Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ.

Өнөө жилийн хурдан азарганы уралдаанд газар газраас цугларсан 104 хүлэг шандас сорьсноос Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы хээр азарга аман хүзүүнд давхилаа.

Айргийн гуравт Архангай аймгийн харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга
Дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Нэргүйн Амарбаясгалангийн хээр буурал азарга

Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга давхилаа.
Ингэснээр Төв аймгийнхан улсын наадамд 55 дахь азаргаа түрүүлгэн, торгон жолоо өргүүлэв.
чоно борооноор гэгчээр 1чоно түймэр тавилаа.хара#### идмэр