхаа эрх ашгийг 1д тавих шударга улс төрч бол У.Хүрэлсүх сайд.
Хатуу гараар шудрага дуу ажлаад байж мэднэ. Харин мэдлэгэтэй ухаантайнууд нь зөв бүтэц бүрэлдэхүүнтэй ЗГ байгуулж өгч юу хийхийг нь хэлээд өгөхгүй бол толгой нь хүрэхгүй байх шинжтэй
Shudgui arslan b.a geed baisan odooTOM SUDTEI BOLLOO BOLLOO DOO
Сайн Хятад судлаач, Орос судлаач, олон улс судлаач нартай сайн ажиллаарай. ! Дэлхий ертөнцын томчууд эвгүй байгаа шүү.
Хүрэлсүх сайдыг эх орны төлөө их зүйл хийж чадна гэж итгэж байгаа. Монголд итгэл өгчих өөр хүн алга даа
Хүрэлсүх ноён нуруутай, эвдэрч гэмтэх, урваж шарвах нь гайгуй байхоо