Нийгмийн

Д.Нямхүү: Онгоцонд ихэр хүүхэд төрүүлсэн эх долоон сартайдаа хугацаанаасаа өмнө амаржсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хүргэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

“ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүс хүн болон ажиглах байранд тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдээс коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нараас коронавирус илрээгүй. Одоо Монголд батлагдсан 227 тохиолдлоос 197 нь эдгэрч эмнэлгээс гарсан. 30 хүнийг эмчилж буйгаас 27 нь хөнгөн 3 нь хүндэвтэр байна.

Өчигдөр орой Истанбулын тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 зорчигчийн нэг 42 настай эмэгтэй амаржиж, хоёр ихэр охинтой болсон. Эх, хүүхдүүдийн бие хэвийн. Тухайн эмэгтэй хугацаанаасаа өмнө буюу 7 сартайдаа амаржиж, дутуу төрсөн. Хүүхдүүд 1400 гр жинтэй мэндэлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
2020-07-10 15:38

Nyamhuu darga tolgoiniihoo usee zasuulchij boldogui yum bhdaa.us n ih urgajee

Холбоотой мэдээ

Back to top button