Нийгмийн

Хоригдсон “ЕС”-ийн хоргодсон сэтгэл

ШИНЭ ҮЗЭГДЭЛ: АЖЛЫН 10 ХОНОГТ УЛСТӨРИЙН ШИНЖТЭЙ ХЭРЭГТ НАЙМАН ЭРХМИЙГ ЯЛЛАВ

Монгол Улсад өмнө нь болж байгаагүй сонин тохиолдлоор долдугаар сард улс төрийн хүрээний томоохон хэргүүдэд ээлж дараалан шүүхийн алх цохиж, ял оноов.  Огноогоор нь хөөвөл, 2020 оны долдугаар сарын 07-ны өдөр Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр  нарыг ялласнаас хойш ажлын 10 хоногийн дараа Ерөнхий сайд асан С.Баярт ял оноов. Үндсэндээ албан ёсны ажлын арав хоногт багтаан, улстөрийн шинжтэй хэргүүд дээр НАЙМАН эрхмийг яллажээ. Үүн дээр Ерөнхий сайд асан М.Энхсайханы асуудлыг нэмж болно.

Яллагдсан хэргүүд нь өөр өөр. Тодруулбал,

НЭГ: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ХЭДС-гийн зээлийн асуудлаар таван жил,

ХОЁР: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг лиценз олголтын асуудлаар таван жил,

ГУРАВ: Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн асуудлаар 4.6 жил,

ДӨРӨВ: ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн асуудлаар 10 жил,

ТАВ: “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Да.Ганболдыг Оюутолгойн асуудлаар 4 жил,

ЗУРГАА: “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайханд Оюутолгойн асуудлаар 4 жил,

ДОЛОО: ТЕГ-ын дарга асан Б.Хурцад С.Зориг агсны асуудлаар гурван жил,

НАЙМ: УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатад С.Зориг агсны асуудлаар гурван жил,

ЕС: Ерөнхий сайд асан С.Баярт Оюутолгойн асуудлаар таван жилийн ялыг тус тус оноов.

Эдгээр нь тус тусдаа зургаан төрлийн Эрүүгийн хэрэг бөгөөд дээрх эрхмүүдээс гадна 15 иргэн дагалдан ялын тогтоол уншуулсан юм.

Ял авсан эрхмүүд дунд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүн багтсан нь ихээхэн анхаарал татаж буй. Тэд Оюутолгой, Тавантолгой төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилго бүхий тухайн үеийн Засгийн газрын бодлогоор хэрэгжсэн ажлууддаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж авлигын шинжтэй үйлддүүд хийсэн гэж буруутгагдсан. Гэтэл том утгаараа хүнд бэрх цаг үед Монголын эдийн засгийг хөдөлгөх хүчийг тэдгээр төслүүд өгч байсан түүхтэй. Тэгэхээр улсынхаа төлөө зүтгэсэн хүмүүсээ ээлж дараалан ялласан гэх ерөнхий агуулга нь буруу харагдаж буй.

АЛГА ТАШИЛТ&АЙДАС ХҮЙДЭС

Яг энэ үүднээс тодорхой хүрээлэлд ял авсан эрхмүүдийг хамгаалж дуугарагсдын дуу хоолой хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Мөнхүү боловсролтой, зарчимтай залуу үеийн төлөөлөл болсон Б.Бямбасайхан, Г.Эрдэнэбат нарыг томчуудыг дагуулан ялласан нь харамсал төрүүлсээр байгаа юм. Цаашид тархи нь гүйдэг лидер залууст төрд ажиллах, томчууддаа итгэж дагах эсэхэд энэ кэйс бодит сэрэмжлүүлэг болон үлдэж байна.

Шүүх эрх мэдэл хэт нэг хүний гарт төвлөрч, Монгол Улс нэг намын ноёрхол дор дотоод ардчилалгүй болох эрсдэлтэй цаг үе ирж буйг сануулах дохиог эдгээр хэргүүдийн шийдвэрлэлт өгч буй нь үнэн юм. Масс зүгээсээ бол жинхэнэ алга ташилт дагуулсан үзэгдэл болов.

Ерөөс юмс олон талтай. Нэгэн цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэнд Монголын хууль огт үйлчилдэггүй мэт тарвалзаж явсан. Оффшор данс нь илчлэгдэж, гадаадад олон үнэтэй байр авч, хууль шүүхээр бүхнийг айлгаж, дарамталж явсан эрмэг халуун өдрүүд тэдэнд бий юу гэвэл байгаа. Эрх мэдлээ мөнхийн мэт санаж, туйлширч, хэтийдэж явсан түүхийг бичицгээсэн нь ч үнэн.

Хууль шүүхийн шатанд хэдэн жилээр гацдаг хэргүүд энэ удаа гэнэт шийдэгдэж байгаа тул тал талдаа цочмог хүлээж авав. Монгол Улс хуультай, төрт ёстой, буруутнаа шүүдэг тогтолцоотой байх учиртай. Гол нь хэт улстөрийн зорилгоор улайрч, шүүхийн байгууллагыг өшөө авах хэрэгсэл болгож болохгүйг олон нийтээрээ Улсынхаа Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад сануулцгаая. Тэд бас хаан, заан биш билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

40 Сэтгэгдэл

  1. Шүүхийг өөрийн юм шиг өмчилж хүн нь байв#### хэрэг нь олдоно гэгчээр ажил хийсэн хүмүүсийг яллаж попроонууд од болж байна.Шүүх,прокурор луу хавтаст хэрэг явуулж яллах захи####ага өгч байхыг түүхэндээ 2 дахь удаагаа/1930_1939он/ харлаа.

  2. Ардчилсан монгол оронд байгаа шүү Энэ чигээрээ явб#### Эргээд хүн хэлмэгдүүлсэн шүүх засагл####ыг унагаасан хэргээр дараагийн хүмүүс та нар болно

  3. Улс төржсөн захи####гын чанартай шүүлтүүд дотор нь харагдаж байнаа,хуульчид минь шударга л байгаасай гэж з####бирая

    1. edgeer shiitgegdsen xumuus buruutai baix ldaa. gexdee yallaj bui zaalt, shaltgaan ni neg l ergelzeetei shuuxin dugnelt ni goomoi sanagdaad baix uomdaa. yag buruutai gexed ter dugnelt ni uildelteigee duixgui tal baix shig sanagdana.

      1. S. bayariix gexed l ug bairniuudiin mongonii garval ug ex uusver ni unexeer avilgal, zui bus orlogo baisan esexiig yag tag ergelzeegui xeleed ogson bol ergelzex uom alga

  4. Буруутай болоод шүүж байгаа. Таван толгой ашиггүй байгааг ард түмэн бүгд харж байгаа, ил байгаа. Тэд энэ жонхуугаа эдлэх нь зөв

  5. ХҮМҮҮСИЙН ЯРИЖ БИЧИЖ ХЭЛЭЭД БАЙГААГ ХАРЖ АЖИГЛАЖ БАЙХАД УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ОДООГИЙН ЁРӨНХИЙЛӨГЧ ЁРӨНХИЙ САЙД НАРТ МАШ НОЦТОЙ АСУУДАЛУУД БАЙГАА ГЭХ ЮМ ТИЙМ БОЛ ЭЭЛЖ ДАРААЛАН ӨШ ХОНЗОНГИЙН АСУУДАЛ ТАСРАХГҮЙ ЯВАГДАХ ЮМ БИШ БИЗ.

  6. Монголд төрсөндөө баяр#### хужаад бол ингэж улс орон ард түмэндээ онц их хэмжээнии хохирол учруулсан бол цаазиин ялтаи !!!

  7. Shiuh genet ajild orj, uchir toimgui mungu nehej, tolgoi daraalan yl onoogood ehelsen ni neg l oilgomjgui ym bolood ywchihlaa. Shudaraga geheesee iluutei helmegduulelt unerteed baina.

    1. Ойлгомжгүй юм ч сүүлийн үед газар авах нь авлаа.Олон улсын гэрээ хэлцэл, уул уурхайн мэргэжлийн нарийн нэр томьёо,технологийг ч баруун солгойгүй л мэддэг мэргэн шүүгчдээр хахаж байгаа бололтойдог оо? !!!Эцэст нь юу болохыг л харахаас даа

  8. Гаднын олигархуудаас хахууль авч эрдэс баялагийг маань үнэгүйдүүлж улс орноо хохироосон нь нотлогдоод харин ч хөнгөн ял авсан урвагчдыг өмгөөлөх гээд байгаа юм уу? Хуцваа. Тэдний гар хөл болж хулгайд оролцсон олон арван гэмт хэрэгтнүүд нара

  9. Эднуус дотор ганц олигтой юм ####га хамга####яа гэсэн ч хамга####ах нэг ч амьтан ####га шив дээ. Танууст арай л дэндсэн бага ял огсон бна даа туй муусайн нохойнууд ингээд сурэглээд шорондоо хуцацгаа муусайн ноходууд.

  10. Буруутай болоод шүүж байгаа? Энэ нэг сонин үгээ одоо болио. Сэжиглэсэн тулдаа шүүж байгаа. Гэм буруугийн асууд#### олон шат дара####лаар явсны дараа яригддаг. Монголчуудын мулгууд#### эцэс төгсгөлгүй юм аа!

  11. Мөнгө цаас идэж уусан бол шоронд орох ёстой биз дээ. Хулгай хийгээд зүгээр амьдраад байх нь буруу гэдгийг харуулсан шүүр хурлууд боллоо. Тэднийг өмөөрөөд байх шаардлага байхгүй. Хулгайч хүн шоронд л орох ёстой. Зөв байна.

  12. Манай хуулийнхан муу ажилладаг нь нууц биш. Ямарч хүн харсан аргагүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлтэл ялын дүгнэлт, ялын тогтоолоо гаргаж сураагүй хэвээр. Шоронд хийсэн нь зөв, хийж байгаа аргачл#### нь жа#### гоомой харагдаж байгаа нь үнэн.

  13. сануулаад байх юу байгаан эдэнд хууль үйлчилж байна өөр е.сайд ерөнхийлөгч нь боловсролтой гээд толгойг нь илээд өнгөрөх ёстой байсан юм уу

  14. Зүв зүгээр байсан бол суулгаад шийтгээд, буруутгаад, баримт гаргаж ирэхгүй нь ойлгомжтой. Маш их асууд####тай, хуйв####дсан, идэж завшсан, хор найруулж бусдыг хохироосон нь үнэн болоод л тэр.

  15. Эх орны баялгийг гадаадынханд хямдханаар эзэмшүүлэх эрх өгч ард түмэнд ашиггүй гэрээ хэлэлцээр хийж өөрсдөө их хэмжээний мөнгө авч хөрөнгөжсөн бодохоор ял шийтгэл авсан байх. Гэхдээ Энхсайхан, Ж. Эрдэнэбат мөн Баярсайхан нарын хэрэг нэг л б

  16. бямбасайхан барууны хөл гар болсон нь илт үнэн шүүдээ,шудрага хүн биш гэдэг ойлгомжтой БОДОЛДОО,рио тинто ковид-г ч тоохгүй өдөр шөнөгүй урагшаа зөөж байна,ерөөсөө цаг ####дахгүй зөөгөөд л байна,татвараа огт өгөхгүй байна,аргагүй эрхэнд жоохо

  17. аргагүй эрхэнд хаяж буй цөвдөл татвараа ч хэл амгүй өгчиж чадахгүй байна,эцсийн эцэст ашиг гэдэг ойлголт огт байхгүй болсон,үргэлжийн мөнхийн ####дагд####тай ажилладаг тайлантай,үнэн хүний үнэргүй,фрийдландын,рио тинтоогийн мөнгө гэж үхсэн хатс

  18. фрийдландын,рио тинтогийн мөнгө гэж үсэн хатсанаа байдаг юм МАНАЙ БАЯЛАГИЙГ БАРЬЦААНД ТАВЬЖ ЗЭЭЛ АВСАН Л МӨНГӨ БАЙГАА,дээр нь тэр зээлээ манайд хүү нэмээд зээл болгочихсон-ИЙМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ БАЙХ УУ,тэгээд бас их бүтээн байгуул####т гэж

  19. их бүтээн байгуул####т гэж хуцаад байдаг,энэ чинть газар ухахад хүрз хэрэгтэй шороогоо зөөх тэрэг хэргэтэй шигших орны пүрш хэрэгтэй үүнтэй л адил зэмсэгээ бэлдэж байгаагаа их бүтээн байгуул####т гэж хуцаад байдаг,энэ хог нь өөрсдөөс л өөр хэнд

  20. энэ их бүтээн байгуул####т гэгч нь өөрсдөөс нь өөр хэнд хэрэгтэй юм,дараа нь усгүй цөлд баригдсан,баахан овоолсон шороо,үйлвэрлэлийн хог хаягда, сүйрсэн газар нутаг л үлдэнэ
    үүнийг байсан хэмжээнд ойр болгоно

  21. ДАХИН СЭРГЭЭЛТЭНД ухаж авсан ####т зэсийн бүх үнэ мөнгө ч хүрэлцэхгүй,харин ч эсрэгээрээ энэ үхмэл газрын ЭЛС НҮҮЖ МОНГОЛЫН ГОВИЙГ -сахарын цөл болгоно,фрийдланд,рио тинтод бадлий ####га-ЗӨВшдээ

  22. Одоо нөгөө хэлмэгдэж зовсон гээд бгаа нөхдийг суллах уу шүүх буруутай болохоор нь шүүсэн

  23. Араас нь олон хүн очих ёстой доо 3-5 жил өгөх нь сонин биш шоронд очоод тарв####заж байгаад л 100 жил гээд өршөөгдөөд гараад ирнэ Тэрийгээ шүүгдэж байгаа нь ч шүүж байгаана ч мэдэцгээж байгаа Хамгийн нол нь хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгү

  24. Гүйээ тэр Элбэгдоржийн боол өөрийн толгойгүй утсан хүүхэлдэй эргүү м#### Г Эрдэнэбатыг мэдлэг боловсролтой зарчимтай з####уу үеийн төлөөлөл гэчихжээ яг үнэндээ хүн хог шүү дээ хүний үнэргүй адгийн шаар шүү дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button