НийгмийнСПОРТ

О.Батбилэг: “Д.Ононгийн уяаны морьд байна. Бүгдийг нь шууд хас” гэсэн гэнэ лээ

 Жил жилийн наадмын үеэр Баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны “толгойны өвчин” болдог асуудал бол монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулдаг явдал. Тэд сэрвээнийх нь өндрийг хэмжин, үүлдэрлэг байдлыг нүдэн баримжаагаар харж байгаад тухайн хүлгийг уралдуулах эсэхийг шийддэг. Өнөө жил ч бас эл болхи аргаараа морьдыг ялгасан нь араасаа олон асуудал дагуулав.

Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө цагт Хурдан морины салбар хорооныхон энэ жил морины сэрвээг хэмжин, үүлдэрлэг байдлыг нь харгалзаж байгаад ялгасан. Улмаар өнөө жил улсын наадмаар 600-гаад хүлэг хасагдсан юм. Хурдан хүлгүүдээ хасуулж, бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирсон уяачдын нэг нь Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэг. Тод манлай уяач Д.Ононгийн хүү түүний төдийгүй “Түмний эх” галын наймхан азаргыг нь уралдуулаад, бусдыг нь хасчээ.  Энэ асуудлаар О.Батбилэгтэй ярилцлаа.

“ТҮМНИЙ ЭХ” ГАЛААС НАЙМХАН АЗАРГА УРАЛДУУЛААД, БУСАД ХҮЛГИЙГ ХАСЧИХЛАА

-Та энэ жил улсын наадамд хэдэн морь сойв. Хурдан морины салбар хорооноос хэдийг нь хассан бэ?

-Би энэ жил Дорнод аймагт 100 гаруй морь уясан. Улсын наадамд сойхоор 80-аад морь энд авчирсан юм. Манай “Түмний эх” галын уяанаас нийтдээ наймхан азарга уралдсан. Бусдыг нь гэхээр ойролцоогоор 130-аад морийг маань хасчихлаа. Мэдээж эрлийз гурван насанд хурд сорьсон морьдыг эс тооцвол шүү дээ. Энэ жил наадмаар нийт 700-гаад морь хасагдсан гэнэ лээ.

Адууг бэлчээрээр тэвээрэг авхуулаад уралдуулдаг үе ард хоцорсон. Өвөлжин, хаваржин, зунжин тэжээж, уяна. Нэг моринд жилд дунджаар хоёр сая гаруй төгрөгийн тэжээлийн зардал гарна. За, тэгээд нааш, цааш нь машинаар зөөнө, туслах уяач, унаач хүүхдийн хөлс гээд нэмэгдэхээр талийна. Ингээд бодохоор нэг моринд жилд дунджаар 3.5 сая төгрөгийн зардал гарна. Үүнийг бодоод үзье л дээ. 650 морь хасагдсан гэж бодоход хоёр тэрбум, 275 сая төгрөгийн зардлаар уяачид хүлгээ сойж. Энэ их мөнгө, дээр нь нойр, хоолгүй зүтгэсэн уяачийн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлээд, салхинд хийсгэчихлээ. Ийм шударга бус наадам боллоо. Гомдолтой байна.

Жил жилийн наадмын үеэр уяачид ийм гомдолтой үлдэж, хөдөлмөрөөрөө хохирдог. Маргаан ч их гардаг. Тэгсэн мөртлөө Хурдан морины комиссынхон өөрчлөлт, шинэчлэл ер хийдэггүй, шийдэл эрэлхийлдэггүй. Жил бүр бусдад зүхүүлэн, уяачдыг хохироон байж тэд яагаад ингэж ажилладаг, ажлаа өгдөггүй нь ойлгомжтой.

НЭГ УЯАЧ ЛАВ ХУРДАН МОРИНЫ КОМИССЫНХОНД 5 САЯ ТӨГРӨГ ӨГСӨН Ч МОРИО УРАЛДУУЛЖ ЧАДААГҮЙ ГЭСЭН

-Таны бодлоор ямар шалтгаантай бол?

-Хурдан морины комиссынхон ийм хэл амтай газар муу хэлүүлэн байж яагаад ажиллаад байна вэ. Ерөөс тэдэнд ашигтай болохоор л болихгүй, залхахгүй байгаа юм. Тийм болохоор л ажиллах сонирхол тэдэнд байна. Яалт ч үгүй зарим уяачаас мөнгө аваад байх шиг. Энэ жилийн наадмаар нэг уяач лав морио уралдуулахын тулд Хурдан морины салбар хороонд таван сая төгрөг өгсөн мөртлөө мордуулж чадаагүй гэж дуулсан. Харин тэд зарим уяачаас мөнгө яаж авдгийг нь би мэдэхгүй.

Одоо л энэ байдлыг таслан зогсоохгүй бол дараа жилийн наадмаас улам гаарах байх. Ирэх онд 100 жилийн ойтой. Хурдан морины комиссынхон овоо хэдэн төгрөг өвөртөлнө гээд төлөвлөж суугаа байлгүй, аягүй бол. Манай галынхан тэдэнд мөнгө өгч үзээгүй, цаашдаа ч тэгэхгүй. Шударга л наадна. Хурдан морины комиссынхонд мөнгө өгдөггүй болохоор биднийг зууж, өширхөж байгаа нь энэ.

“ОНОНГИЙН УЯАНЫ МОРЬД БАЙНА. БҮГДИЙГ НЬ ШУУД ХАС” ГЭСЭН ГЭНЭ ЛЭЭ

-Хурдан морины комиссын хэн, хэн гэдэг гишүүн уяачдаас тэгж мөнгө авсан юм бол?

-Нэрийг нь би сайн мэдэхгүй. Хурдан морь шүдлүүлэхээр ирэхэд нь бие биенээ нудардаг гэнэ лээ. Тэгэхээр олуулаа хувааж авдаг шиг байгаа юм. Тэд хүссэнээ уралдуулаад, хяссанаа хасдаг. Улсын наадамд түрүүлэх, дээгүүр давхих магадлалтай морийг хасчихъя гэж бодвол тэдэнд тэгэх боломж нь байна. Өнөөх морины сэрвээ нь заасан стандартад хүрвэл үүлдэрлэг байдал нь тэнцсэнгүй гээд л хасчихна. Уяач нь гомдол гаргаад нэмэргүй. Шүдэлж, эрлийз, монгол морийг ялгаж дуусангуут морьдыг гарааны зурхай руу хөдөлгөдөг шүү дээ. Тэгэхээр уяач гомдол гаргалаа ч морьд зурхай руу хөдлөхөөс өмнө гомдлоо шийдвэрлүүлж амжихгүй.

-Таны хасагдсан морьд сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлаараа заасан стандартыг нь хангасан хүлгүүд байв уу?

-Тийм ээ. Өмнөх жилүүдэд улсын наадамд зүв зүгээр уралддаг байсан хүлгүүд шүү дээ. Манай хурдан морины хүүхдүүд надад хэлсэн. Морьдоо унаад шүдлүүлэхээр очиход нь Хурдан морины комиссынхон “Ононгийн уяаны морьд байна. Бүгдийг нь шууд хас” гэсэн гэнэ лээ. Бүр манай уяаны морьдтай хамт очсон өөр уяачийн хүлгийг бас хамт хасчихсан байна лээ. Хэд хэдэн уяач надтай уулзсан. Танай морьдтой хамт явуулснаас болж хасчихлаа, хэлмэгдчихлээ гэсэн. Би Хурдан морины комиссынхонтой очиж уулзсан. Нэг нь ч дуугараагүй. Юм асуухаар юу ч хэлж чаддаггүй юм билээ.

ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД ТҮРҮҮЛЖ, АЙРАГДСАН МОРЬДЫГ МААНЬ Ч МӨН ХАСЧИХЛАА

-Тэгэхээр өмнөх жилүүдэд улсын наадамд түрүүлж, айрагдсан морьдыг нь ч мөн хасчихсан гэсэн үг үү?

-Тэглээ. Өнгөрсөн жил их насанд айрагдсан хүлэг, шүдлэнгийн уралдаанд хүүхэд нь унаад, араас нь нэхэн, шуугиулж ирээд айрагддаг халзан үрээ гээд улсын наадамд айрагдаж, түрүүлсэн хэд хэдэн морийг маань ч бас хасчихлаа. “Шуугиулдаг халзан”-г наадмын дараа худалдаж авсан юм. Уяа сойлго нь сайхан таарчихсан, энэ жил ч мөн түрүүлж, айрагдах болов уу гэж таамаглаж байсан. Гэтэл ийм юм болчихлоо. Бусад уяач ч мөн над шиг гомдолтой байгаа.

-Өмнө нь зүв зүгээр уралдуулдаг байсан хүлгүүдийг энэ жил яагаад хассан юм бол. Та Хурдан морины комиссынхноос асуусан уу?

-Асуулгүй яах вэ. Монголын морин спорт, уяачдын холбооныхон сүүлд хуралдаад “Эрлийз, монгол морийг сэрвээнийх нь өндрөөр ялгана” гэж шийдвэрлэсэн. Гэтэл улсын наадмаар энэ шийдвэрийг дагаагүй. Сэрвээний өндөр, үүлдэрлэг байдал хоёуланг нь харгалзсан. Хурдан морины комиссынхон эрлийз, монгол морийг ялгахдаа зүгээр л үзэмжээрээ шийдсэн. Дургүйгээ хасаж, дуртайгаа уралдуулсан. Тэнд л ёстой юм, юм болох шиг боллоо. Морио хасуулсан уяачид очоод асуухаар хариулт нь бэлэн. Сэрвээ нь өндөр байвал “Өндрөөрөө тэнцээгүй” гэнэ. За, сэрвээ нь намхан хүлэг байвал “Харваас дэл, сүүл нь шингэн юм байна. Үүлдэрлэг байдлаар нь хаслаа” гээд элдэв шалтаг тоочно.

700-гаад морь хасаад дандаа монгол морь айрагдаж, түрүүлсэн бол өөр хэрэг. Болж байна. Гэтэл энэ жил түрүүлж, айрагдсан морьдыг хар л даа. Монгол морь байна уу. Бидний хасагдсан хүлгээс юугаараа ялгаатай, өөр байгаа юм бэ. Энэ жил Тагнуулын ерөнхий газар Хурдан морины комиссынхныг хянасан юм шиг байна лээ. Тэд толгой сэгсэрч байна гэсэн. Адилхан морьдыг нүдэн баримжаагаар яаж ялгаад байгаа юм бэ, жинхэнэ хувийн үзэмжээрээ шийдээд байх шиг гээд гайхаж байна гэнэ лээ.

ХУРДАН МОРИНЫ КОМИССЫНХНЫ МОРЬ МЭДНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ

-Үүлдэрлэг байдлыг нь нүдэн баримжаагаар л тогтоож байгаа. Хурдан морины комиссынхны ур чадварын тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Уяач бид бие биенийхээ морины удам угшлыг андахгүй. Нэг морь байлаа гэхэд эрлийз, монголыг нь хараад л мэднэ. Гэтэл Хурдан морины комисст тэгж мэдэх хүн байхгүй. Бүгд юу ч мэдэхгүй хүмүүс байдаг юм билээ. Тэд нарын морь мэднэ гэж юу байх вэ дээ.

-Та энэ асуудлаар та АТГ-т хандах уу?

-Одоогоор тийм бодол алга. Бусад уяачидтай нийлээд ММСУХ-нд гомдол гарвал л юу юм гэхээс. АТГ-ынхан Хүй долоо худагт байсан болохоор Хурдан морины комиссынхныг шалгах байх. Одоо л энэ асуудлыг таслан зогсоож, зөв гольдиролд нь оруулах хэрэгтэй. Аливаа зүйлийн дүрэм, журам тодорхой байх хэрэгтэй. Сэрвээнийх нь өндрийг хэмжих үү, үүлдэрлэг байдлыг нь харгалзах уу. Аль нэгийг нь дагах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудал нэг талдаа шийдэгдэнэ, уяачид ч хөдөлмөрөөрөө хохирохоо болино. Дундговь аймгийн наадам энэ жил эрлийз, монгол морийг сэрвээнийх нь өндрийг хэмжээд ялгасан юм билээ. Тэгэхэд л ямар ч маргаан гараагүй гэсэн.

-Цаашдаа эрлийз, монгол морийг ялгах хамгийн зөв гаргалгаа нь юу вэ?

-Ерөөсөө сэрвээнийх нь өндрийг хэмжих. Хурдан морь уях баячуудын тоглоом гэж зарим хүн шүүмжилдэг. Үнэхээр баян, бэлтэй хүн морь уяж байгаа нь цөөхөн. Монголын 60 мянган уяачийн 6000 байтугай 600 нь баян хүн байж чадах уу. Моринд хорхойтой, дуртай, хобби болгоод явж байгаа уяач олон. Орон нутгийн уяачдыг хөдөөний хөх уяач гээд илүү хүндэлдэг. Бүгд адилхан уяач. Хурдан хүлгийнхээ буянаар амьдарч яваа хүмүүс шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өгөө чирнээ гэж энэ дээ.Хүүк ээ
Өгөө чирнээ гэж энэ дээ.Хүүк ээ
2020-07-17 13:55

Баячуудаа гэж?Эгэл жирийн иргэдээ ч шулж ханахгүй юм даа.Банкны хүүгээр, авилга�##� гээд хөврөхөө.Ямар ч гэм зэмгүй агуусаар хүртэл авилгадахаа. Арайч дээ Хүүк минь ээ!!! Албан туша�##�,эрх мэдэлд хүрэх гишгүүр болгож цус нөжөөр нь ялгаварлах

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
2020-07-17 13:56

харин тиймээ

Onon guaid
Onon guaid
2020-07-17 14:08

Mongol mori uyaldaa erliizeer tod manlai buundchixuud tanaixan yum vzsen xvn shig bai za yu.

Onon guaid
Onon guaid
2020-07-17 14:10

Tsustai aduugaar 20 jil naadaj ard tumnee xuursan shvv. Avraga xeer l mongol aduu bsan baix. Zalilangaa zogsoo tod manlai guai

Zochin
Zochin
2020-07-17 15:18

Argagvishtee hiliin tsergiin nereer bvh yumaa hiilgej duraara durgidag hvn

Сүх
Сүх
2020-07-17 17:01

Тод манлай цолтой уяачид хирнээ үлгэр дуурайл манлайллаа байхгүй мөнгө хөөцгөөгөөд та нар монгол наадмаа хүндэлж ирсэн эгэл бор уяачдын хөдөлмөрийг олон жил эрлийз адуугаар дарж үнэгүйдүүлж урам зоригийг нь мохож ирсэн шүү дээ.

Сүх
Сүх
2020-07-17 17:03

Үндсэндээ бол өөрсдийн чинь ухсан нүх. Монгол улсын бахарх�##�т тод манлай уяачид хирнээ асууд�##� өөрсөд дээр чинь тулж ирэх хүртэл санаа тавьж зохицуулж ирээгүй. өнөөдрийг хүртэл өөрсдийгөө л бодож ирсэн аав хүү 2.

zzzzzz
zzzzzz
2020-07-17 22:52

ingeed gomdoltoi uldeh ymar bn.olon jil uyaachidiig buhimduulj taltsuulj irsen humuus

Enkhbayar
Enkhbayar
2020-07-18 00:23

Хэнээтэй уяачид хэтэрнээ. НЭг хүн 100 гаруй морь уядаг гэнэ. Өвөл зунгүй морь, хүүхэд хоёрыг зовоож үйлий нь үзэж байдаг энэ хэнээрхлийг зогоссох хэрэгтэй байна. Жилд наадмаар 1 удаа морь ух�##�дуулдаг хуучин журмаа сэргээмээр байна. Хадлан ө

Joke
Joke
2020-07-18 01:04
Reply to  Enkhbayar

Chi biti shaaldaa. Mongold bitgii amidraldaa. Gadaadin ergenshilte bolood ter gadaadaa amidraldaa. Chamshig tsagaan hooltnuudas bolj mongolin ov soyol unher utagaa aldaj bna shuu. Dahij hurdan morini baria bas 5 hoshuu m#lin mah bitgi idere

Зочин
Зочин
2020-07-18 08:56
Reply to  Joke

geendee goondoo ch bii bhaa enhiin tsagaan tagtaa ch ursduu bishde ta 2 horchin

MЖЛ
MЖЛ
2020-07-18 07:50

Эрлийз адуу уяж тод манлай боллоо одоо болоо юм бишүү

Зочин
Зочин
2020-07-18 08:20

Аль дээр үёсээ л даваарүү онон гээл хэдхэн юмнууд хор найруулцгааж нааддаг байсан даа гадны аймгаас ирсэн морьдыг элдвээр хавчина заяагүй шаарнууд

Жамал
Жамал
2020-07-18 09:44

Одоо болноо чи бид тэнэг хүмүүс бишээ

Монгол адуу
Монгол адуу
2020-07-18 10:24

Эрлийз адуу өсгөж монгол адуутай ур�##�дуулж өндөр цол хэргэмд хүрч жирийн монгол сайхан уяачдын хүч хөдөлмөрийг 20 жил үнэгүйдүүлсэн хүн бол танай аав болоод чи одоо юманд чинь тоо ээлж дараа гэж юм байдаг хохь чинь дээ чи

Todod
Todod
2020-07-18 10:27

Mongol naadam mongol aduunii naadam erliizeer uyachdiig doromjilj hanaa bzdee

asasas
asasas
2020-07-18 10:45

hend heregtei um ingej huuhed, adguus zovooj. Zerleg gahainuud

Иргэн
Иргэн
2020-07-20 10:11
Reply to  asasas

Гүйээ чухам хэлээд юугхэв Морь ур�##�дуулаад юугаар гийгүүлээд байгаан Хэнд хэрэгтэй юм

Зочин
Зочин
2020-07-18 10:49

Арга зам нь бэлэн байна. Даанч эрлийзтэй улсууд зөвшөөрөхгүй бгн. ЦУСААР нь шинжлээд л болоо.

Nadal
Nadal
2020-07-18 11:48

Mash zuv demjij ba

Хуульч
Хуульч
2020-07-18 13:31

АТГ гомдолтой уяачдын хасагдсан, мөн ур�##�дсан эрлийз байж болох морьдод бүгдэд нь цусны шинжилгээ хийлгээч. Тэгээд буруу хасагдсан бол комиссынхноор хохиролыг нь төлүүлбэл таарна. Мөн ирэх жил комиссоос хасах. Нөгөө т�##�аар уяач нар зарг�##�да

Зочин
Зочин
2020-07-18 13:56

Эрлийз адуугаа тэр эрлийз нь ур�##�дуулаач

нарантуул
нарантуул
2020-07-18 14:24

хэдэн м�##�чин авч ирээд ялгуул.Ононгийн морьд бүгд хасагдана

Зочин
Зочин
2020-07-19 05:48

Х�##�аасны хулгайч уламтай хөгийн новшнууд. Энэ байтугай юм үзнээ

Зочин
Зочин
2020-07-19 09:25

Дампуу шадар сайдтай байхад нэг ѳдѳр наадмыг ч хийлгэхгүй гээд шүлсээ үсчүүлээд загнаад зогсож чадна .

Зочин
Зочин
2020-07-19 11:28

Batbilegee odoo bolno oo yumand hemjee hyazgaar bii aavtaigaa niilj erliiz aduugaar ih mungu olson shuu

Зочин
Зочин
2020-07-19 17:42

Монгол хүний хувьд хурдан морио хар�##�гүй л яахав тэрний төлөө төрсөн юм чинь Гэхдээ ОНОН уяач болон үр хүүхдүүд та нарт хэлэхэд БИДНИЙГ хэзээ ч битгий м�##� гэж битгий бод,бид та нарын уяад байгаа адуу ч биш,наад адуу м�##� чинь хийморьтой

нарантуул
нарантуул
2020-07-19 18:23

Ононгийн морьд эрлийз

Zochin
Zochin
2020-07-19 18:38

Odoo bolson chi odoo ter ameriktaa ochij erliiz morio holsoor uya mongoloos z##l Onon Batbileg 2

zochin
zochin
2020-07-19 20:12

yer n tsaashid neg uyach hun bailaa gehed zowhon ooriin aduun surgiin manlaigaa uyaj baimaar tom tsol hergem zuusen uyach nar end tendehiin bayn kompanii zahiral caid darga ihuraliin gishuudin moriig uyahiig horih heregtei

zochin
zochin
2020-07-19 20:16

olon hunii moriig turuulgene gej awch uychaad daraani olon yum yriad mori tailbarlagch n bur tolgoi erguuleed haychih yu neg hunii uyah morind hyzgaar togtoodgiimuu yadag yum

Зочин
Зочин
2020-07-19 22:29

Онон бол хүний ач тус мэддэггүй хүн.

Зочин
Зочин
2020-07-19 22:32

Улсын наадамд 80 аад оноос хоош айрагдаж түрүүлсэн морь д дотор олон эрлийз адуу бий жарг�##�ант адуу тойружлга адуу гэдэг чинь ш/у ы үнднслэлтэйэрлийзжүүлсэн аду
ОНОНГ тойрсон хүмүүс ч гэсэн 1р үёийн эрлийзийг мгл гэж жр�##�дуулж бгаа хасах н

ррг
ррг
2020-07-19 23:44

Морины эрлийз, эрлмйз бусыг тогтоох боломжгүй болсон шууд бүгдийг нь ур�##�дуул

Ерөөлт
Ерөөлт
2020-07-20 01:38

Мянганцэвээн гээд шаггүй адуу судлаач бий даана ч тэр хүний үгийг сонсдог уяач тун ховор юмдаа!! Ямар морь эрлийзүү, ямар нь эрлийз биш гэдгийг хара�##� мэддэг юм билээ. Авах ч юм ихтэй эрдэмтэй номтой хүн байна лээ дээ.

Aduuchin
Aduuchin
2020-07-20 02:39

1rt mongol mori uya. 2rt ter neg morinii zardal ene teriig chini ta nar gargaagui shdee bugd bolson boloogui ooriigoo bayan gej boddog ezentei ted nar shatna uu bn uu chamdhamaagui.

Зочин
Зочин
2020-07-20 09:13

Ирлийз мориор зөндөө л айраг түрүү авлаа одоо болнштээ ханаж цаддаггүй юмүү

Зочин
Зочин
2020-07-20 09:18

Батбилэгээ чи өөрөө монгол адуугаар тод авсануу.шударга хэлдээ.Ононгийнхон монголчуудын олон жилийн ёс заншил болсон морин ур�##�дааныг бузарлахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн улсууд.Та нарыг монголын жирийн м�##�чин уяачид үеийн үед зүхэнэ

Зочин
Зочин
2020-07-20 09:19

Онон бол монгол морийг устгахад нэлээн голлох үүрэгтэй зүтгэж бгаа хүндээ.хүүхдүүд нь ч ялгаагүй

Иргэн
Иргэн
2020-07-20 10:07

Юуу??130.н адуу гэнэ үү?Өөр хийх ажил байдаггүй юм уу?Явж төмөр замын бүтээн байгуул�##�танд оролцооч чи

Зочин
Зочин
2020-07-20 16:33

ХУРДАН БУЯНЫ БУЯН ДААХГҮЙ БҮГДЭЭРЭЭ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ БОЛСОН УЯАЧ НАРЫН НЭГ ЗҮҮДЭЭ ЯРИХ ГЭЭД ХУЛГАЙГАА ЯРЬЖЭЭ

Уяач хүүд хэлэхэд
Уяач хүүд хэлэхэд
2020-07-21 08:37

Солиотой юм ярьдаг хүү байна даа. Эхлээд өөрийгөө шинж . Ингэж ч цаашаа явахгүй шүү

mongol aduu
mongol aduu
2020-07-26 18:49

mash zow onon gej nowsh olon saihan mongol aduug erliizeer darsan zow bugdiig hoishod ch hasah heregtei ooroo uhsan nuhendee unj bgan ter

Зочин
Зочин
2021-02-04 22:24

Гэхдээ тамга тэмдэгээр нь хүний адууг хасна гэдэг байж болохгүй л дээ. Гэхдээ Онон, Билгээ 2 монгол адуугаа уяв�##� зүгээр дэээ

Холбоотой мэдээ

Back to top button