Нийгмийн
ХЯЗААЛАН: Б.Батхүүгийн уясан хар үрээ түрүүлэв

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.13/ 07.00 цагт эхэллээ. Хязаалан насны уралдаанд 286 хурдан хүлэг бүртгүүлжээ. Үүнээс;
Түрүү магнайд өнгөрсөн жилийн шүдлэнгийн түрүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээг аймгийн алдарт уяач Б.Батхүү уяж хурдлууллаа.
- Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаярын хүрэн үрээ
- Айргийн гуравт Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уяач Д.Пүрэвсамбуугийн хүрэн үрээ
- Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын харьяат З.Пүрэв-Очирын хүрэн үрээ
- Айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хүрэн үрээ тус тус хурдаллаа.
энэ юун зураг бэ?