ДЭЛХИЙУРЛАГ

Рокийн “хатан хаан” Тина Тёрнер 80 насандаа дахин хит болов

1960-2000 оны хооронд Рок хөгжмийн ертөнцөд тасралтгүй хөдөлмөрлөсөн, “хатан хаан” өргөмжлөлт Тина Тёрнер 80 насандаа “iTunes Chart”-ын нэгдүгээрт жагслаа.

Түүний “What’s Love Got To Do With It” хит 1984 онд цацагдаж, дараа жилдээ Грэммийн хоёр шагналыг эзэндээ авчирч байв. Энэ түүний хуучин нөхөр Айк Тёрнерийн хүчирхийллээс зугтаж, бие даан уран бүтээл хийж эхэлсэн цагаас нь хойших хамгийн том амжилт болсон түүхтэй.

Tina Turner Releases 'What's Love Got to Do with It' Kygo Remix ...

Тэгвэл энэ оны долоодугаар сарын 17-нд Норвегийн ремикс уран бүтээлч Kygo “хатан хаан”-тай хамтран “What’s Love Got To Do With It” дууг шинээр найруулж, сонсогчдод бэлэг барилаа.

Харин шинэ найруулга iTunes Chart жагсаалтад сүүлийн хоёр өдөр нэгдүгээрт жагсаж байна. 2008 онд аялан тоглолт хийснээсээ хойш тайван аж амьдралын хэмнэлийг сонгосон Тина ийн 80 насандаа дахин хит болж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button