НИЙГЭМ

Говь-Алтай аймгийн Г.Чинзоригийн хар соёолон улсын наадамд түрүүллээ

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд газар газраас цугларсан 184 үрээ тоосоо өргөв.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Т.Гантөмөрийн хүү Чинзоригийн хар соёолон түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Х.Аминхишигийн халзан үрээ аман хүзүүдэв.

Айргийн гуравт Хөвсөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, улсын алдарт уяач Г.Батболдын халтар, дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хаоьяат Сүрэнжавын Энхтөрийн хээр, тавд Ховд аймгийн харьяат, улсын заан Батзоригийн бор үрээ давхилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button