НИЙГЭМ

ТЦА: Наадмын үеэр шаардлага гарвал зам хаана

Улсын наадмын үеэр зам хаах эсэх асуудлаар Тээврийн цагдаагийн газраас мэдээлэл өглөө. Тус газрынхан “Наадмын үеэр Улаанбаатар хотоос гарах чиглэлд замын хөдөлгөөнийг хаахгүй. Харин зам засвар, замын нөхцөл байдал, аюулгүй ажиллагаатай холбоотойгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх, түр хаах зохицуулалт авна. Үүнийг тухай бүрт нь мэдээлнэ. Зохицуулагч ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоо худагт болно. Цахимаар болох учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй. Автомашины зогсоолыг ашиглуулахгүй. Нэг чигийн хөдөлгөөнд оролцуулах үүднээс өмнө нь бага зэрэг өөрчлөлт оруулдаг байсан. Энэ жилийн Хүй долоо худаг орчмын автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал тухайн цаг үед нь хэсэг хугацаанд хязгаарлана.  Хэрэв тийм зүйл гарахгүй бол хөдөлгөөнийг хэвийн явуулна” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2020-07-09 15:31

УБ-ынхан аймаг сумууд руу ёстой нэг бэлчиж гарлаа. Энэ ч яахав байх л асууд�##�. Яагаад гэвэл хотод наадам гэж нэг их сүржигнэхгүй болсоноос л байх. Гэвч наадмын дараа хөдөө нутаг хогоор дүүрэхгүй байв�##� сайн байна. Мөн элдэв муу юм бүү сонс.

Холбоотой мэдээ

Back to top button