НИЙГЭМ

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хоёр сар хаана

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүлжээ.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан.

Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өчигдрөөс /07-р сарын 16-ны өдрөөс/ хааж, засварын ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгч үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байгаа аж.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button