УЛС ТӨР

ЖДҮ-чин Х.Болорчулуун Байнгын хорооны дарга болохоор горилж явна

2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент, Засгийн газар бүрдэж, ажилдаа орлоо. Харин УИХ-ын тухайд одоо байнгын хороодын дарга нараа томилж, чуулганаа хаахаар төлөвлөж байгаа. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгийнхэн хуралдаж, байнгын хорооны даргад хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулах зуур өөрсдөө байнгын хорооны дарга болохоор горилогчид олон байгаа сурагтай.

Тухайлбал, одоогийн байгаа байнгын хороодын бүтцийг нэмэгдүүлж, өөртөө нэг байнгын хороо бий болгооч хэмээн шинэхэн гишүүд ч УИХ-ын даргынхаа өрөөгөө орж гараад тун завгүй байгаа гэнэ. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон, хувийнхаа Дорнод гурил компанид ЖДҮ, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан гээд хөдөө аж ахуй салбарын хамаг л тусламжийг хүртдэг Х.Болорчулуун гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болохыг мөрөөдөж яваа гэнэ.

Угтаа бол ЖДҮ авсан нь баримтаар нотлогдсон, түүгээр зогсохгүй тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан нь ч хамгийн тодорхой хүн хүнс, хөдөө ахуйтай холбоотой байнгын хорооны дарга болох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэж үү, УИХ-ын дарга аа. Гурван удаа сонгогдож гишүүн болсныг нь үнэлэхээс илүү ашиг сонирхлоос ангид байх, мэргэжлийн томилгоонуудыг хийгээрэй хэмээн танай намд сонгогчдын олонх саналаа өгсөн гэдгийг сонгуулийн халуун дуусаагүй байхад мартаж үл болох биз ээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд ашиг сонирхлын зөрчилгүй, салбарын мэргэжлийн хүмүүсийг албан тушаалд томилно гэсний дагуу сайд нар бүрдүүлж, Засгийн газраа байгуулсан. Яг үүн шиг УИХ ажиллаж чадвал ард түмний сонголт буруудаагүй гэдгийг харуулах боломж юм шүү.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button