УЛС ТӨР

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Олон улсын зөвлөх багийг бүхий л талаар дэмжиж ажиллана

Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн халдварт ковид-19 цар тахал олон улс оронд хурдацтайгаар тархаж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хүндрэл бэрхшээл учруулсаар байна.

​Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар тодорхой төлөвлөгөө, стратегийг боловсруулах ажлыг гүйцэтгэж буй НҮБ-ын олон улсын Зөвлөх багийг өнөөдөр /2020.07.23/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээж авч уулзлаа.

​Төлөвлөгөө, стратеги боловсруулах ажлыг Шадар сайд Я.Содбаатарын НҮБ-д тавьсан хүсэлтийн дагуу эхлүүлсэн бөгөөд Зөвлөх багт НҮБ-ын олон улсын зөвлөхөөс гадна үндэсний зөвлөхүүд хамтран ажиллаж буй юм.

​А.Ариунзаяа сайд Зөвлөх багийн хийж буй төлөвлөгөө, стратеги Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад ихээхэн ач холбогдолтой тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлагуудаас шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-07-23 18:11

Ingej shuurhai ajillah heregtei. Ajil hiideggui Hudulmur, halamj uilchilgeenii heltsiin darga nariig solih tsag bolson.

нөгөө л хэд
нөгөө л хэд
2020-07-24 07:48

зөвлөх баг нь гэсэн чинь �##�ь ч засгийн үед нөгөө л ярьдаг юмаа ярьж л байдаг хэдэн хүн.

Холбоотой мэдээ

Back to top button