ХЭРЭГ: Согтуурсан үедээ нэгнийхээ нуруунд хутгалж амийг нь бүрэлгэжээ
Цар тахалтай тэмцэж буй эдгээр саруудад иргэдийн дунд орон байрны архидан согтуурал эрчимжиж газар авсан. Улмаар согтууруулах ундаандаа хөлчүүрхсэн иргэд маргаж, нэгийгээ бэртээх, цаашлаад сэтгэлийн тогтворгүй байдлаасаа болж бусдын алтан амийг хөнөөх тохиолдлууд гарсаар буй. Тэдний нэгхэн хормын уур уцаар, сэтгэлийн хөөрөл олон таагүй эрсдлийг дагуулсаар байгаа нь харамсалтай. Үүний нэг жишээ Архангай аймгийн нутагт гарсан байна.
Тодруулбал, тус аймгийн харьяат 42 настай эрэгтэй нь архидан согтуурсан үедээ хамт байсан 48 настай эрэгтэй Т-гийн нуруун тус газарт нь хутгалж, үхлийн шарх учруулснаар амийг нь бүрэлгэжээ.
Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
-ХҮНИЙ АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН БОЛ НАЙМАН ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИГДОХ ЯЛААР ШИЙТГЭНЭ-
10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
- 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иймд иргэд ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, ямарваа маргааныг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй байх, цаашлаад өөрийгөө болон өрөөлийг гэмтээхээс болгоомжлох нь чухал юм. Сүүлийн үед гарч буй харамсалтай хэргүүдийн ихэнх нь иргэд архидан согтуурсан үед үйлдэгдсэн байх бөгөөд холбогдсон хүмүүс нь гэмтэх, цаашлаад амь насаа алдах зэргээр хохирч буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАХАВ АРХИЧИД ХОЁРООР Л ХОРОГДОО БИЗ
архангайчууд чинь угаасаа аймгаараа эр эмгүй хөгшин з�##�уугүй архичид шүү дээ
тиймдээ ч монголын хамгийн ядуу аймгаар тодордог юм билээ
Тэгвэл Хурцтангууд чинь 12-20 юмуу бүх насаараа хоригдох байжээ.
15 настай бол бага насны хүүхэд биш гэсэн үгүү? Ер нь яагаад энэ 14 нас гэсэн хууль дэлгэрсэн юм бэ