Нийгмийн

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдаар А.Ариунзаяаг санал болгов

Өнөөдөр /2020.07.07/ 15:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эхнээсээ тодорч эхлээд байна.

Одоогоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяаг санал болгоод буй. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өдгөө үргэлжилж байна.

А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ. 2005-2013 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 94.3 хувь нь А.Анхзаяаг дэмжсэнээр Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдож байсан аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэзочинрээ
нэзочинрээ
7 сар 7, 2020 21:53

энэ хүүхэн 2 нэртэй юм уу.ариунзаяа анхзаяа гэх юм �##�ь нь вэ

Холбоотой мэдээ

Back to top button