Нийгмийн

Үүрэг өгсөн нь ГАДААДАД, гүйцэтгэсэн нь ШОРОНД

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсан болон Дубайн гэрээний хоёр дахь шатны санхүүжилтэд гарын үсэг зурсан хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Да.Ганболд, С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын найман хүнийг яллагдагчаар татсан. Улмаар С.Баярын хэргийг тусад нь шалгах ёстой хэмээн салгаж, үлдсэнийг нь өчигдөр анхан шатны шүүхээр дэнсэлж ял оноолоо.

Тодруулбал, зургаа дахь өдрөө үргэлжилсэн Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 4 жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноов.

УИХ-ын шийдвэрийг Засгийн газар нь хэрэгжүүлж, улмаар үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь ийнхүү ял сонсож байна.

Шүүхийн шийдвэрийн үр дүнгээс доорх гурван асуудал анхаарал татан гарч ирэв.

-ҮҮРЭГ ӨГСӨН НЬ ГАДААДАД, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН НЬ ШОРОНД-

НЭГДҮГЭЭРТ: Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж Дубайд очоод зөвхөн гарын үсэг зураад ирсэн Да.Ганболд, Б.Бямбасайхан хоёрыг маш том улстөрийн хэрэгт унагав. Тэд уг нь Засгийн зараалд явсан төдий. Б.Бямбасайханыг гэхэд л хэдэн жил хуулиар далайлгаж, сонгуулиар хүртэл барьж хорьсоор улстөрийн хэрэгтэн болгож буй үйл явц өрнөлөө.

Харин тухайн гэрээг зурагдахад Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэг одоо гадаадад. Угтаа шийдвэр гаргагчийг нь эхлээд авч ирж шүүгээд, дараа нь шийдвэр гүйцэтгэсэн хүмүүсийг шүүмээр. Тухайн үеийн УИХ, Засгийн газрынхныг бүгдийг нь яллагдагчаар татан шүүмээр.

-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ АШИГГҮЙ, ИЛТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЮМ БОЛ ЯАГААД ЗОГСООХГҮЙ БАЙНА ВЭ-

ХОЁРДУГААРТ: Оюутолгойн гэрээ илт хууль зөрчсөн шийдвэр юм бол шийдвэр гарснаас хойших ТАВАН жилийн хугацаанд ажилласан УИХ, Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийг яагаад одоо хүртэл зогсоохгүй өдий хүрэв. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд нэмж алдахгүйн тулд зогсоох ёстой. Гэтэл Оюу толгой төсөл бүтэн таван жилийн турш зогсолгүйгээр Монгол Улсад асар их хэмжээний долларын орлого оруулсаар.

Тухайлахад 2015 оноос өнөөг хүртэл бүтэн таван жилийн хугацаанд жил бүр улсын төсөвт 300 сая ам.долларын татвар төлж, ДНБ-ий 15 хүртэл хувийг ганцаараа бүрдүүлж буй. Энэ хугацаанд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор жил бүр 1.3-1.4 тэрбум, нийтдээ 6-7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд хийгдсэн.

Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний хувьд Монголд уршиг тарьсан зүйл байхгүй. Харин өгсөн өгөөж, ашиг нь том тоогоор яригдана гэж эдийн засагчид хэлж буй.

-ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР-

ГУРАВДУГААРТ: Товчоор бол одоо манай эдийн засгийг тогтоож байгаа ганц том уурхай. Эдийн засгийн хямрал таарах бүрт бидэнд гадаадын хөрөнгө оруулагчдыг эрж хайгаад хадаг яндар бариад мөлхөх дээрээ тулдаг.

Тэгэхээр Монголд үр өгөөжтэй зүйл хийж, хөрөнгө оруулалт татсан хүмүүс өнөөдөр яллагдаж байна. Дарангуйлал. Цаашлаад манайд гадны хөрөнгө оруулалт хэзээ ч орж ирэхгүй нөхцөл байдал үүсэж мэдэхээр цаг хугацаа ирэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-07-18 09:22

Мрнгол улс тусгаар тогтносон улс мөн үү биш үү гэдэгт асууд�##� бна энэ хүмүүсийг шоронд хийгээд байгаа этгээдүүд дуусашгүй өсөрхүү хүмүүс үү гэдэг асууд�##� бна оюу толгойн гэрээ буруу бол зогоогоод хужаадаа өгөх үү гэдэг нэг асууд�##� бна

Зочин
Зочин
2020-07-18 10:27

МОНГОЛД АШИГТАЙ НЬ БАТАЛГААТАЙ БОЛ ХЭНТЭЙ Ч ХАМТАРЧ БОЛНО МОНГОЛД АЛДАГДАЛТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН БОЛ ТЭР ГӨЛӨГИЙГ ИНТЕРПОЛООР ЗАРЛУУЛЖ БАРИАД ЯЛЫГ НЬ ӨГ

Иргэн
Иргэн
2020-07-18 11:27

хуцваа новшнууд хувааж идэх гэж хуйв�##�даа биздээ. Одоо ч гэсэн идэж ууж ханахгүй цус�##�саар байгаа нь худ�##� уу

Зочин
Зочин
2020-07-18 11:44

Юмыг бүү гуйвуул. Хулгайч, луйварчдыг бүү өмөөр

уншигч
уншигч
2020-07-18 13:14

Энэ хүмүүс туша�##� өгүүлэх нөхцөлийг сэдэж тэгээд тэр туша�##� зааврыг дуртай нь аргагүй гүйцэтгэсэн хумлагчид. Өөрийнх нь юмыг чамд очих байсан юмыг төрд гараад замаас нь хумс�##�сан нөхдүүдийг өмөөрөөд байдаг яасан дүүрчихсэн тархитай хүн бэ.

Халх
Халх
2020-07-18 14:25

Энэ МАН хулгайчдын гар хөл болсон шүүгчид хулгайч Баярыг аваад үлдсэн ээ цайруулж хэрэг тусгаарлах нэрээр хэрэгсэхгүй болгох з�##�ь хэрэглэх нь. МАН сонгодог арга энэ л дээ. С.Баяр хулгайч �##�ь эртнээс л их бардам ихэмсэг байсан юм. Хэргийг н

Зочин
Зочин
2020-07-18 20:26

Юмыг бүү гуйвуул. Хулгайч, луйварчдыг бүү өмөөр

Юмыг бүү гуйвуул. Хулгайч, луйварчдыг бүү өмөөр
Юмыг бүү гуйвуул. Хулгайч, луйварчдыг бүү өмөөр
2020-07-18 20:28

Юмыг бүү гуйвуул. Хулгайч, луйварчдыг бүү өмөөр

Lodoi
Lodoi
2020-07-18 22:22

Tsaad ezen Elbegdorj gar hol Saihanbalgiig shiitgrh heregtei!!!Huzuugui nohor haashaa alga bolov?Hulgaich nariig omoorood bsan byraal baatriig,dorligjav mrtiin mongoliin bayalgiig unegui ogdog bulegleliin gishuudiig bugdiig shorond hiih he

зочин
зочин
2020-07-20 00:52

Зөв бичжээ.Яагаад гэрээгээ цуцлаагүй байж.түүн дээр ажилласан хүмүүсээшоронд хатааж байна вэ???Тийм л ашиггүй бол гэрээгээ цуцлаад аждаа зогсоож байж энэ гарын үсэг зурсан хүмүүсээсээасуух хэрэгьэй шүү!!!!

доогий
доогий
2020-07-20 13:20

сая $ -аа мартах хэмжээний баяжсан хүмүүсийг яллах нь зөв шүүх прокурорыг ажлыг нь хийлгэ.Эдний баяжсаны үр дүнд ард түмэн ядуурсан,улс орон өрөнд орсон Монголын ард түмэн тэнэг биш. Али эрт ингээд шийдээд явчих байсын

Зочин
Зочин
2020-07-21 10:14

ОЮУТОЛГОЙГ УХУУЛААД БАЯЛАГГҮЙ, ДЭЭРЭЭС НЬ ӨРТЭЙ ҮЛДЭХ НЬ ДЭЭ

ЗОЧИН
ЗОЧИН
2020-07-22 17:13

ТИЙМ ШДЭЭ. ҮНЭХЭЭР БУРУУ ГЭРЭЭ ХИЙСЭН ЮМ БОЛ ЯАГААД ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АЖИЛ НЬ ХЭВИЙН ЯВААД БАЙГААН. ЭНЭ БУРУУТГААД БАЙГАА НӨХДҮҮД МЭДЭХ ХЭРЭГТЭЙ. ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ӨӨРСДИЙГӨӨ ДОТРООСОО БУРУУ ШААХААХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-07-22 17:16

ЯГ ҮНЭНДЭЭ ЭНЭ БУРУУТААД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДАЙТАЙ ЗОРИГТОЙ АЖИЛ ХИЙЖ ЧАДАХ БИТГИЙ ХЭЛ УХААН НЬ Ч ХҮРЭХГҮЙ. ХУДЛАА ХАР МАССЫГ ДАГАСАН ӨӨРСДИЙН УХААНГҮЙ ХЭДЭН МАЛНУУД БАЙНА.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-07-22 17:18

САЙХАНБИЛЭГИЙН ЗГ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДСАН. ТИЙМДЭЭ Ч БИД ӨНӨӨДӨР ХООЛНООСОО САЛЧИХААГҮЙ БАЙНА. ҮНЭНД ХҮРЭХ ӨДӨР ЗААВАЛ БАЙЖИЛ ТААРАА. ХАРИН ХАР МАСС ТЭР ҮЕД ТОЛГОЙГОО ШААХ БАЙЛГҮЙ. ЦАГ ЦАГААРАА БИШ ЦАХИЛДАГ ХӨХӨӨРӨӨ БИШ....

irgen
irgen
2020-07-23 16:54

hvnii tolgoigoor ajil hiij baisan bol hohy chiny buruu vildeliig n zov bolgohgvi yasan ym eh ornoosoo uravagchidaa odoo ednii horongiig huraaj ediin zasagtaa av....yl n hongon bainadaa....

зочин
зочин
2020-07-24 10:40

хамгийн увайгүй нь Сайханб�##�аг, хаа байгаа нь мэдэгдэхгүй баахан хуурай агсан тавиад үнэхээр бичиж байгаа шигээ бол ирээд тэр Женкотойгоо үзэлцээч, хогийн гар юм аа

tumur
tumur
2020-07-28 09:39

татвар гсөн л гэх юм татварыг бүгд л өгдөг,харин ямарч аүиг өгөхгүй байна ойлгож байнауу ,тэнэгээ,гол нь нөгөө барууны луйварчид чинь ЗОГСООХГҮЙ байлгах арга з�##�иа гэрээнд тусгачихгүй юу,тэгэнгүүтээ зогсоох л юм бол зөрөөд мушгих гээд л

tumur
tumur
2020-07-28 09:43

барууныхан\ тэр дотроо рио тинто \чинь ази ,африк,латин америкийг цөлмөөд сурчихсан ,луйвардсан баялагаараа түүцэрхэж амьдардаг гарууд шүүдээ,өөрсдөд нь юу ч байхгүй,тиймээс ТОЛГОЙГОО АЖИЛЛУУДДАГ гарууд,хэрэг дээрээ бидний л ХОХИНО

Зочин
Зочин
2020-08-01 20:34

Монголоо зарах гэж байсан хулгайч луйварчидад яагаад ийм бага ял өгч байгаа юм аав ээж авгай хүүхэд ах дүүсийнхээ нэрэн дээр шилжүүлсэн бүх хөрөнгийн хураах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button