Нийгмийн

Наадаж, зугаалж дууссан бол амны хаалтаа ЗҮҮЦГЭЭЕ

Уриалга: Амны хаалтаа зүүцгээе. Энэ уриалгыг дахин сануулахгүй бол болохоо байлаа.

Коронавирус гэх энэ аймшигт цар тахлаар дэлхийн 216 улсын 14 сая гаруй хүн халдварлаад буй. Монголд харин 261 хүнээр зөөвөрлөгдөн орж ирээд байна. Энэ бол аймшигтай тоо.

Тус вирус агаар дуслын замаар халдаж байгаа учраас халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлчүүд амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгож, өөрийгөө болон өрөөлийг эрслээс хамгаалж хэвшсэн байв.

Гэвч сүүлийн үед Монголчууд баяр наадам гэсээр коронавирусийг мартсан бололтой.

Хөдөө гадаа машинтайгаа сүлжилдэх иргэд маск мартав. Одоо хотод холхих 20 хүний ганцхан нь шахуу л амны хаалттай харагдана. Спирт, саниталаа ч бүр мартсан.

Өчигдөрхөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү аравдугаар сард жинхэнэ эрсдэлтэй үе эхлэхийг сануулав.

Энэ бол цар тахал. Монгол дотроосоо коронавирус халдварлаагүй гээд тайвшрах асуудал огтоос биш. Өвчин, тахал, үхэл зовлон монголчуудын үүдэн дээр отоод сууж байгааг сана. Тайвширч, хэнэггүйтэж болохгүй. Дэлхийн олон улсад нэг өдөрт хэдэн мянгаараа цар тахлаар халдварлаж, олон зуугаараа амь насаа алдацгааж байгаа энэ үед монголчууд хэзээ мөдгүй тэсрэх бөмбөгөн дээр амьдарч байна гэсэн үг. Гэтэл хүүхдээ дагуулсан, амны хаалтаа зүүгээгүй иргэд олширч, гудамж талбайд хөл хөдөлгөөн ихсэж байна.

Эрүүл мэндийн салбарынхан амрах сөхөөгүй ажиллаж байхад иргэд бид ч дор бүрнээ хариуцлагатай байх учиртайг санацгаая.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button