УЛС ТӨР

Сайд нарын АРВЫГ НЬ У.Хүрэлсүх, ДӨРВИЙГ НЬ Ерөнхийлөгч, ХОЁРЫГ НЬ Д.Амарбаясгалан нэрлэжээ

УИХ-ААР САЙДЫН ТОМИЛГООГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ, ШУУД ТАНГАРАГ ӨРГҮҮЛНЭ-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа ажиллах сайд нараа танилцуулж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжлээ. У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайд нараар

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад тус яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар нэрлэгдэв.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аар сайдын томилгоог хэлэлцэхгүй. Харин У.Хүрэлсүх томилгоог хийсний дараа сайд нар УИХ-д тангараг өргөнө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа УИХ-ын гишүүдээс Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар нарыг багтааж, бусад 12 сайдаа гаднаас томилов.

У.ХҮРЭЛСҮХ НАМДАА ИХ ХАНДИВ ӨГСӨН БИЗНЕСИЙНХЭН, САЙД БОЛОХ МӨРӨӨДӨЛТНҮҮДЭЭС ТОЙРЧ ЧАДАВ-

Ерөнхийдөө У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын зурсан бүтцээр Засгийн газар бүрдэв. Тодруулбал, Засгийн газрын шинэ сайд нарын АРВЫГ НЬ У.Хүрэлсүх, ДӨРВИЙГ НЬ Ерөнхийлөгч, ХОЁРЫГ НЬ Д.Амарбаясгалан нар оруулж ирэв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дөрвөн ч сайдын суудал “авахаар” тохироо хийж байгаа хэмээн улс төрийн хүрээнд яригдаж байв. Энэ тохироо ёсоор болов. Түүнийг Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, С.Чулуун, Г.Сайханбаяр нарыг сайдад оруулж ирсэн гэж буй. С.Чулууны хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Бригадын генерал Г.Сайханбаярын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байжээ. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа ТЕГ-ын даргаар томилогдох талаар яригдаж байв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимдаа яг арван сайдаа нэрлэж, оруулж ирсэн гэж харагдаж байна.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан сайдын суудлын тохироо хийж сонгуульд нэрээ дэвшүүлээгүй. Эцэст нь ЖДҮ-чин гэх хэл амны байгаасаа болж сайдын суудал ч үгүй хоцрох шахам МАН-ын генсекийн албан тушаалдаа үлдэхээ зарласан юм. Харин түүнийг хоёр сайд сойж, оруулж ирсэн хэмээгдэж байгаа юм. Говь-Алтайнхан генсекийн нөлөөгөөр гурван сайдын суудал авна гэгдэж байсан ч Л.Мөнхбаатар, А.Ариунзаяа нар л багтаж чадав.

САЙД НАР ЭГЭЛ ЖИРИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ГОЛДУУ Ч, СУЛ ЗАСАГ БҮРДЭВ-

Ерөнхий сайдын өөрөө бүрдүүлсэн Засгийн газрын бүтэц, сайд нар нь ерөнхийдөө олон нийтийн таамаглаж төсөөлж байснаас ч ХҮЧГҮЙ, СУЛ болж байна. Ингэснээр У.Хүрэлсүх засаглалаа хумих алхам хийчихэв үү гэж харагдаж байна.

Тэр энэ удаад хуучин өвгөчүүл, ждү-чин, концессчин, 60 тэрбумынхан, ах дүү, найз нөхдөөсөө хол томилгоо хийсэн нь нэмэх оноо авч ирж байна.

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа Б.Анандбазар, Г.Өнөрболор нарын бизнесменүүдийг сайдын сэнтийд залахаар оруулж ирж байв. Гэвч намдаа их хэмжээний мөнгөн хандив өгсөн эрхмүүдэд сайдын суудал өгсөнгүй. Түүнчлэн сайдын суудал мөрөөдөж явсан Х.Мандахбаяр, Б.Цогтгэрэл тэргүүтэй их санаатнуудад ч нүүр өгсөнгүй, тас цохьжээ.

Нэг ёсондоо задарсан бизнесийн томчуудыг биш эгэл борог салбарынхныг оруулж ирлээ гэж харж байна. Ийм хүмүүсээс танхим бүрдлээ гэхэд нэг талдаа мэргэжлийн байх авч нөгөө талдаа улс төржилтөө даах уу гэдэг асуудалтай тулгана. Парламентийн гишүүдийн 50 гаруй хувь нь хуучин, архаг гишүүд. Ялангуяа танхимын гаднаас томилогдсон шинэ сайд нараа сайд гэж харахгүй дээрэлхэх талтай.

Ерөнхий сайдын томилгоо алагтай, эрээнтэй. Мэдээж сайдын суудлын хаана ч тэнцэхгүй, үл бүтэх гарууд орж ирснийг ч энд хэлэх хэрэгтэй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

53
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
41 Сэтгэгдлүүд
12 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Хүрэлсүхийн засгийн газрын хамгийн эмзэг цэг нь С.Чулуун болсон шүү. Харж л байгаарай

Зочин
Зочин

С.Чулуун гэж нөхөр тоон дотор үсэг цохиж явна даа…
Соёлын сайд гэж ийм хүн баймааргүй л байгаам даа!

ууцгаая
ууцгаая

Нямбаатар жулдахвий дээ Раднаасэд нь дээр байсан байхаа

дэмжигч, зочин
дэмжигч, зочин

Ерөнхийлөгч Нямбаатарыг дэмжсэн. Уг нь муу хувилбар биш. Нямбаатар боловсролтой төлөв даруу

Зочин
Зочин

Сүхбаатар зүгээр байсийн

Зочин
Зочин

сүхбаатар худлаа гар. бас холбиромтгой

Зочин
Зочин

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сайд нарт өмнөх жилүүд шиг УИХ-н гишүүд шахалт үзүүлж чадахгүй болсон гээ биз дээ? Тэгэхээр мэргэжлийн ийм хүмүүс ажиллахад асуудал байхгүй бизээ

Зочин
Зочин

С.ЧУЛУУН ГЭЖ СОЁЛ УРЛАГ ГЭЖ “ТАГ 0”
ХҮН ОДОО САЙД Ч ГЭХ ШИГ…
ЯДАЖ ХУВИЙН СОЁЛ Ч ГЭЖ ТҮЙ БАЙХГҮЙ ХӨДӨӨ ГАР ЯАНА ДААА????
ЭМГЭНЭЛ ШҮҮ!!!

төрөө
төрөө

жонхуугийн шахаа энэ дээ

Тэр
Тэр

Түй хөдөөний гар л түй хөдөөнийхнийг соёл урлагжуулах ухаанаа олох бх. Соёлжих хотынхон нь соёлжсон одоо хөдөө гаралтай хүмүүсээ соёлжуулах ажил хэрэгтэй гэж харж байна.

Зочин
Зочин

Соёлын яам, Хууль зүй дотоод хэргийн сайд нарыг эргэж харах хэрэгтэй ! Хувийн амбиц ихтэй олон түмний дунд сөрөг имижтэй хоёр хүн гарлаа шүү Хүрэлсүх сайдаа !

Зочин
Зочин

Тэр 2 тэнэг нь Жeнкогийнх юм бна, тэрэнтэй нь хамт зайлуулвал таарна

иргэн
иргэн

тийм шүү

Зочин
Зочин

Цэдэвсүрэн арай л жулдана сайн баг бүрдүүлэхгүй бол хөгжил дэвшил зеро, харин гал тогоо ойр зуур зохион байгуулалт сайн байх бизээ. Сайханбаяр зоригтой л луйвар хийх байх дарга нарт сервис үзүүлэхдээ сайн хүн. Чулуун арай л юм даа.

ard ayush
ard ayush

Шинээр томилогдож буй ЗГ-ын бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эрх ашигтаа нийцүүлж хэрхэвч болохгүй шүү гэж ард түмэн хичээнгүйлэн хүсэж байна. Я. Содбаатар шадар сайд улсынхөө хөгжилд нөлөөлсөн оло

123зочин
123зочин

Содбаатарыг шадар сайдад дэмжиж байна. 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга хийдэг байхаас нь мэднэ. хамтарч бас удирдага дор нь ажиллаж байлаа. тэр үеээс үлдсэн сэтгэгдэл бол сайн удирдагч гэж л хэлийдаа. Одоо ингээд сайд болж

Зочин
Зочин

Сайд болоход Нямбаатар, Чулуун,Сарангэрэл арай бишээ.

Зөвөлгөө
Зөвөлгөө

Чулуун гэж нусан таг хүн ардыг соён гэгээрүүлэх үү. Архичин хүүхэнчин, соёлгүй бүдүүлэг.

zochinzochin
zochinzochin

Хүрэлсүх сайдад талархал илэрхийлье.Сайд нараа зөв удирдаж чадварлаг мэргэшсэн засгийн газар байгуулна гэдэгт найдаж байна. Шадар сайд Содбаатарт амжилт хүсье

Zuv hun
Zuv hun

Shadar saidaar Sodbaatar zuv tomilgoo bn. mergejliin hyanaltiin yrunhii gazar, uildver hudaldaanii said, zam teevriin said, ardiin namiin UZiin darga geed olon jiliin turshlagatai hun

Зочин
Зочин

Манай Сараа сайд ингэж ч зогсох хvн бишээ. Менхсайхныгаа сайд болгож л таараа, харж л байгаарай. Хэн уруудаж, хэн дэвшихийг би мэднэ гдг л хvн дэ. Удахгvй Цогтбаатарын тухай худлаа гvтгэлэг сэвж егне де, Ванга шиг хэлчье. Тгл Цогоо будаа

Зочин
Зочин

Согтчоод Хvvк биш, би ЕС гэж шогтсон гсн vнэн болтой дог до

Зочинзөөзүү
Зочинзөөзүү

Хүүкт татгалзах аргагүй санал тавьдаг юм байхдаа 5 насаар ах 63 оных, гелны хүчээр л явах юмдаа

Зочин
Зочин

Ene hun site bolgon deer doromj ugtei setgegdelee oruulaad baih yum. Ataarhaj uheh gej baigaa bololtoi. Zaluu shineleg setgelgeetei emchiig demjij said bolgoj baigaa ni ziv shuu dee. Hezee iim zorigtoi tomilgoo hiigdej bailaa.

Зочин
Зочин

Ванга минь ээ Цогтбаатар томилогдож ч чадсангүй шдэ. Сараа сайдын буян уу?

Зочин
Зочин

Тэгвэл Ардын намд ардын хүүхэд хэрэггүй л юм байна

Malone
Malone

Дээд тушаалтнууд нь суудлаа олохгүй бол доод албадууд нь гүйдлээ үл олно. Олон жил улс төрд байсан шадар сайдаар томилогдоод байгаа Я. Содбаатар бол яахын аргагүй улс төрд байх ёстой хүмүүсийн нэг зөв томилгоо байна

зочиннн
зочиннн

Шадар сайдын томилгоо үнэхээр зөв байлаа. Хийсэн бүтээсэн зүйл ихтэй хариуцлагатай бүх салбартаа туршлагатай, шударга хүн шүү. Амжилт хүсье илүү ихийг хийж бүтээгээрэй.

zochin
zochin

zuw shuu huuk helsendee hurjiin

123зочин
123зочин

Содбаатарыг шадар сайдад дэмжиж байна. 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга хийдэг байхаас нь мэднэ. хамтарч бас удирдага дор нь ажиллаж байлаа. тэр үеээс үлдсэн сэтгэгдэл бол сайн удирдагч гэж л хэлийдаа. Одоо ингээд сайд болж

Хариулт
Хариулт

Содбаатар Нямбаатар нар ЖДҮ чин гэж нэрлэгддэг хүмүүс бусад нь болж байна

зочин
зочин

Засгийн газрын кабинетын гишүүддээ амжилт хүсье. Хуучин архгууд бизнесүүд байхгүй, жинхэнэ мэргэжлийн ЗГ гэж харж байна. Бид шүүмжлээд яах вэ, харин дэмжиж, ажиллах боломж, сэтгэлзүйн дархлааг сайн суулгаж өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин

Нямбаатар, Чулуун 2ыг ек нь оруулж ирсэн байх ч гэж, улс төрийн товчооны тойрон хүрээлэгчид гэж байсныг сэргээчихжээ

ЗОЧИН
ЗОЧИН

ОЮУНЫ ХУЛГАЙЧ ХҮНЭЭР СОЁЛЫН САЙД ХИЙЛГЭМЭЭРГҮЙ БАЙНА

Зочин
Зочин

Хүрэлсүх, Баттулга хоёрын 2017оны сонгууль эхлэхээс эхлэн хувилдаж буй төрийн хувилдаан өрнөж байна. Шинэ манан

Зочин
Зочин

У.Хүрэлсүх ПРОСТО МОЛОДЕЦ !

Зочин
Зочин

Томилгоонд яахаараа ерөнхийлөгч оролцдог юм. Оролцсон гэхээр өнөөдөр байгуулагдсан засгийн газрын бүрэлдэхүүнд өөр намын гишүүн хүн орсон гэсэн үг. Засгийн газрыг ерөнхий сайд дангаараа шийднэ гэсэн чинь худлаа болж байна уу?

Ганаа
Ганаа

Сонголтод хүндэтгэлтэй хандаж байна. Ер нь дажгүй, мэргэжлийн салбараа мэдэх хүмүүс орж ирж. Миний мэдэхээр Жасрай гуайн засгийн газраас мэргэжлийнх байгаагүй. Энэ хүмүүс дотор гол салбар ХААХҮЯ- сайд мэргэжлийнх бус нь тиймэрхүү байна.

Иргэн би:
Иргэн би:

Эрчим хүчний сайдад зөв хүн сонгогдсон байна. Мэргэжлийн бөгөөд ёс суртахууны хувьд төрд байх хүн.

Зочин
Зочин

Хүрэлсүрийн ЗГ-аас юу ч горьдоод нэмэргүй.Улам хямарч дeфолт зарлан монгол улс сүйрэх нь тодорхой болов

Зочин
Зочин

Л.Халтар сайд маш сайн нүдээ олсон сонголт байлаа. Тээврийн болон төрийн жинхэн мэргэшсэн хүн.

Зочин
Зочин

Соёлын сайдаар маш зөв хүн тавьжээ.Эх түүхээ мэддэг хүн. Урлагын балай юмнуудаас сайд болсон бол Хар тамхины наймаа л цэцэглэнэ.

Инженер
Инженер

Тавинбэх сулбагар үлбэгэр байх болно. Салбарынхан өөр хүн хүсч байлаа. Шийдвэртэй, хурдтай, гараас нь юм гарахгүй.

зочин
зочин

Ажилтайгаа ианилцах 2 жил дадлага хийх сайднар Ариунзаяа, Мэндсайхан, Сарангэрэл , хамгийн их дадлагачигч ЧУЛУУН, бнаа бна.

зочин
зочин

Нямбаатар их сонин, Хармагтайн ордыг хусчихсан нөхрийг өмөөрнө, шүүгчийг шалгана гэж тэнэгтдэг бна Энэ албан тушаалыг ероолгүы шуналтан байхаа. 5 нөхөр яаж шударга ярьж байсныш монгол түмэн мартаагүй бгаа.

ннннн
ннннн

Насаараа яаманд ажилласан гээд шинэчлэл хийр боловсролтой гэсэн үг биш. Мэргэшсэн хүн гэж насаараа ажилласан хүн биш тухайн салбарынхаа мэдлэгмйг бүрэн эзэмшсэн хүнийг хэлнэ.

Enkhbayar
Enkhbayar

Засгийн газрын гишүүдэд ихэвчлэн мэргэжилд ойр хүмүүс орсон, шинэлэг томилолт болоо. Гэвч Чулуун, Нямбаатар, Ариунзаяа мэт аль ч талаараа биш хүмүүс орж ирснийг олон нийт гайхаж байсан юм. Хөндлөнгийн гар хөл орлцоод ийм болсон бололтой. Ер

Zochin
Zochin

Olon yum kuzaal suusan hiisen ajil bgamu. Hiivel negmoson hiiged chadhgu bol zailaldaa. Neg l ih tom baasan hun baas ni une hurdeg bol hamaa alga zugeer. Ed nariin hiideh gej uhsen baas ni bdgiin.

zochin
zochin

Said nar gesen chini negee l khuuchnii nekhduud yagaad saidad KHURELSUKH , BATTULGA 2 eniig teriig geed ymarch shalguurgyi shuud tomilood baigaa um Negee JDU enter shal khudal odoo naad

zochin
zochin

Erchimkhuchnii salbar buur unasaniig erdemten injeneruud bichsen bsn Yg unen shuu Ene salbar SHinjlekh ukhaan TEKHNIKIIN mash nariin meregjliin salbar shuu ERENHKIILEGCH , ERENHKIISAID 2 ene salbar

zochin
zochin

…erchimkhuchnii saidiig ebelees emne salbaraas ni sanal arbch eerchil… zaabal shuu… ebliin beltgel mash khund bolson

Ард
Ард

ЗГ-аа ажиллахыг хөрьяа. Өөр сонголт байхгүй. Юу ч яриад нэмэргүй. Үндсэн хуулиа дээдэлж явья.

Ган үзэгтэн
Ган үзэгтэн

Шадар сайдад зөв хүнээ томилсон байна. Түүн шиг туршлагатай парламентч улс орныхоо хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах нь мэдээж

Back to top button