УЛС ТӨР

Ч.Сайханбилэг: Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Х.Баттулга аа

Урд шөнө нойроо хугаслан Монголын шүүхийн, бишээ Ерөнхийлөгчийн халаасанд байсан шийдвэрийг сонслоо. Монгол Төрийн тэргүүний хувьд Таныг хүндэтгэн гуайлах ёстой ч уучлаарай, ёстой чадахгүй нь. Баттулгаа чи сонс! Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд! 

Бид байгаа юмыг байгаагаар нь шууд хэлэх ёстой!!! Хүмүүс тэрийг хэн хорьчихов, тэрний ард хэн байгаа бол гээд их эргэлздэг, янз бүрээр таамагладаг. Янз бүрийн хүмүүсийг харддаг. Одоо битгий эргэлз! Бүх юмны ард ганц эзэн л байгаа. Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга! Ямар зорилготой юм? Эх орноос минь бүх гуравдагч хөршүүдийг, тэдний хөрөнгө оруулалтыг хөөн гаргах харийн хүний захиас биелүүлж байгаа талаар хангалттай ярьж бичиж байгаа тул түр орхие.

Харин ямар аргаар энэ зорилгоо биелүүлж чадаад байгааг нь би энд тайлбарлая.    2019 оны 3 дугаар сард Монгол Улсад жижгээр хэлбэл Ордны эргэлт болсон. Ордны хуйвалдаан ч гэж нэрлэдэг. Томоор хэлбэл Төрийн эргэлт гарсан. Олон улсад үүнийг Soft coup буюу Төрийн “зөөлөн” эргэлт гэдэг. Танк их буу, арми, хурандаа, цэргүүд хэрэггүй, Телевиз радио, Төрийн Ордон, нисэх  буудал эзлэх шаардлагагүй. Зөөлөн аргаар, гэхдээ Төрийн эргэлт хийсэнтэй адил  үр дүнг ижилхэн олоод авчихаж байна л гэсэн үг.    Үндсэн хуулийн нэг тулгуур багана Шүүх засаглалыг ҮАБЗ-ийн мэдэлд, Ерөнхийлөгчийн шууд мэдэлд аваачсан, нэг өдрийн дотор, “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд хэлж байна. 

Зөвхөн Ерөнхий Прокурорыг чөлөөлж, томилох асуудал шүү дээ гэж та маргаж магадгүй. Үгүй ээ, Прокурорын байгууллага босоо тогтолцоотой тул зөвхөн нэгдүгээр хүнээр дамжуулж бүгдийг нь солих өөрчлөх бололцоотой. Тийм ч болохоор доошоогоо бараг жижүүр манаачаа хүртэл хольж сольсон.  Хуучны Ордны тайган, дараа нь АН-ын тайган болж намаа угсраа ялагдуулсан жижиг гар дэндүү олон өөрийнхөө хүмүүсийг прокуророор тавьсан. Тийм учраас одоо тэрийг хорино, тавина гэж сүртэй мэдэгдлүүдийг хуулийнхны өмнөөс итгэл төгс мэдэгддэг. Өөрийг нь шалгуулах баримтуудыг шууд хаалгадаг. Гэхдээ энэ тогтолцоог өөрчлөхгүй бол маргааш өөрийнх нь ээлж ирнэ гэдгээ ойлгоогүй л яваа хөлдүү гар. 

Өөрчлөлт ганц Прокурорын байгууллагыг хамраагүй. Баттулга дуртай үедээ, дуртай шүүгчээ солино шүү, хална шүү гэдэг хувийн мэссэжээ Салхитын гэх хэргийн далбаан доор бүх шүүгчдэд харуулсан. Асуудалд холбоотой 6 шүүгчээр хязгаарлалгүй албаар (17 чингэлэг спиртийнхээ хэргийн өшөө авалт ч юм бил үү?) 17 шүүгчийн ажил амьдралаар тоглосон. Алийг чинь ч ингэж чадна шүү гэдгээ анхааруулж байгаа үйлдэл. С.Баяр, бид хоёрыг эхэлж нэг сар хориод одоо үргэлжлүүлж хорих үндэслэл байхгүй байна гээд суллах шийдвэр гаргасан шүүгчийг үгэнд ороогүй гээд зохиомол хэрэгт хутгаж, 2019 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж чөлөөлсөн.

Шүүгчийг чөлөөлсөн бүх зарлигийг сайтандаа байршуулдаг ч Өнөөдөр тэр шүүгчийг чөлөөлсөн зарлигийг Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаар хайгаад та олохгүй. АТГ-ын ч удирдлагыг өөрчилж ажлын хэсгийн олон хүмүүсийг хольж сольсон. Нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол, улс төрөөс хамааралгүй байж, зөвхөн хуульд захирагдаж, олон түмэнд заавал таалагдах шийд гаргах албагүй, хууль сахиулж ажиллах ёстой энэ институц өнөөдөр өргөн олонд, эрх баригчдад таалагдахын тулд сонгуулиас хамааралтай яг улс төрчид шиг тогтмол хэвлэлийн хурал хийдэг, шүүхийн шийдвэр гараагүй байхад хүмүүсийг хэрэгтэн мэтээр гутаадаг, өөрсдийн зарим ажилтнуудаараа дамжуулан нийгмийн сүлжээнд олонд таалагдах, попрох байр суурь илэрхийлэх нь бараг хэвшил үзэгдэл боллоо.

Ийнхүү Өнөөдөр Ерөнхийлөгчийн хармаанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд багтлаа гэсэн үг. Процесс цаашаа үргэлжилж өнөөдөр хамгийн дуу шуутай иргэдийг богино хугацаанд барьж суллах, мөнгө төгрөгөөр торгох, шийтгэх ажлууд нэгэнт эхэлсэн. Аятайхан байгаарай, араас нь чи шүү гэсэн ДМ мессэжийг хүн болгонд хүргэж бна гэсэн үг. Ц.Бат инженер дээр туршсан арга улам нарийсаж, Э.Бат-Үүл, Ц.Уянгаа, Л.Наранбаатар, Б.Мөнхцэлмэг, Н.Өнөрцэцэг, Т.Шинэбаяр гээд нийгмийн идэвхтэй гишүүдийн дуу хоолойг мохоох ажлаар үргэлжилж байна. Маргааш дураа хүрэхээр Бүгд Найрамдах уншиж эхлэх хээрийн сургуулиа л хийж бна гэсэн үг. 

Шүүхийн, прокурорын оройд шинээр томилогдож байгаа хүмүүсээс Огцрох өргөдлийг нь Томилох нөхцөл болгон түрүүлж бичүүлж аваад одоо он сараа тавиагүй ширээнийх нь нүдэнд байгаа нь нууц биш болсон. Хэзээ өргөдлийг нь гаргаж ирж өөрөө он сараа тавин огцруулахыг зөвхөн Эзэн л мэднэ. Энэ ч аргаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг өөрөө ч мэдээгүй байхад нь огцруулсан. Дараагийн хүмүүс нь Эзэнгээс “Тойрох хуудас”-аа авахгүйн тулд, таалагдах аргаа олохын тулд төлөвлөгөөгөө давуулж биелүүлэхээр яг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үе шиг уралдан хорьцгоож байна.

Энийг чиний “Хүслийн Хонгил” биш гэвэл өөр юуг хэлэх юм? Уншигч Та Төрийн эргэлт гаргасан өөрчлөлтийн дараа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийсэн шүү дээ гэж эндүүрч магадгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ чиглэлээр юуг ч өөрчлөөгүй, юуг ч хөндөөгүй. Ерөнхийлөгчийн Шүүх засаглалыг атгасан атгалт хэв хэвээрээ. Засаглалын гурван баганы нэг болох Шүүх засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан. Өнөөдөр Үндсэн хуулийн 3 тулгын нэг Шүүх засаглал нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын нэг агентлагаас ердөө ялгаагүй болсон.

Хольж солих, хариуцлага тооцох, дарамтлах, даалгавар үүрэг өгөх утгаараа.    Хуулийн доор амьдрах учиртай ч Одоо бид хүний доор амьдарч эхэллээ. Хуулийн засаглал биш хүний засаглал, хонгилын засаглал болохоор шударга ёс хэзээ ч тогтохгүй. ОТ, бусад томоохон хэргүүд Баттулгын биш Монголын шүүхээр шийдэгдэх ёстой. Баттулгын хүслээр бус Монголын хуулиар шийдэгдэх ёстой. Баттулгаар бус түүх, цаг хугацаагаар шүүлгэх ёстой. Улс төрийн шийдвэрүүд, бодлогын асуудлуудын зөв бурууг УИХ-ын Танхимд, Засгийн газрын хуралдаанаар шийддэг болохоос Шүүхийн танхимд шийддэггүй юмаа.    

“Эрэл”-ийн Эрдэнэбатын хормойнд зүүгдэн улс төрд “ногоон”-оороо орж ирэхдээ чи миний найз С.Баярцогтоос суралцана, зааж зөвлөж өгч байгаач гэж гуйж байсан чинь өчигдөрхөн. Дараа нь чи гэрээр нь орж гарж гарынх нь хоолыг хүртдэг байсан ч С.Баярцогтын хоёр хөгшинг хужаа болгож нэгийг нь сэтгэлээр нь өөд болгосон. Өнөөдөр чи хүүгийнх нь эрх чөлөөг, хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааж авлаа. Чи өөртөө хэрэг болно гэж 6 нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа 2 жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө. Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй.

М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, Терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив. Н.Алтанхуягийг хажуудаа байлгаж Ц.Элбэгдоржийн эсрэг 3 жил ашиглаад эцсийн мөчид гуйлтыг нь тоолгүй найз Б.Ариунсанг нь “хугацаат албанд” явууллаа. Харин ч бага хугацаа өгсөн шүү гэж л амыг нь хааж байгаа байх даа, зайлуул. Н.Алтанхуяг чиний бүлэглэлийн эсрэг үзээд анд Л.Гансүхийнхээ, чиний улыг долоож долигоносон ч анд Б.Ариунсангийнхаа хувь заяагаар тоглоод л дуусах шив.

Ч.Сайханбилэг рүү бүх буруугаа тох гэж Н.Алтанхуяг хичнээн зөвлөсөн ч өөрийнх нь хэлдэг Хонгилын махны машинд хэрчүүлээд л дууслаа. Би ч над руу бухах нь яахав, ялгүй үлдэж байвал болох нь тэр гээд дуугараагүй шүү. Алтанхуягаа, чи Анд найз нараа зольж амиа хоохойлж үлдсэн болохоор одоо ханцуйн дотроо сэм залбираад л явж байгаа биз. Адгийн ийм зантай болохоор чинь одоо хажууд чинь анд ч алга, нам ч алга. Одоо Youtube-ийн самбартай хичээлээ сэргээж, шинэ хонгилын тухай, дарангуйлагч Баттулгын эсрэг дуугарах зориг, зарчим өөрт чинь үлдсэн үү? Баттулгаа, чи Ж.Эрдэнэбатыг хорих даалгавраа урьдчилж өгчихөөд, МАН-ынхны галыг өөрөөсөө холдуулахын тулд хөгшин эхтэй нь уулзах нүүр гаргадаг, би янз бүрийн гаргалгаа гаргах гээд хичээж байна гэж хуурдаг, түүнийгээ хэвлэлээр цацдаг, үнэхээр Холливуудын, Солонгос “Савангийн дуурь”-ны зохиолчид ч атаархмаар хоржоонтой зохиолын найруулагч болжээ, чи.

Хамаагүй үнэнийг нь хэлээд дуугарах юм бол найз нарт маань, хамтран зүтгэсэн хүмүүст маань гай болчих болов уу гээд удаан хугацаанд дуугай явлаа. Одоо уучлаарай, хонь шиг дуугай гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ. Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн Ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу, нэг амин найзаа чиний пи-арт зориулж арван жилийн ял авахуулж дуусгалаа, Монголын төлөө зүтгэсний шагнал нь уу? Олон залуусын хийх, зүтгэх сэтгэлийг унтрааж Б.Бямбасайханд Шоронгийн томилолт өвөртлүүллээ.

Баабарын хэлдгээр би олон жил “Nice guy” явах гэж хичээлээ. Одоо үнэхээр залхаж байна. Хүн битгий хэл, Хорхой ч гэсэн өөрт нь хүрэхээр арвалздаг юм шүү!  Баттулгаа, энэ олон эх үрс, эхнэр хүүхдийн нус нулимс, амьдын хагацал чиний нойрыг шөнө яаж хүргэдэг байнаа?! Энэ бүхэн юуны төлөө юм бэ? Чамайг дахиж сонгуулахын төлөө, иргэдийн уулзалтан дээр хэлэх юмтай байлгахын төлөө юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсноо эсхүл мартаа юу? Ямар их хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь? Авилгатай тэмцье, амжилтанд хүрэхийн тулд хариуцлага тооцдог болцгооё гэсэн ардын сэтгэлээр чи ямар авьяаслаг тоглож байнаа?

Чиний үед Ардчилсан Үндсэн хуулийн доор анхны Улс төрийн хоригдлууд бий боллоо. Улс төрийн өрсөлдөгчдөө нэг нэгээр нь холдуулж хорихоос чи өөрөөр яг яаж авилгын эсрэг тэмцэж байгаа юм? Ямар бодлого, тогтолцоо, хууль эрх зүйн орчин санал болгов оо? Баахан хууль өөрчилж Хүслийн хонгилынхоо эзэн болсноос өөрөөр чи яг юу шийдэв? Үүсгээд байгаа хэрэгт нь нөлөөлнө гээд урд нь нэг ч удаа албан ёсоор байр сууриа илэрхийлж байсангүй. Харин нэг талын гуйвуулсан түүхийг хууль хяналтын байгууллагуудын зүгээс зарим улс төрчдийн шахалтаар байнга хийж ирсэн.

Төрийн өндөр албан тушаал болох ЕС-ын хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж улс төрч хүний карьерийн өндөрлөгт хүрсэн болохоор улс төрч хүний хувьд нам гүн амьдарч болох хэдий ч, иргэн хүний хувьд эх орныхоо хувь заяаны асуудлаар дуугарахгүй байж тэвчсэнгүй. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019 оны 8-р сард Монгол Улсаас АНУ-г зорьсон бөгөөд одоо АНУ-д байна. Өнгөрсөн хугацаанд бусад бүх зүйлийг орхин өөрийн эрүүл мэндийн асуудалдаа гол анхаарлаа хандууллаа. Энэ хугацаанд нэг талаар миний талаар зохион байгуулалттай илт мушгин гуйвуулсан, үнэнд нийцээгүй олон асуудлууд гарлаа. Хүн өвдөж болдоггүй юм бна. Улс төрийн оноо авахаар улайрагсад хүн чанараа гээдэг юм бна. Очно гээд байхад л хорих шийдвэр шахаж гаргуулжээ. Шинэ оны маргааш өглөө нь л гаргажээ. Хүнийг нь эзгүй байхад, эмчилгээгээ дуусгаад ирнэ гээд байхад адгаж гаргажээ.

Элдэв зүйл ярихаас минь  өмнө цоожилж авч амыг минь хамхихыг хүсчээ. 2019-11-11 хэвлэлийн хурал дээр АТГ хэвлэлийн төлөөлөгч, ахлах комиссар Т.Баярхүү намайг ном журмын дагуу албан ёсоор мэдэгдээд эмчлүүлэхээр явсан гэдгийг олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн байдаг. Дараа нь дээрээс нь дарамтлаад эхэлсэн учраас АТГ байр сууринаасаа буцаж, эхлээд хэлэхгүйгээр Солонгос, дараа нь АНУ руу явсан, хайж байгаа, эрэн сурвалжилж байгаа, байршил тогтоосон, яг тэдэнд ирнэ гэж өөрөө хэлсэн, хэвлэлийн бага хурал хийнэ, зугтсан бултсан гэдэг үлгэрүүдээ зохиож эхэлсэн.

Сүүлдээ бүүр доромжилж эхэлсэн. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнээ зүсэлж, бие эрхтнээр нь цоллож, миний тухай мэдээллийг 2 сая төгрөгөөр л үнэлж олон улсад доог тохуу болгосон. Интерпол руу Улаан бичгээ Ерөнхий сайд байсан хүнээ баривчлуулахаар явуулсан. Асуудал ингэж өрнөсөн, “Эзэн” өөрөө ингэж адгаж эхэлсэн учраас үндсэн эрхээ, эрх чөлөөтэй байх эрхээ хамгаалахын тулд олон улсын нэр хүнд бүхий байгууллагаас хуулийн үйлчилгээ миний бие авахаас аргагүйд хүрлээ. Миний өмнөөс үнэтэй үйлчилгээ авсанд надад санаа зовж байгаа бүх хүмүүст талархаж байна. Надад авсан авилга, хулгайлсан мөнгө байхгүй учраас үнэхээр гарах ёсгүй зардал их гарч байгаад би өөрөө ч бухимдаж бна. Олон улсын хуулийн товчоо Таны хэрэг үнэхээр улс төр хутгалдсан, хамгаалж нотлоход ямар ч хүндрэлгүй зохиомол хэрэг бна, таны санхүүгийн хүндрэлийг ойлгоод, манай амжилттай хамгаалсан дуулиантай хэргийн нэг болох өндөр магадлалтай тул бид танаас өөрсдийнхөө тарифаас эрс хөнгөлж өгье гэсэн.

Зүгээр харьцуулахад би гадаадын хуулийн энэ компанид Монгол дахь өмгөөллийн компаниасаа ч хамаагүй бага үнэ төлж байгаа гэдгээ энэ дашрамд мэдэгдье. Над руу хийсэн ангуучлал ердөө сонгуулийн дараа 2016 оны намраас эхэлсэн. 4 жил АТГ дээр өвөлжиж, хаваржиж, намаржиж, зуслаа. Бараг 20-иод асуудалд холбогдуулж шалгалаа.  “Цусалсан” нэг ч төгрөг олсонгүй. Олдох ч үгүй. Надад тохсон хэрэг ердөө хоёрхон. Эхнийх нь Монголчуудын сүүлийн 40 жил хөдлөөгүй том төслийг хөдөлгөсөн. 4,2 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эдийн засаг руугаа оруулсан.

УИХ-ын заавал 34% эзэмших ёстой гэсэн нөхцлөөс шалтгаалан ОТ-ын 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр ОТ-н Ил уурхай 30 орчим жил үргэлжлээд л дуусч, Монголчууд 6 орчим тэрбум долларын ашиг хүртээд мөн тэр хэмжээний зээл, хүү төлөөд үйл ажиллагаа нь зогсох байв.   Харин Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр нийт нөөцийн 80 хувь байдаг далд уурхайн үйл ажиллагаа эхэлж уурхай 30 жил бус 99 жил ажиллаж Монголчууд 6 тэрбум бус 46 тэрбум доллар хүртэх боломжтой болсон. Дубайн гэрээ гэж андуурдаг Санхүүжилтийн төлөвлөгөөг нэг өгүүлбэрт багтаа гэвэл ийм л энгийн. ОТ-ын хөрөнгө оруулалтын ачаар өнгөрсөн 4 жил хэн ч гадаадын хөрөнгө оруулалт алга боллоо гэж санаа зоволтгүйгээр,  долларын ханш харьцангуй тогтвортойгоор зөвхөн хоосон популизм хийх санаа амар 4 жилийг эрх баригчдад олголоо.  Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр татварын хохирол учирсан гээд байгаа бол улс төрчдийн оролцсон бус, тэдний дарамт шахалтанд ажилладаг төрийн албан хаагчдаас бүрдсэн бус олон улсын байгууллага, шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хөндлөнгийн ажлын хэсгээр тооцоолол хийлгүүлээч!

Бидний үед манай талын хөлсөлсөн олон улсын 2 байгууллага, шинжээчид тооцоолоод Засгийн газар, Рио Тинтогийн нийт төслийн үр өгөөжөөс хүртэх 54:46 харьцаа татварын энэ нөхцөлд тохирч байна гэж үзсэн. Хэрвээ тооцоо мөргөхгүй бол Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан нарыг шийтгэх бус тооцоо хийсэн байгууллагаас хохирлоо төлүүлж, гэрээгээ шинэчлэхийг Монгол хүний хувьд би ч гэсэн бас хүсч байна. УИХ-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр ажилласан энэ хүмүүс яагаад буруутай болж байгааг Баттулгаас л асуу. Засгийн газар асуудал шийдэхдээ хэзээ ч ард түмнээсээ асууж байгаагүй. ОТ-ын төслийг хөдөлгөх үү гэдгээ шууд ардчиллыг анх удаа хэрэгжүүлж мэссэжээр ард түмнээсээ асуусан. 360 мянган хүний олонхи нь Засгийн газраа энэ төслийг хөдөлгөхийг зөв гэж зөвшөөрсөн. З.Энхболдын удирдсан УИХ ОТ-ын төслийг шийд гэж 2 удаа тогтоол гаргасан. УИХ дахь намын бүлгүүдийн удирдлага бүгд урьдчилан танилцсан. Хамтарсан Засгийн газар (МАН оролцоод) хэлэлцээд дэмжсэн. 

Санхүүжилтийн төлөвлөгөө баталсны дараа УИХ дээр нэг удаа Засгийн газраас Дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэн, сарын дараа хэд хэдэн гишүүдийн Асуулганд хариулсан, хэдэн сарын дараа ОТ-ын асуудлаар Засгийн газарт Итгэл хүлээлгэх эсэх санал хураалт явагдахад УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн гээд бүх баримт, архив нь ил байгаа. Тухайн үеийн Их хуралд Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөг өөрчлөх, буцаах, хүчингүй болгох бүх эрх мэдэл, цаг хугацаа ч байсан. Гэхдээ дэмжсэн, Засгийн газраа зөв гэж үзсэн. Одоо Эрдэнэс Монгол, Засгийн газраа буруутгахыг хүсч байгаа бол УИХ-аа, З.Энхболдоо шорондоо хий, Баттулгаа! З.Энхболдоо, тухайн үед Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөг цээжээрээ хамгаалан ярьж байсан чиний бүх ярилцлагын хэвлэлийн хуудас нь ч шарлаагүй хэвээр байна. Чиний гуйж гувшиж байж “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилуулсан, чи хажуудаа олон жил чирсэн Б.Бямбасайхан гэж хайран залуу чиний өгсөн даалгаврыг биелүүлснийхээ төлөө, чиний гар бие оролцон бүтээлцсэн Хүслийн хонгилын чинь Махны машинд чинь хэрчүүллээ! Амиа хоохойлсон новш минь Чи дуугараач!  

Надад тохсон 2 дахь хэрэг нь одоохондоо  ОТ-той бараг л адил хүчин чадалтай байгаа Эрдэнэтийн үйлдвэрийн бараг тал хувийг харийн орны өмчлөлөөс Эх орондоо авчирч чадсан асуудал. Энд хүмүүсийн андуураад байдаг шиг Эрдэнэтийн ямар ч хувьчлалын асуудал огт байхгүй. АТГ, Прокурорын байгууллагаас намайг 4,5 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэж ялладаг. Юун 4,5 их наяд вэ гэхээр Оросын эзэмшиж байсан 49 хувьд ноогдох өмч хөрөнгө, 49 хувьд ноогдох Оросод очих ёстой ирээдүйн ашиг гэдэг. Та нар Монгол Улсын өмнөөс яллаад байна уу, ОХУ-ын өмнөөс ажиллаад байна уу, Монгол Улсыг 4,5 их наяд төгрөгөөр хохироосон юм уу, Монгол Улсад 4,5 их наяд төгрөгийн ашиг авчирсан байна уу гэж асуухаар хариулдаггүй. ОТ, Эрдэнэтийн асуудлаар өнөөдөр хэрвээ шийдвэр гаргах байсан бол би гаргасан шийдвэрээ зөв байсан гэдэгт 100 хувь итгэлтэй учраас энэ шийдвэрүүдээ би дахин эргэн яг ингэж л гаргах байсан. Би тулгаж гөрдөж байгаа хэрэг гэгч болгон дээр нь албан ёсны тайлбараа жич өгөх болно. Том төслүүдээр, том авилгаар гэж сүржин эхэлсэн хэрэг одоо юм олдохгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг жижүүрийн үгээр л буруутгахыг оролдож үлдлээ. Яг нөгөө Зоригийн аллага, Казиногийн хэрэг эцэстээ бэлгэнд авсан бүс төдийгөөр төгсдөг шиг. Сүүлийн 15 жил ХОМ дээрээ мэдүүлж ирсэн нэг байраа зарж шинээр  сүүлийн 6 жилийн турш барьж байгаа одоо хүртэл дуусаагүй ганц байшингаас өөр юм үнэндээ тэдэнд олдсонгүй. Намайг хэрэгт холбох гэж эхнэр хүүхдээр минь их оролдлоо. 4 жил шалгаад юм олоогүй. Өнгөрсөн сард хүртэл эхнэрийн маань компанид ээлжит шалгалтаа оруулж заавал юм ол гэдэг даалгавартай  ухацгааж л байна. Баттулгаа, Юм олдохгүй ээ.

Улс төрд чинь өрсөлдөгч гэдгээрээ Чи зөвхөн надтай л үзээч. Эхнэр хүүхдээр минь оролдож битгий доор орооч! Чи С.Баярцогтыг шоронд хатааснаар дур тачаал чинь ханахгүй байна уу?  Эхнэр хүүхдүүдийнх нь хамаг хөрөнгийг хурааж гудамжинд хөөж гаргахаасаа ичээч!  Хөрөнгө хураах ялыг тэртээ өнгөрсөн зууны 1932 оноос эхлэн анх удаа С.Баярцогтоор чи эхлүүлж байгаа нь энэ. Асуудал С.Баярцогтдоо ч биш араас нь “Цагаан Суварга”, Эм Си Эс, Петровисийн өмч хөрөнгөөс эхлэн өрсөлдөгч компаниудыг нийгэмчлэх, хөрөнгийг нь хураах бие халаалтдаа чи гарч байгаа биз дээ!   Өнөөдрийн Их хурал сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан хуулийн их өөрчлөлтүүдээ хийхээс өмнө хамгийн эхэнд Баттулгад Ордны эргэлтээр онцгой эрх олгосон хуулиа хүчингүй болгох ёстой. ЖДҮ-гээр барьцаалагдсан УИХ алдаж болно, алдаагаа засахаас айж болно.

Та нар ЖДҮ-гээр барьцаалагдаагүй, шинээр багаараа Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ гээ биз дээ. Монгол төрийг бусниулсан, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн энэ алдааг нь засах хуулийг шинэчлэл амалсан хэн нэгэн нь зориг гаргаж санаачлаач. Засгийн газрын эсхүл намын бүлгийн нэгдсэн санал болгож чаддаггүй юмаа гэхэд эсхүл хувь хүний хувьд жийрхэж айгаад байгаа бол нууцаар хэлэлцэх горимын санал гаргаад гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгнө гээд өөрчлөөч. Хуульд захирагдах биш хүнд захирагдах болохоор өнөөдөр шүүх, хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст үнэхээр дарамттай байгаа. М.Энхсайханыг терроризм хийсэн гэж  шоронд хатаах хөшигний ард гарсан шийдвэрийг тэд л баталгаажуулж шийдэж байгаа учраас тэдэнд хүнд байгаа. ОТ-г хөдөлгөсөн улс төрийн бодлогын шийдвэрийн буруу зөвийг Парламент шийдэх болохоос шүүх шийдэх төвөгтэй байгаа. Тэд хараат бус баймаар байгаа, хүнд бус хуульд захирагдахыг хүсч байгаа.

Тэд хуулиар хориотой учраас бусад салбарынхан шиг гараад жагсаж болохгүй, байр сууриа илэрхийлж чадахгүй, ганцаараа шийдэх боломжгүй. Бантан хутгаснаараа улс төрчид л засах ёстой. Үндсэн хууль, Засаглал хуваах онол, Төрийн байгуулалт, Шүүхийн хараат бус байдал бүгд алдагдсан. Хонгил жинхэнээсээ “Эзэн”-тэй болсон. Эртний Ромын Гладиаторуудын тулаан шиг л  Цезар эрхий хуруугаа гозойлговол эрх чөлөө, эрхийгээ буулгавал шорон! “Эзэн”-д таалагддаггүй олон хүн шоронд ачигдах өдрөө хүлээн суугаа. “Эзэн”-д би таалагдахгүй болсон шалтгаан маш энгийн. Төмөр замын асуудлаар хэрэгт ороод явж байхад нь би Ерөнхий сайд байсан мөртлөө туслаагүй гэх ял, ОТ, Эрдэнэтийн асуудлаар хоригдож, байцаагдаж байхдаа Ц.Элбэгдоржийн эсрэг өөрт нь хэрэгтэй мэдүүлэг өгөөгүй гэдэг Баттулгаас тулгасан хувийн хоёрхон л ялтай хүн.  Би Ерөнхий сайд, улс төрийн ямар ч өндөр албан тушаалтан хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс хууль зөрчин оролцох ёсгүй гэдэг зарчим, итгэл үнэмшилтэй учир эхний асуудлаар тусалж чадаагүй нь үнэн. Харин хоёр дахь асуудлын хувьд хар амиа аврахын тулд хүн гүтгэх хүмүүжил, зарчим байхгүйгээ илэрхийлсэн болохоор араанд чинь зуугдсан нь ч бас үнэн. “Эзэн” өнөөдөр 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дээр минь дураараа тоглоно гэж бардаж байгаа. Чиний түр дэглэм хавтгай дэлхий дээр хол явахгүй, хуульд захирагддаг өөр тогтолцооны өмнө үнэн нүүр чинь илчлэгдэнэ.

Өнөөдөр олонхи нь аялдан дагалдахаас өөр аргагүй боллоо, амыг нь дагуулахаас гэж бодож суугаа хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам амь орно, зориг орно, чамайг, чиний дэглэмийг эсэргүүцэж улам олуулаа болно гэдгийг л Чамд амлая.   Өнөөдөр өвчний улмаас өөр нутагт ирсэн надад нэг давуу тал байна. Хилс хэрэг тохогдох гэж байгаа, хууль хяналтын байгууллагаас хэвлэл олон нийт рүү хандаж болохгүй гэсэн дарамтан доор байгаа, эсхүл хэлэх ярихаа хаалгуулж төмөр хаалганы цаана байгаа хүмүүсийн дэргэд надад харьцангуй боломж байна. Энэ боломжоо эхний ээлжинд ашиглан Монгол Улсын ардчилсан Үндсэн хуульд,  ардчилсан ёс, зарчимд аюул, сорилт тулгараад байгаа талаар, улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэлт эхэлж байгаа талаар, өөрт тохиолдсон улс төрийн зорилготой хилс хэргийн талаар бодит мэдээлэл өгөх үүднээс олон улсад тогтсон жишигийн дагуу өөрийн “Цагаан хуудас”-аа албан ёсоор удахгүй дэлхий даяар гаргаж байна.

Цаашид ч олон улсын байгууллагууд, дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчдад, хэвлэл мэдээллийн байгуулагуудад Монгол Улсад болж байгаа гажуудал, дур зоргоороо авирлалтыг хүргэх болно. Би эх орноо солихгүй, эх орноо муулахгүй, эх орноо сайн сайхан болоосой гэх үүднээс эрх баригчдын, ялангуяа Чиний диктатор шиг аашилж байгаа үнэн нүүр царайг өнөөдөр эрх чөлөөгөө хасуулсан бүх хүмүүсийн дуу хоолой нь болж гадна, дотны хүмүүст хүргэнэ. Чи өөрийгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц горилогч байлгахын тулд Монгол төрийн хоёр тулгуур баганын нэг Ардчилсан намыг бодлогоор шороотой хутгалаа. Дараалж ялагдуулах бүх нөхцлийг нь хангаж өглөө. Өнөөдөр манай намын өнгөтэй өөдтэй хүн бүхэн чиний ачаар ямар нэгэн “цол чимэг”-тэй болсон.

Чи даалгавраа давуулан биелүүлж манай намд Ерөнхийлөгчид өрсөлдөх нь байтугай намын дарга болчих хүн ч олдохоо байлаа. Чи ямар нүүр гаргаж Үндсэн хуулийн нэмэлтийг зөрчин байж намаас минь дахин нэр дэвших гэж байна? Ардчилсан намын нийт гишүүдээ, 30 жилийн өмнө АН дарангуйлагч дэглэмийг нураан гарч ирсэн шигээ 30 жилийн дараа жинхэнэ шинэ Дарангуйлагчид намынхаа өмнөөс нэр дэвшихэд нь нийтээрээ Үгүй гэж хэлцгээе! Баттулга Авилгатай тэмцэх бодлогын, концепцийн, зарчмын, хуулийн нэг ч зүйл ярихгүй, хийхгүй байгаа биз? Зүгээр л хэнээс өшөө авах уу, хэнийг замаасаа зайлуулах уу, хэнийг дарамтлах уу гэдгээ л урьтал болгож байна. Чи урьд нь тэр ч юм хийлгэсэнгүй, энэ ч дэмжсэнгүй гэж дандаа гоншигнодог байсан.

Өнөөдөр Төрийн тэргүүн болоод, хамгийн өндөр албан тушаалд очоод 3 жил өнгөрлөө! Юу хийв, юу гийгүүлэв? Нөгөө л хөмсгөө атиралдуулж, юм шийддэг биш, шүүмжилдэг, эрх баригч биш сөрөг хүчний худлаа байр суурь чинь яг хэвээрээ. Чи гуравдагч хөршүүдийн бүх хөрөнгө оруулалтыг хөөлөө. Хөөж болсон юм бол орыг нь орлуулах экспортын шинэ бүтээгдэхүүнүүд чинь яав? Чиний байнга ярьдаг арьс шир, махны өндөр өртөг шингэсэн экспорт чинь  хаачив? Өрөөнд чинь байдаг самбар дээр зурсан, бичсэн чамайг мэдэхгүй хүнд сүрдмээр, бахадмаар ажлуудаас чинь нэг нь ч энэ 3 жилд ажил хэрэг болсонгүй. Харин троллууд чинь, Мояачууд чинь л өдөр шөнөгүй сайн ажиллаж, дэндүү цөөхөн Монголчуудыг минь дэндүү ихээр  талцуулж, Монголыг минь дэндүү ихээр хорлож байна даа! Цагтаа Х.Тэмүүжинг, Б.Насанбаярыг, П.Анужинг зохион байгуулалттайгаар нийгэмд шившиглэж байсан чиний технологи одоо бүүр дараагийн шатандаа гарч хөгжин улс төрийн гол зэвсэг чинь боллоо.  Чи шүтдэг Дон Корлеоныхоо амьдралынх нь цаад философи, үр дүнг одоо хүртэл ойлгоогүй, зөвхөн хэлбэрийг нь дуурайж Женко-гоор овгоо сольж, Монгол төрийг мафижуулж байна. Чи шүтдэг Ли Куан Югийнхээ авилгын эсрэг бодлого, тогтолцоог нь одоо хүртэл ойлгоогүй, найз нэртэй улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах хэлбэрийг нь л хуулбарлаж байгаа.

Хүн шоронд хийснээр авилга устахгүй.  Бодлогын, тогтолцооны өөрчлөлтөөр л амжилт ирнэ. Швед, Норвеги, Сингапур, Америк хүмүүс Монгол хүнээс илүү шударга, шуналгүйдээ биш авилга авах үндсийг нь бодлогоор, зарчмаар, тогтолцоогоор нь шийдэж хянаж чаддаг болсонтой нь л холбоотой. Тэгээд Яаж хийх юм? Чи өөрөө хийх нь яасан гэсэн уламжлалт дайралтаа хойш тавиад эргэцүүлээрэй. Бид энэ ажлуудыг эхлүүлж чадсан. Бид хөрөнгийн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээ харьцангуй хийж чадсан. Манай Засгийн үед хуулийн этгээдийн бүртгэлийн хууль гарсан. Аль ч хуулийн этгээдийн ард нь хэн байгааг төвөггүй мэдэж болно. Дараагийн алхам нь НӨАТ бүртгэл байсан. Манай Засгийн газар үүнийг бас хэрэгжүүлж эхэлж чадсан. НӨАТ-ийн Сугалаандаа гол нь биш хүн болгон шаардаж бэлэн, бэлэн бус гүйлгээ бүгд бүртгэлтэй болох байсан.

Энэ нь ч маш амжилттай болсон. Одоо дараагийн алхамаа бид хийх ёстой. Хөгжилтэй орнуудад байдаг гол зүйл хүн бүр жилд нэг удаа татварын тайлангаа гаргах ажлыг хийх ёстой. Төрийн албан хаагч шиг бүх хүн Хөрөнгө орлогын мэдүүлэг шиг зүйл гаргана гэсэн үг. Төвөгтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ шинэ дугуй бүтээснээс дээр. Ингэж байж л бид авилга, нууц хөрөнгийн бүх гүйлгээг хянах илрүүлэх боломжтой болно. Авилгаас салах боломжтой болно. Өндөр албан тушаалтнууд дандаа өөр хүний нэрийг ашигладаг. Нэрээ ашиглуулж байгаа тэр өөр хүн өндөр албан тушаалтантай адил яагаад хөрөнгөжсөнөө тайлбарлах шаардлагатай болно. Тайлбарлаж чадвал татвараа төлдөг болно.

Ингэж байж л, хөрөнгөө, хуулийн этгээдээ, бэлэн, бэлэн бус гүйлгээгээ, хувь хүн, хуулийн этгээдээр бүртгэж байж л авилгаас ангижрана. Хэсэг хугацаанд авилга санал болгосон, өгсөн хүмүүсийг хуулийн хариуцлагаас чөлөөлье. Албан тушаалтан дээр ороод дуу, дүрсний бичлэг хийх бүх эрхийг нь олгоё. Албан тушаалтан бүр техник технологи хөгжсөн өнөөгийн нөхцөлд над дээр хэн ч авилгын эсрэг гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу хийж байгаа шүү гэдэг айдас, болгоомжлол төрүүлье.  Тэрнээс биш Баттулгын дургүй хүмүүс шоронд орж, дотно хүмүүс нь үлдсэнээр авилга устахгүй. Авилга авсан нэг хүн хариуцлага хүлээсэн ч дараагийн авилгач орыг нь залгах л болно.  Өнөөдөр Ерөнхийлөгч, түүний төлөөний ямар ч хүн өрөөндөө шүүгчийг, прокурорыг, АТГ, цагдаа, тагнуулын ямар ч хүнийг шууд дуудаж, үүрэг даалгавар өгөх нь байтугай, шууд бусаар утсаар, шуудангаар, бичгээр, зуучлагч этгээдээр дамжуулан холбогдохыг нь хуулиар шууд хориглоё.

Зөрчсөн тохиолдолд ямар ч албан тушаалтныг шууд огцруулдаг хуулийн зохицуулалттай болцгооё. Ингэж байж л Шүүх засаглал, хууль хүчний байгууллагын бие даасан, хараат бус байдал хангагдана.    Асуудлаа зөвөөр, томоор, агуулга зарчмаар нь харцгаая. Эзний хувийн өшөө хорслыг хангаж, эсхүл сонгуульд оноо авах дүр эсгэснээр хариуцлага, шударга ёс, авилгын асуудлаа хаах уу, энэ асуудлуудаа бодлогын, концепцийн хувьд зөв хийж бүрэн шийдвэрлэж чадах уу гэдэгтээ хариулт өгцгөөе! Эхлээд Хараат бус байдал нь алдагдсан Шүүх, хууль сахиулах байгууллагуудаа улс төрчдийн гараас, нөлөөнөөс салгаж бие даасан байдлыг нь эргэн сэргээе. Баттулгад олгосон Үндсэн хуулийн бус эрх мэдлийг цуцалъя.    Дараагаар нь бүртгэлийн, татварын тогтолцооны реформоо дуусгая. Хүн бүр ХОМ гаргадаг болъё. Хөрөнгө, бэлэн бэлэн бус  мөнгөн гүйлгээгээ бүрэн бүртгэлжүүлье. Хэн ч ирж ажилласан авилга авах боломжгүй тогтолцоог бүрдүүлье. Авилга өгсөнд биш авсанд зөвхөн хуулийн хариуцлага хүлээлгэе.

Дараагийн том асуудал эдийн засаг. Алт, зэс, нүүрсний үнийн өсөлт, ОТ-н гүний уурхайн хөрөнгө оруулалт 4 жилийн үүлэн цоорхойн нарыг бидэнд хайрлалаа. Үүлэн цоорхойн наранд бороотой өдрийн бэлтгэлээ бид сайтар базаасангүй. Сайхан попролтоороо уралдацгаалаа. Гадны хөрөнгө оруулагчдаа өнгөрсөн 4 жилд амжилттай бүрмөсөн үргээлээ. Дээрээс нь Корона вирус нэрвэлээ. ОТ-н нэмэлт санхүүжилт зогсонги байдалд орлоо.  Одоо түүхий эдийн үнэ унах л юм бол хямрал нүүрлэхэд бэлэн боллоо. Хямралын үед Монгол банктайгаа хоршиж, мачийж байж, төсвийн хатуу хэмнэлттэй бодлого явуулж байж, эдийн засгийн өсөлтөө нэмэхээр нь хадгалж чадсан, зовлон үзсэн Ерөнхий сайд байсан хүний хувьд урьдчилан анхааруулж байна. Вальс эргэдэг 4 жилийн мөчлөг дууслаа. Юугаа зарж доллар олох уу, хэнийг тойглож хөрөнгө оруулалт босгох уу гэдгээ хайх цаг үе ирлээ.

Баттулгаа, чамд биш хуульд захирагдах сайхан цаг эх оронд минь ирнэ. Ерөнхийлөгч болоод Прокурор дээр хүчээр хаалгуулсан Төмөр замын 280 сая долларын хэрэг чинь эргээд сөхөгдөнө, хувьдаа завшсан ТЭЗҮ-гийн мөнгө чинь чамайг орооно, өнгөрсөн 3 жилд хууль зөрчсөн бусад олон асуудал, тухайлбал Шинэ төмөр замын санхүүжилтийн асуудал, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг зөрчсөн хэргүүд чинь хуулийн дагуу босч ирнэ.

Тэр үед чамайг Хонгил чинь хамгаалахгүй,  Хууль харин даллах болно.   Эцэст нь Баттулгаа чамд өгөх нэг зөвлөгөө байна: Чи долоогсдоороо хүрээлүүлэн дэндүү вакумжсан байна. Р.Эмүжин чамд хандан 2 жилийн өмнө хэлж байсныг дахин сануулья. Хаантан шалдан байна!

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хүмүүсийг их хорьж, хэлмэгдүүлсэн хорь хорь-н оны 7 сарын хорь-ны өдөр.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

149 Сэтгэгдэл

  1. Ирж буруугаа хүлээгээд ялаа авсан дээр байх одоо гоншигноод яахав хаан байх боломж өөрт чинь байлаа.

  2. Хуц####гүй ир. Дэлгэцийн цаанаас хэнч мөнгө өгөөд бичиж чадна. Олон жилийн өмнө з####уу үе биднийг доромжилж ж.лопез-ийг наадмаар авчирж дуудна гэсэн ганц тэр мэдэгдлийг чинь одоо хэр нь үзэн ядах үндэслэл болдог. Яасан их доромжлол байсан бэ

    1. бузрын нохой минь чи тэр өөрийнхөө байгуулсан бузар ХОНИГЛОО л бичсэн байна. Чи өөрөө ирж тэр хонгилынхоо учрыг Батгтулгатайгаа хамт ол.

  3. Энэ нэг хялар нүдтэй новшыг барьж авчираад ялыг нь өгчих эрх мэдэлтэй дарганцарууд ####га уу

  4. Энэ хулгайчыг яг яагаад барихгүй байгаан. Мэдээлэл сүлжээ өндөр хөгжцөн ертөнц дээр хаашаа ч ########ж чадахгүйшдээ. Манай тагнуул тэр тусгай энэ тэр нь нэг бол үхэр ухаантай мудак ######кууд байдыму. Яагаад барихгүй бгаан. Зөндөө удлаашд.

    1. Эм хүн л гэхюм билээ ш тээ энэ Гэмт этгээдийг

  5. ХОРИЖ ЦАГДАХ ЯВДАЛ ИХ Л ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА. АН -С СОНГОГДСОН ЁРӨНХИЙЛӨГЧ АН. АНХДАГЧ ГИШҮҮД НЬ ШОРОНД ЯВААД БАЙХАД ДУУГАРАХГҮЙ БАЙХАД АН ЭНЭ УЛС ОРНЫГ ЦӨЛМӨСӨН ЮМ БОЛОВ УУ ГЭЖ БОЛОГДОХ ЮМ. ЭНЭ ХҮМҮҮС ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ

  6. Саханб####га гэх гөлөг минь Чиний эх ороноосоо урвасан, ард түмнээ тонон дээрэмдсэн, гадаад дотоодын бүлэглэлд үйлчилж олон хүнийг хэлмэгдүүлсн гэмт хэрэг, нүгэлийг зөвхөн чиний хэлсэн үгээр чамайг гэмт хэрэгтэн биш гэж үздэг юм биш!!

  7. Hergiig ni huleelgeheer neg heseg ni helmegduullee geh yum. hulleelgehgui bolohoor barij avch horiochee gej neg heseg ni bachuurah yum. yag hereg hiisen yumuu ugui yumuu. ih bayaniig ni bodohoor hiisen l yum shig baihiin. yag yu huseed bna

  8. sain bodoj bvhniig bichsen baina.vnendee baidal iim bolood baigaag harj l baina.alibaa ym hemjeetei.udahgvi todorhoi bolno doo.muu bvhen ilerdeg muuhai bvhen arildag hoino doo

  9. баттулга ура дэмжиж байна сайханбилэг доошоо цаазын ял л шийтгэлд нь тохирно

  10. Сайн уншаад ойлгохыг хичээ. Яах аргагүй мэдлэг боловсролгүй бөх eрөнхийлөгчийн чинь үнэн нүүр царайг яг хэлсэн бна. Баттулга энэ хүн шиг ажиллаж чадах ч үгүй. Муу хэлэн хэлэн НӨАТ-г авцгааж л бгаа. Сайжруулах хэрэгтэй бгаа одоо үргэлжлүүлээ

    1. Bitgii huts,luiwarchin 30 jil ard tvmniig teneg gej bodoj toglosonoo yu gej boddog niwsh we?!Chi Mongoliin hugjild nulimhiin tugii shvls ch dusaagaagvig tvmen medne.Khar balag tarij hamag eh ornii mini bvteen baiguulaltiig mini hohiroosonoo

    2. нөат чинь гадныханд хамаг данс тооцоогоо ер нь авдартай юмаа тоочсонтой адил шүү дээ

  11. д сайжруулсан хүн байхгүй л бгаа биздээ. Хүрэлсүх чинь зээл л авч бна. Толгой нь хүрэхгүй өдрийн хоол хүнээс гуйж амьдарч бна даа. Бод бод бодож үз.

  12. Баттулгатайгаа шоронд хоригдох хүн бна. Энэ 2 оос их зүйл гарна. Яар####тай баривчилж Баттулгыг хугацаанаас өмнө огцруулах л үлдлээ дээ

  13. Ene huniig gadaadaas hurdan barij avchir Harin Batulga,Hurelsuh hoyor garch irj Mongolchuud odoo l jaahan ta nariin busnuilsan,budluilsan yusun shidiig chinu il tod duulahtaigaa bolj bn Yu yu gene ve

    1. Тийшд. Эд нарыг барьж хориод шийтгэлийг нь амсуулах нь угаасаа тодорхойшдээ.өмөөрөөд бгаа новшнууд хамсаатнууд нь бгаадаа

  14. Хэдэн хулгайч луйварчидыг ямар их өмөөрөн вэ. Жирийн ард иргэдийн амьдр####аар эд нар хичнээн жил тоглосон билээ. Өөр дээр нь ирэхээр гөлөг болж байна. Ард түмэн ингэж арчаагүй загнаагүй шүү. Новшийн хулгайч та нар хэдэн жил тэнгэрийн амьтад

    1. Сайханбилэг ард түмнийг доромжилжээ Ямар айхтар хөмхийгөө зууж бна аа тэ. Биднийг Сайханбилэгийн эргэн тойрныхон насаар минь мөлхүүлж өөрсдөө хаан шиг амьдарсан Одоо ирэхгүй юм шиг аашилж бна даа

  15. АРД ТҮМНИЙ ТАТВАРААР АМЬ ЗУУДАГ (АТГ)-ажлаа хийгээч ӨӨРСДӨӨ ХУЙВАЛДАЖ ТӨӨРҮҮЛЧИХЭЭД ИНТЕРПОЛ Ч ГЭХ ШИГ. НААД АЖИЛГҮЙ ХУВАЛЗНУУДААСАА ЯВУУЛЖ БАРЬЖ ИР.

  16. За эрхэм Сайханбилэг та хvvХэн шиг хов жив ярихааа боль . Та монголийн ард тvмнимей толоо сайн сайхан юм яг юу хийсийн . 1 . 2 гээд хэлчих Еронхий сайд байхад чинь нэлээн хоронго оруул####т явягдсан .

  17. Энэ хүнийг үр удмаар нь зөвхөн Дубайн. Гэрээгээр толгойг нь цавчаад бүх хөрөнгий нь хураах хэрэгтэй.Гөлгийг гадаадаас чирээд ирээч….Том дугараад байна аягүй бол гадны иргэншилтэй болждээ

  18. Энэ хулгайч Сайханбилэг Баярцогт хам аа өмөөрч үхлээ юу!! МАН ын гар хөл болсон хууль шүүхийнхэний АН угшилтай нөхдийг түүж ялласан хэргийг Баттулгад хамааруулж гоморхоод байдаг нь сонин байна. Сайханбилэгийг авчирч тэр С.Баяртай нь хамт ш

  19. Хилийн цаанаас биш эх орондоо ирээд наад үгээ цагаан хоолойгоор зарла бү эл бүтэн улсын eс байсан хүн арай л гутамшигтай бна ингэж цагаачилж явах нь

  20. Дуугай ирж хариуцлагаа хүлээ Чиний тэр Дубайн гэрээ гэж хур####аар хэлэлцүүлэхгүй хуйв####дсан б####аг Монгол улсыг өрөнд оруулаж байгаа ш Чиний баян гэж юу байдаг юм нэг ТВ ийн суваг хөтлөгч д байсан.ХҮН. ЯАЖ МӨНГӨТЭЙ БОЛОВ ???

  21. Сайханбилэг гэж энэ этгээдийг яагаад баривчилж ирүүлэхгүй байна аа.Эх орноосоо урвасан, луйварчин, Баярцогттой яг адилхан.

  22. Гадаад дотоод байгаа бүх хөрөнгийг нь царцааж өөрийг авчирч толгойг нь төв т####байд Сүхбаатарын гараас өлгөсөн цагт л монголд ШОДОРГОС тогтоно. Сүхийн гар Баяр, Баярцогт, Сайханбилэг, Элбэгдорж,… гээд олон хүний толгойн өлгүүр гогцоо бно.

  23. Хэрэг хийчихээд битгий ш####таг тоочоод бай Ирж хэргээ хүлээ Чамаас болж ОТс авах монголын ашиг2048 он хүртэл хойшилсонЭнэ нь хангхлттай баримт мөн

  24. заа чи битгий улин хуц, Гурван сая хүний хоолыг булааж баялгаар нь гараа угаачихаад одоо юу вээ??? Баттулга биш, бид чиний ялаа үүрэхийг хүлээж байна

  25. Дэмжиж байна, дургүй хүнээ шоронд хийдэг ийм юм байж болохгүй. Дэмжээд байгаа хүмүүст нь хэлэхэд маргааш өөрийн чинь ээлж ирэх цагт та нар яах вэ?

    1. Дургүй хүнээ биш ээ гэмт хэрэгтэн авилг####чин хулгайчуудыг барьж хорьж байгаан Сайханб####аг гуай хурдаан ирж хэргээ хүлээж ялаа эдлэ хөрөнгөө хура####га Женко зарим хөрөнгийг нь харин Чечений Кадыров бол бүх хөрөнгийг нь хураадаг гэсэн шүү хө

  26. Урвагч Сайханбилэгийг яар####тай Интерполоор бариулж, Монголын шоронд хорь. Даварсан муу хужаа Монголыг хамгийн их хорлосон этгээд.

  27. Өөрийн нүцгэн ш####данаа илтэд мэдэн будилж, хэнтэйгээ барьц####даад байгаа юм бэ? Хулгайч хулгайчаа дарамтлах гэж ядаад байгаа юм уу? Хулгайч хулгайчдаа хайртай гэж гомдоллоод байгаа юм уу? Боль л доо! Эзнийхээ с####таанд нуугдсан урвагч чинь…

  28. 5 толгойг МCS Хятадын Шиньхуад өгөх гэж яаж улайрч байсныг чинь ард түмэн мартаагүй.Ашиггүй өөрсдөө ажиллуулж чадахгүй гээл төрийн мэдлээс гаргаж хувьд өгнө гээд.Одоо 5 толгой бүх өрөө дараад иргэддээ ногдол ашиг өгөх гэж бн

  29. Гээндээ ч гоондоо ч гэдэг байх аа. Фитнесс энэ тэрээр хичээллэсэн эрүүл чийрэг харагддаг байсан чинь бас өвчтэй байсан юм уу? Ерөнхийлөгчөөсөө буухаараа өнөө женко чинь бас өвчний улмаас гээд явж өгөх байх даа. Хөлөа жийлцээд бай !!!

  30. Би хасах -5 градуст даардаг. Би -10 градуст бас даардаг гэж хэн хэлэх вэ. Тоо мэддэггүй хүн хэлнэ. Манай хуучны ЕС ийм юм ярьж суух гэж.
    Зэвүү, дургүй хоёр зэрэг хүрч байна гэхээр… Гарчиг нь мангар. Унших хэрэг байна уу?

  31. Хуцаад байлгүй Оюутолгойг одоо хэдүүлээ зүгээр мартах хэрэгтэй гэдгээ тайлбарла.
    Чаддаг юм бол ирээд учраа ол! Буруугүйн бол нотлоод ард түмнийг ури####аач.

  32. Ажил хийсэн нь шоронд, популизм хийсэн нь од болдог цаг иржээ.Монгол яаж хөгжих юм бэ.Популизм хийсэн Оюун Эрдэнэ,Нямбаатар нар сайд болжээ.Эд нарт хийсэн бүтээсэн юм ####га.Монгол хүн бүр зөрчлийн хуулиар торгуулаад.400сая жуулчин гээд

  33. chi yaj hurunguljsun tuhai tailangaa tawiyl yasii? hiisen buhen chn eh orondoo bj suuj chadahguid hureed zolbin ##### shg uls damnan zugtaaj yvaa chn unen bizde? Mongoloos urvasan nowsh

  34. Улс орон түмнээ ямар амьдруулж байгаагаа харчих.Та нар бол ард түмнийхээ баялагаар гараа угааж байгаа амьтад

  35. Als holoos iim yum bichij baihaar hurch ireed uchiraa olooch. Eh oronoo heden haltar tsaasaar zardag cham shig muu ES hobor baihaa. Huuliin hariutslagaa hulee.

  36. тэнэгтээрэй Сайханбилэгээ, чи надаас ах ч би чамайг чи гэж бна. Чи өөрийн санаагаа бичиж байгаа бол би ч гэсэн чиний тухай сэтгэгдлээ бичнэ. Чи муу урвагч бүрэн эрхэт тусгаар улсын ЕС байсан, өөрийхөө шун#### хүслээс болж хулгайч болсон.

  37. Монголын ард түмний эсрэг хулгай хийсэн болохыг ард түмэн ойлгож эхэлсэн цагаас чи эх орноосоо зугтсан тэнэг луйварчин, авилгачин болсон. Чи наанаа хэнч биш. Чи өөрөө хэлж байгаачлан гадны ХО-гч нэртэй луйварчидтай цуг луйвар хийсэн.

  38. чиний хулгай илэрсэн цагаас чи хулгайч болсон, илрэхгүй гэж найдсан байх, өөрийн гэмээ бу######д нялза####гүй ирж ялаа үүр, үгүй бол үүрд бэртэгчин орогногч амьдр####аар яв.

  39. ####ийшү ###### зэвүү дургүй хүргээд бв#### гэж гарчиг өгөх бсийн.төгсгөлд нь утсан хүүхэлдэй сайханб####аг гээд гарын үсгээ зурах байхгүй юу уул нь ккк

  40. Чамд өгөх хариулт сэтгэгдэл дотор байна. Май шүү чи бол хувиа борлуулж авлига амандаа чихүүлсэн хөгийн новш сайханбилэгээ

  41. Яаамаар ч юм бэдээ? Аль үнэн ####ь нь худлыг жирийн бидэнд их төвөгтэй ойлгомжгүй юмаа! Өөрийн чинь т####аар их л муу юм бичихийн үнэн худлыг нь чи л мэдэх бхдаа! Худлаа гэдгээ бат#### гэхээр ирэхгүй юм!!!

  42. Манай дээдсүүд хөлөө жийлцээд сайхан байноо байнга ийм нарийн мэдээллээ ард түмэнтэйгээ хува####цдаг тань бид бүхэн баярлаж явдаг шүү өшөө илүү мэдээлэл хүргээрэй. Ар араасаа Жангаа идэх болтугай гэж хүсэн ерөөе. Булган сүүл бурзах болтугай.

  43. Ажил хийсэн нь шоронд худ#### попорсон нь од болдог цаг иржээ.минии монгол яаж хөгжих юм бэ.400 сая жуулчин бх,бүх монголчууд зөрчлийн хуулиар торгож попроод сайд болох юм

  44. Хогийн Жeнко хулгайчийн хүүр царайг сайн илчилж өглөө!!! Сайн байна!! Бузар Жeнкогийн боожгоог гөхдөг адгийн троллууд нь өмхий шүлсээ үсчүүлээд үхлээ үхлээ пиддакууд..ха ха

  45. Д####дыг мэддэг Д####ай лам, тамша####ж мэддэг тарлан бух аятай байх чинь. Монголчуудыг юу ч мэдэхгүй гэж битгий доромжил. Өөрийн чинь хийсэн хэргүүд монголчуудыг хэрхэн яаж хоролсныг хүн бүхэн мэддэг болсон байхад өөрийгөө цагаатгахыг бүүсанаарх

  46. Enkhsaihan ehner solij henz huuhdiinhe nulimsiig barj bga hun shu.Saihanbileg chi ardiin olon hoolgui,huchirhiileld ortoj bga huuhduudiin tuluu gants ch ug duugaraagui bj buu tenegt.

  47. Эх орноо зарсан чамайг харахаар монголын ард түмэний зэвүү дургүй 2 зэрэг хүрэх юм даа ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАГЧАА

  48. Интерполоор эх орноосоо урваж харийн компани корпорациудын эрх ашгийг хангаж эх орноо өрөнд оруулсан өөдгүй хулгайчийг үтэр түргэн баривчлан авчирч удам угсаагаар нь төрд ойртуул####гүй хөрөнгийг хураан авч улсын өрнөөс бага ч бол төлүүл.

  49. Юу гэчих вэ. 99 жилд 40 хэдэн тэрбум $ ашиг хүртэнэ гэвүү. Доромжилчих юмаа. Хэнтэй ч хариуцлага тооцохгүй дахиад 30 жил яв гээд байна уу? Энэ эх орноосоо урвагчийг баривчилж авч ирээд хариуцлагын хүлээлгэлдээ. Тив ####гасч зугтчихаад. Тэндээ

  50. Урвагч хулгайч хөрөнгийг нь хураа идсэн уусан нь илчлэгдээд хайрт хамсаатангууд нь хуулийн өмнө үнэнд гүйцэгдэж яллагдахаар шээсээ савируулж улин хуцжээ.Ирж шорондоо ор

  51. Толгойн цаана гараад хуцах биш ирж яаж хөрөнгөжсөнөө үнэнээр нь тайлагна.Ингэж байж үнэгний авд хамрагдав!Тэгвэл бүүр эвгүй

  52. Хол очиж нуугдчаад хуца#### байлгүй ирж ялаа аваад шорон луугаа яваач муу ГОМО БАНДИ аа

  53. Үнэн гэж байдаг бол тэр бүх үнэнг энд бичсэн байна. Сайханбилэгээр бахархаж байна. Улахгүй жинхэнэ худ####ч хулгайч гадны гар хөл женког шүүх сайхан өдөр ирнээ

  54. Сайханбилэгийн энэ ярьж байгаа үнэн бол Баттулга сайн ажиллаж эхэлж байгаа юм байна гэж ойлголоо

  55. 1 нэгнийгээ хэмэл2.суулга.зөв.дараа нь Баттулгын ээлж ирэх байх.эцсийн дүн нь монгол төр цэвэрших болтугай

  56. чин й зэвүү дургүй хүрээд гээд яадаг юм.хар амиа бодоод гэр бүлээ аваад зугтаасан биздээ ичдэггүй новш…чи бол хэн ч биш тооноор орж ирсэн новш

  57. Эх орон ард түмнээсээ урвасан муу нохойд ичнээ цааз өг элбэгээ новшыг бас адил тонилго

  58. Таарсан тааран шуудайнууд. Бүгд бие биенээ чирж шоронгийн ха####га татна даа. Энэ дээр байгаа нөхдийн ирээдүй бүгд адил даа адил. Монголд шударга ёс тогтох хүртэл зай ч байна лай ч байна

  59. Юу тарина
    Түүнийгээ хураана
    Би хулгайч биш, авилгач биш, офшир ч биш гээд ард түмэндээ өөрийгөө харуулаач

  60. Ерөнхий сайд байсан хүн арай л найруулга агуулга гэж юу ч үгүй юм бичжээ. Юу ч ойлгосонгүй. Өөрсдөө тэд Их эрдэмтэй ухаантай байгаад Ард иргэдээ жаргаасан юм уу эсвэл зовлонд унагасан юм уу. Ийм баян оронд ийм ядуу амьдрах ёстой бсан юм уу

  61. Hulhaich gewel Jenko turiin naadmiig hurtel gololgui uuriin amraltandaa awch idej uuh uneheer tsaisan tumur zamiin 280say dollar ene gaig odoo herne tulsuur bga sard 2,3say zuwhun huund ni tuldug gesen bidnii tatwariin munguur l tulj bga.

  62. Өөрийг нь илчилсэн төмөр замын хэрэг сөхсөн болгон шоронд орж байгаа тун удахгүй Баттулга өөрөө шоронгийн ха####га татах нь дамжиггүй.

  63. Монгол улсын төр засгаас хоёр зүйл хүсэн гуйя,тэхдээ мөнгө төгрөг эрх мэдэл ####бан туша#### биш шүү?Үүнд энэ улс оронд төр засаг хууль ёс байгааг Сайханбилэг,Гүнд####ай нарт ойлгуулаж өгөөч

  64. Гүнд####айг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэж нийгэмээс тусгаарлаж өхийг төр засаг түмэн олноос хичээнгүйлэн гуйя

  65. Ийм хонзогногч, юмны учир ойлгодоггүй хүнээр МОНГОЛ улсын засгийн газрын удирдуулж байсан гэхэд харамсмаар юм.
    ЯМАР ИХ ХОНЗОГНОЛ ВЭ…
    Үнэн толгой муутай юмаа.
    Чиний дураараа туйлсан их дээ. Тий мундаг юм хурдан монголдоо ирээд ш####гуулаач

  66. Монголын ард түмнийг басан доромжилсон нийтлэл гаргаж ####бан туша#### авилгаа хамга####ан бурсан Монгол төрийн бохир үйлдэлтэй урвагчдыг хамга####ан донгоссон өөрийгөө хайрлаж ядсан арчаагүй үгтэй энэ захид#### даанч харамсам арчаагүй үгтэй юм даа.

  67. Шинжлэх ухааныг самарсан маш аюултай хүн дээ. Энэ Сайханбилэг нэрт Самуунбилэг.

  68. АСЕМ болон АСЕМ -ийг тойрсон бүх үйл явдлын нарийн тодорхой зардлын, эд зүйлсийн, … тайланг нийтэд ил болгох хэрэгтэй. Хэн хэдийг завшсан бэ? Одоо хүмүүс мартсан уу?
    Олныг мунхруулаад бүрхэгдүүлээд хаясан уу? АТГ гэж нэг инээдмийн юм

  69. Бид их туйлширдаг.Эргэцүүлж бодох хэрэгтэй.Яагаад эдийн засаг хямр####тай байсан цаг үед г#### ####дчихгүй авч явсан хүмүүс шоронд орж, Эрдэнэт үйлдвэрийг барьца####ж зээл аваад төлөөгүй хүмүүс наранд яваад байна.

  70. хулгайч нар хэрэг н илэрээд ирэхээр захиа бичдэг болж , хэлмэгдлээ ч гэх шиг хха цаазлаагүй н их юм шүү

  71. хулгайч нар хуулийг өөрчилж бгд хулгайлсан , женko адилхан муу аргаар н үзсэн бол сайн л бн

  72. мулгуу комнистууд одоо ганц Х.Баттулга үлдэсэн тийм болхоор улайрч нэр хүндийг нь унагах гэж үзэж байна уу.цайчихсан новшнуудаа. хулгайч хүн л хулгайчийг бариараарай гэж хамгийн түрүүн орилдог юмшдээ бузарийн МАН…

  73. ЗЭВҮҮ ЧИНЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ХҮРЧ ИРЭЭД ҮЗЭЛЦЭЭЧ. ЧАВГАНЦ ЦАРАЙЛААД ХАРИЙН ОРНООС ШАЛЧИГНААД , ХАРИЙНХНААР ХАМГААЛУУЛААД, ӨМГӨӨЛҮҮЛЭЭД БАЙХААР…НОВШ МИНЬ

  74. zasssss elbegdorj tamgiin gazariin darga yurunhii prokuroroor tomilood businessiiheniig daramtalj bhdd chii haana bsiiin? elbegdorj erdenet-n 49 huviig sahal erdenebilegt ugch bhdd chii demjeed suuj bsn odoo neeh matariin nulimas ungaaagad

  75. УХААНТАЙ ХҮН БОЛЖ БҮҮ ДҮР ЭСГЭ, ЧИНИЙ ЯРИАД БАЙГАА АРДЧИЛАЛ ЗӨВХӨН “ТА НАРТ Л ХАМААТАЙ БАЙГААГ ” АРД ТҮМЭН 30 ЖИЛД ХАРСАН. ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙ ЗҮЙ ЁСНЫ ШААРДЛАГА, ТЭД ИЛҮҮ ОЛОН ЗҮЙЛИЙН МӨН ЧАНАР, ҮНЭНГ ОЛЖ ХАРАХ БОЛНО. ХУДЛАА ЯРИЛГҮЙ ХҮРЭЭД

  76. Баттулга ард түмнээ з####илсан бол ард түмний шүүх эрт орой хэзээ нэгэн цаг шүүнээ,,,, харин Сайханбилэг чи яагаад гадны оронд шигдээд хуулиа дээдлэсэн хүмүүсийг буруутгаад сууна вэ??? Таны үнэн төрх энэ бишүү? Хулгай хийгээгүй бол ХҮРЭЭД ИР.

  77. Чи буруугуй юм бол эх орондоо ирээд эр хун шиг зев буруугаа шуулгээч ичэхгуй зугтаатаа биз дээ.

  78. Одоо Монголын ард түмэн та хоёрын үнэн худлыг шүүх цаг дээд тэнгэрийн хүсэлтээр өөрийн эрхгүй ирж байна. Шившиг Сайханбилэг өөрийгээ ямар хэмжээний ЕС байсныгаа өөрөө бичиж байгаа нь олон улсын элэг доог. Чи ямар эрх хүүхдүү.

  79. Монгол улсад та нарын болон эх орноо худ####дсан анархист, олигархуудын эсрэг зогсох эрэлхэг хүвгүүд бий шүү байсаар ч байсан шүү. Чи бага басаарай.

  80. 30 жил ухаад дуусах байсныг нь 99 болгосон гэнэ үү Сайхан билгээ ирж жангаа идээ одоо болно шившиг боллоо

  81. ASEM- ийн тайланг энэ захиа шигээ биччихээч. Бүүр илүү сонирхолтой.
    Олны дундах яриа хир үнэн? Танай эхнэр хүртэл аймаар оролцсон гэх юм?

  82. DVGNEED GELEHED AWAHCH YUM BN HAYAHCH YUM BN GEHDEE ER N BOL IH TOM TOLGOI GARGAJ IH TOM ZAGINAJ BAISAN N VNEN SHVV DEE ARAIL GETERHII IDEJ UUSAN N VNEN SHVV DEE ELBEGDORJ GEGCH HVNII UDIRDLAGAN DOOR IH ZAMBARAAGVI BAISAN CHINI HUDLAA YU

  83. TOROOS TORSON TERBUMTANGUUD CHINI ARAI L OLNOOROO DAWARCH ARD TVMNII TOLGOI DEER SHEEJ BAISAN CHINI VNEN SHVV DEE NAAD ZALUU HVNIIHEE ERCH ZORIGIIG BURUU ZVILD ASHIGLLAA TERNII OROND BOLOHGVI EREE TSEREE ALDSAN VILDELVVDIIN ESREG ZORIGOO

  84. GARGAJ BAISAN BOL ENE HELEED BGAA HVNIIHEE OROND BAIHCH BAISAN YUM BILVV HEN MEDLEE ARD TVMEN NVDTEI CHIHTEI SHVV YALGAJ SALGAH CHADWARTAI BN BH SHVV HOLOOS YARIJ BHAAR IREED VZEECH

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button