УЛС ТӨР

“Амьгүй” ТАЗ-өө чангалж, агентлагийн дарга нараа СОРЧИЛЖ сонгоорой, МАН-ын лидерүүд ээ

АГЕНТЛАГИЙН ДАРГЫН ТӨЛӨӨХ ТУЛААНД ОРИГ ДАРГАГҮЙ ГАЗРУУД ЭХЛЭЭД ӨРТӨНӨ

МАН хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, спикер, Засгийн газрын тэргүүн, түүний танхим, дагалдах дэд сайд нараа сонголоо. Үргэлжлүүлэн засгийн газрын харьяа агентлагууд, УИХ-ын дэргэдэх бүтцийн байгууллагууд, ТӨХК-иудын удирдлагын түвшний томилгоонууд  хийгдэх ээлж нь ирэв. Эрх биш нэг намын засаглал үргэлжлэх тул айхтар хөдөлгөөн хийгдэхгүй гэсэн хүлээлт өнөөгийн дарга нарт нь бий.

Гэвч сонгуулиар улстөрчдөд цүнхтэй мөнгөө, багаа, том машинуудтайгаа хамт барьж очоод үйлчилчихсэн хүмүүс хэдэн зуугаараа шинэ албан тушаал мөрөөдөж буй. Тэдэнд тавьсан өрөө төлөхийн тулд их, бага хэмжээгээр дарга нарыг чөлөөлж, суудал зайчлах нь ч тодорхой. Яг сайхан эгзэг нь таарах мэтээр хэд хэдэн агентлаг жинхэлсэн “ориг” даргагүй байгаа.

Тухайлахад, ЦЕГ, Төрийн худалдан авах ажиллагааны газар,  ТӨБЗГ, Стандарт хэмжилзүйн газар  гэхчлэн үүрэг гүйцэтгэгч, түр орлонтой байгаа газрууд бий. Эдгээр нь хамгийн түрүүнд онилогдоно гэсэн үг. Мөнхүү шинээр байгуулагдах Усны газар, ЖДҮХС, Геологийн газар тэргүүтэй  хүлээгдэж буй бүтцүүдийг нэрлэж болно. Дээр нь  дарга нь сайд болж жилийсэн ҮСХ.

Сайхан муухайгаар хэлэгддэг ч өнгөрсөн дөрвөн жилд Д.Тогтохсүрэн тэргүүтэй МАН-ын гишүүдийн батлуулсан нэг сайн хууль бол Төрийн албаны шинэчилсэн найруулга. Арын хаалгаар дарга томилдог тогтолцоог хөөрхөн хумих зохицуулалтууд бий, тэнд. Зүй нь уг хуулийг дагавал дарга дагаж далбайж давхисан хоосон цээжтэнүүд агентлагууд дээр гэнэт ирэх боломжгүй. Гаднаас хэн нэгэн этгээд түр орлон, үүрэг гүйцэтгэгчээр ирж, баахан тушаал шийдвэрт гарын үсэг ч зурах шаансгүй билээ.

Яг салбарт нь олон жил ажилласан улс л зүй ёсоор Төрийн албаны зөвлөл дээр шалгалтаа өгч, албаа авах учиртай юм.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ ХУУЛИНД БИШ НАМДАА Л ҮЙЛЧИЛДЭГ ТОГТОЛЦОО

Гэвч Төрийн албаны зөвлөл гэж нэг сонгон шалгаруулалт зарласан нэр зүүдэг л газар болж хувирсан, өнгөрсөн дөрвөн жилд. МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Засгийн газрын тэргүүн, спикер гэхчлэн томчуудын удирдлагаар хөдөлдөг Б.Баатарзориг гэгч “амьгүй” даргатай газар. Төрийн албаны шинэ хууль батлагдахад Д.Тогтохсүрэн гишүүн “Хууль хэр сайн хэрэгжих нь ТАЗ-ийн чадавхиас хамаарна” гэж хэлж байсан нь яг үнэн. Өчнөөн үүрэг гүйцэтгэгчид явсаар байхад ТАЗ хөдлөөгүй өдий хүрч, зөрчлүүд дээр хэт бөөрөнхий хандаж, хуулийнхаа хэрэгжилтийг мохоосоор буй.

Түр орлон гүйцэтгэгч дээрээ хугацаа зааж өгчихөөд байхад л Төрийн албаны зөвлөл ийм зөрчлүүд дээр таг чиг. Тухайлахад, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга, Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх Төрийн албаны тухай шинэ хуулийн шаардлагад нийцэхгүй байхад ТАЗ өөр хүнээр жинхэлэх асуудлыг хөндөлгүйгээр үүрэг гүйцэтгэгчээр дарга хийлгэсээр буй.

“Жинхлээч” гэж шахахгүйгээр агентлагуудаа үүрэг гүйцэтгэгч нарын гарт өгчихдөг ТАЗ-ийг амьгүй л гэнэ биз дээ.

Агентлаг бол яамнаас тусдаа компанийн зарчмаар ажил нь жинхэнэ оволзож байх учиртай бүтэц. Төрийн ажлын хурдасгуурыг бий болгох ийм чухал газрууд дээр ажил явуулдаггүй, арын өрөөндөө чихний ухуур нэхээд сууж байдаг намын угшилтай хүмүүс очдог нь нууц биш. Төрийн албаа  үнэхээр чирэгдэлгүй, ажил нь явдаг болгохыг зоривол агентлагууд дээрээ ажлаа гялалзуулдаг, тархи нь гүйдэг, намаасаа авалтай юм шиг ялархдаггүй, амиа боддоггүй, бүтээгч машинуудаа аваачиж зоох хэрэгтэй.

УИХ-д нэр нэр дэвшиж чадаагүй, эсвэл өөрсдийн үгэнд орох дуулгавартай хүмүүсээ сорчлоод, Засгийн газрын бүтцээ байгуулчихлаа. Үргэлжлүүлээд гомдсон тойргийн өрийг дарахаар агентлагуудаа өгөөд эхэлбэл МАН-ын засаглалаас ажлын бүтээмж хүлээгээд ч нэмэргүй юм. Төрийн албаны эх адгийг алдуулж, ах дүү, танил нөхдөө шургуулахгүй байх ерөнхий ноён нуруу гарах нь уу гэдгийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараас хүлээх л үлдлээ. Гол нь, ТАЗ-өө эхлээд чангалаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-07-21 10:48

TAZ ch harin ajil ni saaijirsan bna llee. Tegvel deerees ni edgeeriig solj bolohgui shuu geed baigaa humuusiig ni olj bichvel unend oir tusna daa.

Иргэн
Иргэн
2020-07-21 11:25

үнэн ш дээ ТАЗ байх хэрэг байна уу Ёстой нэг худ#### газар. Төрийн ####бан хаагчид гэж бөөн шантаачид

С сүхбат
С сүхбат
2020-07-21 17:39

Энэ Баатар зориг гэх энэ хүүхэн шиг эмэгтэй шинж нь давамгай хүнийг хамт ажилдаг бүх хүмүүс нь өглөө хэзээ ч ажилдаа ирдэггүй шөнжин хаа нэг газар байнга муритай тоглоод ирдэггүй гээдярих юм энэ нөхөр ө ########уулаач

Зочин
Зочин
2020-07-23 17:59

Хаха мөн з####ваа, ядахдаа үнэнд дөхүүлээч.

Зочин
Зочин
2020-07-21 21:16

Төрд зүтгэдэг хүн байдаг л юм байх даа.

Зочин
Зочин
2020-07-22 09:18

Хэн ч даргынхаа өгсөн үүрэг да####гаврыг гүйцэтгэдэг. Энэ мэдээг бичсэн сэтгүүлч тэгж л ажлаа хийдэг. Төрөө муулаад хол явахгүй ээ.

Baatarxorigy
Baatarxorigy
2020-07-24 08:40

Turiin albanii zuvluliin darga Baatarzorig gej deeshee vnen byalduuch dooshoo bolxooroo vnen daramttai ordnii taigan shig gachin ##### bdagiimaa. Tanilgvi turiin aban xaagchiig koxoinoos door vzne shvv dee

Татвар төлөгч
Татвар төлөгч
2020-07-24 13:29

Тег-ын дарга Б.заяаб####ыг хамгийн түрүүнд солих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x