Нийгмийн

Б.Хурц нарыг ЯЛЛАСАН Ч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар СУЛЛАГДАХГҮЙ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр тав дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ.

Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг мөрдөн шалгаж байхдаа гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэм буруутайд тооцсон.  Улмаар хуралдаан өчигдөр шөнийн 23:50 цагт өндөрлөж, шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавт 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн.

Тэгвэл “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэгт Б.Хурц тэргүүтэй есөн хүн ял шийтгүүлсэн болохоор эрүү шүүлтээр хэрэг хүлээсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдах  уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2017 онд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр буруутгаж Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноож, хаалттай дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж буй.

Харин тэднийг эрүүдэн шүүсэн гэх асуудал нь тусдаа хэрэг.  

Өөрөөр хэлбэл, Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг шалгах явцдаа хэрэгт холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг л шүүхээс тогтоож буй. Үүгээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруугүй гэдэг нь тогтоогдчихож байгаа хэрэг биш юм. Тиймээс тэд шууд суллагдах боломжгүй гэсэн үг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
2020-07-23 13:15

Jaahan todorhoi bichildee ! Zorig agsanii ami nasiig edgeer erhemuud hunuusunn unen ymuu esvel helmegduulelt gurgeleg baisiimuu !? Oilgomjtoi bichij boldoggui ymuu !

Зочин
Зочин
2020-07-23 13:20

Тэр 3 нөхөр хэрэг хийсэн нь үнэн, түүнийг нь хүлээлгэхдээ жоохон хэтрүүлчихсэн юм байна гэсэн үг үү?

jjjk
jjjk
2020-07-23 14:42

Tiim

зочин
зочин
2020-07-23 17:23

Хурц, Энхбат нарын толгой дээр ялгадсыг нь асгав�##� таарна Монгол хүний санаанд буухгүй муухай үйлдэл хийсэн хулгайч нарыг хууль шүүх нь өршөөдөг юм бж ард түмэнигэсгээх цаг ирнээ

Сонохүү
Сонохүү
2020-07-23 17:47

Ш�##� утгагүй тэнэг юм. Эдгнарыг ийм шаварт хутгасан үхэж д�##�д орсон элбэгдоржийг шоронд хатаагаач.

Иргэн
Иргэн
2020-07-23 17:49

Яасан сонин хууль шүүхийн тогтолцоо вэ? Тэгээд хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд суугаад байх уу! Шүүхийн хулгайч нарын ах дүү байсан бол яах бол өөрсдийг нь суулгав�##� яасын! Хүн таслагч хурцын генар�##� цолыг хураах хэрэгтэй!

Иргэн
Иргэн
2020-07-23 18:46
Reply to  Иргэн

Одоо нөгөө Батзандан Болд Нямдорж 3 гаргаж гэрт нь хариулах л үлдлээ дээ энэ3.н нөхөр хэлсэн ярьсанаа хийж биелүүл л дээ хүнээр тоглоод л хүүхэд ч чулуугаар тоглохоо больсон цаг шүү дээ

Hurts golog
Hurts golog
2020-07-23 18:45

Muu muudaa deerelhuu novshnuud bagach bolov jangaa gudarch bgana yamadai

иргэн
иргэн
2020-07-23 23:26

Ийм шүүх дэлхийд олон байдаг болов уу

Зочин
Зочин
2020-07-24 00:27

Энэ нөхдүүдийг суллахгүй гэхээр Зориг агсанг хөнөөсөн гэсэн үг үү??? Тийм бол энэ Хурц нарт ял оноох зөв гэж үү???

Энхээ
Энхээ
2020-07-24 01:09
Reply to  Зочин

Амьд гэрч гэх тэр Булган хүүхэн яагаад таг бнаа!!

Иргэн
Иргэн
2020-07-24 08:52

Уг нь зөв замаараа явб�##� одоо хэлмэгдсэн хүмүүсээ суллаж цаанаасаа захи�##�га өгсөн хүн нь олдох ёстой .Хурц болон хамсаатангууд нь өөрийн дураар хийнэ гэж байхгүй нь тодорхой .Тэгэхээр шүүх ингээд орхивол хэдэн хүмүүст ял өгсөн болж жүжиг

Зочинзочин
Зочинзочин
2020-07-24 09:00

Энэ 2 хэрэг хийгээгүй юм бол өлсгөлөн энэ зарлаад тэмцвэл яасан юм бэ .Захи�##�агчгүй гүйцэтгэгч нарт нь ял оноодог хууль дэлхий дээр бдаг юмуу.Эд нар хэн захи�##�саныг нь хэлсэн юм уу???? Хэнийзахи�##�гаар гүйцэтгэснийг нь ш�##�гаач

Иргэн
Иргэн
2020-07-24 11:16

Энэ хүн дээрээсээ чиглэл авсан байх ёстой хэлүүлээч тэр 3 онтой л байнадаа тэгвэл шүүгч нар бас ноотой шүү.

Иргэн
Иргэн
2020-07-24 11:26

Булган д 9 эрүү үзүүлж үнэнийг хэлүүлж.цэг тавих цаг болсон.

Зочин
Зочин
2020-07-24 16:13

үнэн ш дээ, ялтнууд суллагдах ёсгүй. Монголын шүүх ингэтлээ ялзраагүй, харин захи�##�агчийг нь хэлүүл.

Зочин
Зочин
2021-03-13 21:05

Дамирангийн Энхбатыг Зоригийн хэрэгт гүтгэсэн гээд соши�##�аар зөндөө бичлэг гараад байх юм. Бодвол Чимгээ эд нар нь Энхбат шиг л бас хилсдүүлсэн байж таарах уу? Эсвэл дахиад хэргийг шинээр ш�##�гах ёстой юм уу? Ард түмний толгойг эргүүлэхээ боль.

Холбоотой мэдээ

Back to top button