НийгмийнНИЙГЭМ

Б.Ууганбаяр: Тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүй иргэнийг Монгол руу явуулбал хариуцлага тооцно

Коронавирусийн халдварын улмаас хүний нутагт гацсан иргэдээ Монгол Улсын шат дараатайгаар, боломж, бололцооныхоо хэрээр татаж авсаар байгаа. Одоогоор иргэд тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүйн улмаас УОК-т 17.9 сая төгрөгийн өр үүсээд буйг ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр онцлов.

Мөн тэрбээр Монгол Улсаас гадаадын улсад суугаа допломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт нэгэн албан бичиг хүргүүлэхдээ “Тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүй иргэдийг автобусанд суулгасан тохиолдолд хариуцлага тооцно” гэж мэдэгджээ. Энэ нь тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүй иргэнийг Монгол Улс руу явуулбал хариуцлага тооцно гэсэн үг.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button