Улсын төсвөөр шатахуун авдаг ОБЕГ-ын онгоц дарга нарт үнэгүй, иргэдэд 20-40 саяар үйлчилдэг

Сайд нар онцгой байдлын болон Батлан хамгаалахын нисдэг тэргийг төрийн ажил нэрээр хувьдаа ашиглаж хурал цуглаанд унаж явсан хойгуур хэд хэдэн ноцтой түймэр гарч, аврагчид очих гэж цаг алдсанаас үүдэж гал томорсон үйл явдал саяхан болсон.
Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Сэлэнгэ аймаг болон Богдхан уулын оройд түймэр гарсан. Аль аль бүс нутагт гал хурдацтай тархаж, Богдхан уулын түймрийг мотоциклтой болон сайн дурын иргэдийн тусламжтай 29-ны өглөө унтрааж чадсан бол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд гарсан түймэр томорч сум дамжсаар хэдэн өдөр үргэлжилсэн. Иргэд ч баггүй хохирол амсаад буй.
Харин энэ үеэр Засгийн газрын сайд нар Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцохоор Булган аймаг руу Онцгой байдлын болон Батлах хамгаалахын зэрэг хэд хэдэн нисдэг тэрэгтэй явсан нь ил болсон. Энэ талаар Булган нисэх буудлынхан тухайн үед өдөрт дөрвөн нисдэг тэрэг ирж байсан гэдгийг баталсан яриа ч гарсан.
Харин ОБЕГ нисдэг тэргийг гал унтраахад ашигладаггүй гэх тайлбар тавиад уг үйл явдлыг намжаагаад буй. Мөн энэ талаар Батлан хамгаалахын сайд Б.Бямбацогт хэвлэлд ам нээхдээ, “Албаны онгоцыг ажилд хэрэглэж болох албан тушаалтнууд гэж бий. Хуулийн дагуу ашиглаж болдог” гэж томорсон. Гэвч яг энэ хуулийн заалтыг хайгаад үзэхэд байхгүй.
Тиймд угаасаа албаны ажилд тодорхой албан тушаалтнууд хэрэглэж болдог гэх тус онгоцнууд нэг удаа нислэг үйлдэхдээ хэдэн төгрөгийн шатахуун зарцуулдаг талаар судалж үзэхэд, тодорхойлон заасан мэдээлэл алга.
Зөвхөн ОБЕГ онгоцондоо зориулж жил бүр нэг, хоёр удаа 200-400 гаруй сая төгрөгөөр бензин авдаг байсан нээлттэй тендерийн мэдээлэл байна.
Тодруулбал, ОБЕГ жил бүр улсын төсвөөр шатахуун худалдан авах 3-4 тэрбум төгрөгийн тендер зарладаг. Үүнд онгоцны шатахууны зардал болох 280-420 сая төгрөг багтдаг. Зарим тохиолдолд онгоцны шатахууны тендерийг дангаар нь зарладаг байжээ. Харин тендерт Содмонгол групп ХХК шалгарсан байна.
Тухайлбал,
- 2021 онд Авгаз ЛЛ100 онгоцны түлш худалдан авах 420 сая төгрөгийн тендер зарласан. Тендеийг ЭНД дарж харна уу.
- 2022 онд Онцгой байдлын байгууллагад онгоцны түлш ТС-1 шатахуун худалдан авах 476 болон 480 сая төгрөг бүхий үнэтэй хоёр тендер зарласан. Тендеийг ЭНД дарж харна уу.
- 2023 онд Онгоцны ТС-1 түлш худалдан авах 280 сая төгрөгийн тендер тус тус зарласан байгаа юм. Тендеийг ЭНД дарж харна уу.
Харин хааяа нэг аврах ажиллагаанд явж мэдээ болдог ОБЕГ-ын онгоцыг иргэд яаралтай нөхцөлд түрээслэхэд хэдэн төгрөг заруулдаг талаар судалж үзэхэд, нэг удаагийн нислэгийн зөвхөн шатахууны үнэ нь багадаа 10 сая төгрөг байдаг байна. Үүнээс бусад зардлыг оруулан тооцоолбол 20-40 сая төгрөгийн хооронд байдаг аж.
Нэг жишээ дурдъя. Өнгөрсөн онд д Өмнөговь аймгийн Ханбогд сумд зам, тээврийн осолд орж, хүнд бэртэл авсан залууг ГССҮТ рүү нисдэг тэрэг ашиглан авчрахаар гэрийнхэн нь ОБЕГ-т хандахад, боловч “Боломжгүй. Харин түрээслэхэд 44 сая төгрөг шаардлагатай” гэх хариулт өгсөн байдаг. Улмаар залуугийн гэр бүл онгоц түрээслэх хандивын аян явуулж, зар нь хэвлэлээр гарч эхэлснээр арга буюу С.Амарсайхан гарч ирж, осолдсон залуу руу онгоц явуулж, төлбөргүй авч ирнэ гэж мэдэгдсэн.
Гэвч тус гэр бүл онгоцны шатахууны зардал гэх 10 сая төгрөгийг төлөх өрөнд унасан. Мөн үйл ажиллагааны зардал болох нэмэлт 15 саяыг ОБЕГ-т төлөх болсон юм.
Иргэдийн ийм жишээ нэгээр дуусахгүйг өмнө нь хэвлэлд гарч байсан кейсүүдээс харж болно. Мэдээлийг ЭНД дарж харна уу. https://www.unuudur.mn/a/264809
Өнгөрсөн хугацаанд жилдээ нэгээс хоёр удаа ОБЕГ-ын онгоц осолдсон зорчигч тээвэрлэж ГССҮТ-д хүргэв гэх мэдээлэл гарсан байна. Эдгээр нь бүгд иргэд өөрсдөө төлбөрийг нь төлсөн нислэг байж байгаа юм.
Тэгвэл жил бүр авдаг онгоцны шатахуунаа ОБЕГ юунд зарцуулдаг вэ. Дарга нарыг тээвэрлэхдээ төсвийн мөнгөөр шатахуун хийдэг гэх асуултууд анхаарал татаж байгаа юм.
Уг нь бүх төрлийн аврах ажиллагаанд ашиглана гэж Францаас зээлээр авсан нисдэг тэрэгнүүдийг иргэдээ авран хамгаалахад хэрэглэх ёстой баймаар, гэвч манай улсад тус онгоцнууд зөвхөн дарга нарыг зөөвөрлөх үүрэгтэй ашиглаж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэтэй нисдэг тэргээр оччихоод бууж түЙмэр гардаж унтраа лцаагүй л бол төлбөрийг нь өөрөөр не төлүүл.
Хууль зүйн сайд хулгайч нартайгаа тэмцээд өгөөч
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Даргад дулдуйдсан улс орон шүү дээ. Тиймээс сайн сайхан юм гарахгүй
Энэ ариунбузар �########� �######�ахгүй юмаа
Онгоцноос ярилцлага хийсэн хүн чинь Амарсайхан, түүний ах Отгонбаяр онгоц нисгэж 15 сайхан хүмүүсийн амийг авсан. Амарсайханыг Онцгойн сайд болгох ёсгүй байсан. Харахаар айдас хүрээд байх юм. Монголоос өөр газар ах нь баахан хүн �##�сан байхад ахыг нь хэзээч Онцгой руу томилохгүй шүү. Юун онгоцонд дуртай юм бэ дээ. Би нөгөө Отгонбаярын дүү шүү гэж иргэдийг айлгах гээд байдаг юм болов уу.