Нийгмийн

ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт ЗУРГААН ХҮН эрчимт эмчилгээний тасагт байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл,

"АНУ болон Бразил, Энэтхэгт халдвар эрчимтэй нэмэгдэж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6,562 хүн шинээр халдвар авч 173 хүн нас барсан. Өчигдрийн байдлаар 289 хүн шинээр ажиглалтад орж, 288 хүн гэрийн тусгаарлалт руу шилжиж, 2.996 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн байгаагаас зургаан хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

"Энэ сарын 8-нд 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинээр хоёр хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Цэргийн сургуулийн 21 настай оюутан 57 хоног, 37 настай оюутан 40 гаруй хоног эмчлүүлсний дараа эдгэрсэн. Ийнхүү Монголд илэрсэн батлагдсан 227 батлагдсан тохиолдлоос 197 хүнийг амжилттай эмчилж, эдгэрүүллээ. ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байгаагаас 27 хөнгөн, гурван хүндэвтэр иргэн байна. Ажиглах байрнаас ХӨСҮТ-д ирсэн эмэгтэй амаржиж, хүүтэй болсон ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button