Ц.Содномдоржид “саруул сайжрах”, Б.Гончигдамбад “хуурнан шуугигч” чимэг олгожээ
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгодог. Энэ жилийн наадамд 512 бөх зодоглосноос найм давж үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсуурьт “бууршгүй хүчит”, долоо давж их шөвөгт үлдсэн Улсын арслан Ц.Содномдоржид “саруул сайжрах”, Улсын гарьд Б.Гончигдамбад “хуурнан шуугигч”, зургаа давж дунд шөвөгт үлдсэн Улсын аварга Ч.Санжаадамбад “үнэн зоригт”, улсын аварга С.Мөнхбатад “цогт гарамгай”, Улсын арслан П.Бүрэнтөгсөд “үнэн зоригт” чимэг тус тус олгожээ. Мөн тав давсан Улсын харцага Б.Бат-Өлзийд “өсөх идэр”, Улсын начин Э.Энхбатад “улам нэмэх”, Улсын начин Д.Цэрэнтогтоход “өсөх идэр” чимэг олгосон байна.
ЗУРГААГИЙН ДАВАА:
Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл, шинээр Улсын начин/
Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /шинээр Улсын начин, Увс/
Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /шинээр Улсын начин, Сэлэнгэ/
Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/
Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /шинээр Улсын начин, Өвөрхангай/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /шинээр Улсын начин, Сэлэнгэ/
Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/
Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /шинээр Улсын харцага, Дорнод/
Б.АМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.