Нийгмийн

Улаанбаатарт 19 хэм дулаан, бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно.

Наадамчид, иргэдийн анхааралд:

 Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 09-ний 20 цагаа­с 07 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын хөндийгөөр 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 12-14 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button