НИЙГЭМСПОРТ

Улсын начин цолны болзол хангасан ЕСӨН БӨХ

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваа дууслаа.

Эл даваанд аймаг, цэргийн цолтой 14 бөх барилдсанаас ес нь учраа бөхөө давж, улсын начин цолны болзол хангалаа.

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Х.Цогтгэрэл улсын аварга Г.Эрхэмбаярыг

-Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр улсын арслан Ц.Содномдоржийг

-Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Улсын начин Л.Лха-Очирыг

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, цэргийн арслан Т.Дүгэрдорж улсын гарьд Б.Гончигдамбыг

-Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдоржийг

-Баянхонгор аймгийн харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан Ц.Сандагдоржийг

-Төв аймгийн харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхийг

-Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа улсын начин Э.Энхбатыг

-Архангай аймгийн харьяат, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ улсын аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулан, улсын начин цолны болзол хангалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Даваа
Даваа
2020-07-12 15:45

Мустафа мундаг юм аа

Холбоотой мэдээ

Back to top button