УЛС ТӨР

Дүү явж, ах нь ирлээ

Өчигдрийн /2020.07.16/ ЗГ-ийн хуралдаанаар дэд сайдууд томилогдлоо. Тэдний дунд нэгэн содон томилгоо болов. Тэр нь Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилсон явдал. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах гэдгээр нь илүү таних ч салбартаа бол мэргэжлийн хүн гэх тодотголтой нэгэн аж.

Хамгийн сүүлд 2014-2018 онд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсон юм.

Боловсрол: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр дунд сургуулийг 1987 онд, Оросын Холбооны Улсын Новосибирск хотын Техникийн Улсын Их Сургуулийг “Системийн инженер” мэргэжлээр, ХБНГУ-ын Дортмунд хотын Мэдээллийн технологийн институтийг Мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны арга зүйч мэргэжлээр, мөн АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын шинжээчээр тус тус суралцаж төгссөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант.

Гадаад хэл: Орос, Англи, Герман

Ажилласан байдал: Дэд бүтцийн хөгжлийн яамны Эдийн Засаг хамтын ажиллагааны газарт Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газарт мэргэжилтэн, Холбооны газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Дэд бүтцийн яамны Зам тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт мэдээллийн технологийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2003 оноос Мэдээлэл, холбооны технологийн бодлого зохицуулалтын газрын даргаар, 2004-2012 онд Засгийн газрын тохируулагч агентлаг - Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт орлогч дарга, даргаар, 2012-2014 “Монголын цахилгаан холбоо” Хувьцаат компаний Гүйцэтгэх захирлаар, 2015-2018, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Түүнийг улстөрд дүү Ж.Батзандан нь чирж оруулж ирлээ, энд тэнд даргын албан тушаалд томилууллаа гэж хэвлэлүүд шүүмжилдэг. Угтаа 2000-аад онд буюу дүү Ж.Батзанданг “оюутан бацаан” явах үед МУ-ын Дэд бүтцийн яаманд газрын дарга хүртэлээ мерит зарчмаар ахин ажиллаж, төрийн албыг мэргэжилтнээс авхуулан Төрийн нарийн бичгийн дарга хүртэлх түвшин хүртлээ ажиллаж иржээ.

Тиймдээ ч тухайн үед Ерөнхий сайд Н.Энхбаяр, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт тоогдсон мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр Орос, Герман, Америкт боловсрол эзэмшсэн аж. Улмаар МАН-ын ирээдүйн удирдагчдын нэг болох залуу гэгддэг байв. Харин дүү Ж.Батзандан гудамжинд гарч ирэн улс төрийн энтертайнмент үзүүлдэг болсноор түүний карьер чимээгүй дарагдсан гэж шууд хэлж болно. Ямартаа л “төрд шургалсан Ж.Батзандангийн ах дүүсийн ургийн мод”-ны танилцуулгатай нэр зургаар нилээд цоллуулж, дүүгийнхээ буянаар гэх үү, балагаар гэх үү олны амны бай болсоор өдий хүрсэн.

Хамгийн сүүлд 2014-2018 онд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Тухайн үед “улс төрийн соёл” харуулж хариуцлага хүлээнэ удирдлуудтай цуг ажлаа өгсөн байдаг. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсон. Тэднийг нэг нутгийн, дотны найз нөхөд ч гэдэг. УИХ-ын сонгуулиар нэр дэвшихээр зэхэж байгаад гэнэт дэвшээгүй. Энэ нь Засгийн газрын танхимд орж ажиллах нь гэсэн хар дагуулсан. Энтертайнмент дүүгийнхээ балагаар хасагдсан байж мэдэх. Харин ЗГ-ын танхимд “дэд сайд”-аар ирж улс төрийн карьераа эхлүүлэв. Тэгэхээр ямартай ч дүү явж, ах ирэв бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн үг
Үнэн үг
2020-07-17 09:42

Нам дамжсан ах дүүсийн мафи. Долгорсүрэн Батзандан,Наранхүү гээд ил болж байна даа.

Зочин
Зочин
2020-07-17 13:13

Baterdene ded said jinhene turiin har hun bn bolovsrol undurtei bayar hurgeye harin halgaa selgee buu hiigeerei

Baagii
Baagii
2020-07-17 13:36

udirdlagad ni ajillaj uzsen. myndag hun bainale

boljiishdee
boljiishdee
2020-07-18 23:45

bolobsroltoi ym bnashdee. harahad dajgyi um. duu bol balai amitan shu

Зочин
Зочин
2020-07-19 04:29

Язуу,эспранто хэлтэй гэж бичээгүй нь яамай даа.Оросоор Элбэгдорж шиг аймар заваан аялагатай ярина.Англи,германаар тус бүр 10-д үг цээжилсэн нь үнэн юм бн лээ.Хамгийн гол нь улаан архичин,хүүхэмсэг, маш бүдүүлэг соёлгүй юм бн лээ.

123
123
2020-07-19 06:09

Ах дүү нар өөр өөр нам дагаж улс төрөөс с�##�ахгүй байх нэг арга байх юмаа. Нэг нь унасан ч нөгөөх нь гарч ирнэ.

Зочин
Зочин
2020-07-19 08:41

Дэд сайд байтгуайг хийхээр хүн шүү.Амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-07-19 18:33

Erhuugiin onjav, Novo NETI oyutan mundag shu, amjilt husie

gggggggg
gggggggg
2020-07-19 20:05

ene atsss batzandangiin hoshnogo darj ussul ulun booos ded butetsiin yamand bhdaan shine nisehiin gahai hamart enkhbattai niilj ovooo ih dollar zusalsan daaa baasnuud. oi gutmaruuud. barij horih heregtei unen gj baidag bol

Зочин
Зочин
2020-07-20 00:23

Mundag hvndee, udirdlagad ni ajillaj uzsen. Olon vggvi yag tas

Зочин
Зочин
2020-07-20 14:34

Хаха...
Мэдээллийн технологийн хүнийг Зам тээврийн яамны мэргэжлийн хүн гээд томилж гэнээ. ????????????

Холбоотой мэдээ

Back to top button