ДЭЛХИЙ
Буриадад нисэж явсан АН-2 онгоц сураггүй алга болжээ

ОХУ-ын Онцгой байдлын газраас Буриадын нутагт нисэж явсан АН-2 нисэх онгоц сураггүй болсон талаар мэдээлжээ.
“Феникс” агаарын тээврийн компанийн “АН-2- 71276” дугаартай онгоц нь өчигдөр Москвагийн цагаар 20:21 цагт холбоо тасарсан байна. Онгоцонд нийт зургаан хүн зорчиж явсан бөгөөд түүний хоёр нь нисгэгчид байжээ.
Урьдчилсан мэдээллээр уг онгоц тариалангийн талбайд химийн бодис цацах зорилготой ниссэн, нислэг үйлдэх зөвшөөрөлгүй байсан гэх мэдээлэл цацагдаад байна.
Онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.