Нийгмийн

Н.Мандах: Н.Номтойбаяр давж заалдана

Өнөөдөр /2020.07.09/ 13.00 цагаас Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах түүнд оногдуулсан шүүхийн шийдвэртэй холбогдуулан олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд мэдээллийг өглөө.

“Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн. Түүнд оноосон 5.5 жилийн хорих ял одоогоор батлагдаагүй. Шүүхээс түүнийг “мөрдөгчийг утсаар дарамталсан” хэмээх нотлогдоогүй шалтгаанаар цагдан хорьсон. Н.Номтойбаярын хувьд цагдан хоригдсон цагаасаа хойш эрх нь зөрчигдсөн.

Би төрийн өндөр эрх мэдэл бүхий албан тушаалтан, жирийн иргэдээс эхлээд өмгөөлөгчгүй шүүх хуралдаж, яллах дүгнэлт үйлдсэн анхны шүүх хурлыг үзлээ. Бид цаашид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана”

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button