НИЙГЭМСПОРТ

НААДАМ: Хязаалан насны морьд 14.00 цагт гарааны зурхай руу хөдөлнө

Өнөө жилийн улсын наадам хязаалангийн уралдаанаар өнөөдөр эхэлнэ. Хязаалангийн уралдаанд газар газраас цугларсан шигшмэл 221 буян тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.

Баяр наадмын хөтөлбөрийн дагуу хязаалан насны морьд 07.00 цагт гарааны зурхай руу хөдлөх хуваарьтай байв. Гэвч хур борооны улмаас эл насны морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулаад байсан. Тэгвэл хязаалангийн уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулахаар болжээ.

Өнөөдөр 12.00 цагаас эрлийн дунд нас, 15.00 цагаас шүдлэн насны морины уралдаантай. Тэгэхээр цаг агаарын нөхцлийн улмаас дээрх хоёр насны морьдын уралдаан мөн хойшлох нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button