УЛС ТӨР

Ерөнхийлөгч АН-ын үүрийн дарга нарт ТӨМӨР замын ажлыг үзүүлэхээр бэлтгүүлcэн үү

МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугарын хамт саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Тавантолгойн-Зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Тэрбээр энэ талаараа “Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнийхээ итгэл, хүндлэлийг хүлээж сонгогдоод ажиллаж байхдаа энэ төмөр замын бодлогын тухай шийдвэр гаргах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байсныгаа санаж байна. Тэр үед бас олон талаас нь бодож байгаад өргөн царигтай төмөр зам барих нь зүйтэй гэсэн ийм бодлого гаргаж байсныгаа зөв байсан байна гэж бодож байна хэмээсэн юм.

 Төмөр замын бүтээн байгуулалттай Ерөнхий сайд, спикер очиж танилцах нь төр төлөөлсөн гэдэг утгаараа ажил хэргийн л асуудал. Харин төрд ямар нэгэн статусгүй яваа Н.Энхбаярт Ерөнхийлөгч Х.Баттулга зориуд төмөр замын ажлаа үзүүлж, өргөн царигаа хүртэл магтуулсан үг хэлүүлсэн нь анхаарал татсан юм. Асуудлын гол нь, өргөн царигтаа ч биш АН-ыг өөрийнхөө ивээл дор зангидаж, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-тай нэгдмэл харагдах гэсэн улстөрийн тоглолтын эхлэл байв уу гэлтэй.

Ерөнхийлөгчийн улстөрийн тоглолт энэ хүрээд зогсчихгүй бололтой. АН-ын хүрээнд “Ерөнхийлөгчийн тамгын газрын зардлаар АН-ын үүрийн дарга нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, төмөр замын бүтээн байгуулалт танилцуулна" гэх яриа хөвөрч байна. АН лидергүй болж, Ерөнхийлөгчийн тодотголтой хүмүүсээр удирдлагын багаа зангидах нь тодорхой болсон энэ үед дэмжигчдийн жинхэнэ халуун цэг дээр ажилладаг хүмүүст төмөр замаа сурталчлах мэргэн санаа зөвхөн төрийн тэргүүнээс л гарна.

Уг нь Ерөнхийлөгч хууль ёсоор намын ажилд оролцохоос түдгэлздэг ч илтэд зөвлөхүүдээ УИХ-ын сонгуульд сойж, парламентад хэдэн зэргийн кноп бэлдэж амжсан. Эдүгээ орон нутаг дахь хөлүүдээ ЕТГ-ын зардал, хүчээр цуглуулж, төмөр замын талбар дээр аваачиж зангидах оролдлого хийхээр зэхэж буй гэх нь мөн л 2021 оны төрийн тэргүүний төлөөх улстөртэй нь салшгүй холбоотой юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-29 11:04

Баттулга өөрийнхөө идсэн олон зуун саяаа нуух гэж арга сэдээд би л хийлгэж байна гэх гээд байна уу бузарын хогийн зантай новш шүү дээ Саяхан Сайханбилэг чиний төмөр замын хэрэг илрэнэ гэсэн шүү энэ үг үнэн шүү

уншигч
уншигч
2020-07-29 13:05

Баттулга ингэж нам дагаж новшрох юм бол наад дагасан намын ерөнхийлөгч болохоос арп түмэн монголын ерөнхийлөгч биш болноо

Иргэн
Иргэн
2020-07-29 17:27

Бүүр сонин болчихжээ. Яах гэж тэр төмөр замыг үзүүлж байгааг ойлгомжгүй. Хийдэг ажлуудаа л хийгээч дээ. 2021 оны сонгуулийн шоу юмуу.

Зочин
Зочин
2020-07-29 21:48

Ерөнхийлөгч та намаасаа татг�##�зсан бүх ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой гэдгээ мартаад АНынхантайгаа хамтраад зуур�##�даад байгаа чинь чиний өнөөх яриад байдаг шудрага ёс гэдэг чинь мөнүү Зөвхөн АН ын дарга нарт төмөр зам үзүүлэх ч

Зочин
Зочин
2020-07-30 01:59

хүү нь хар тамхичин өөрөө хулгайч эхнэр нь тодорхоыгүй яан даа энэ улс

Орос
Орос
2020-07-30 06:01

Өргөн цариг зөвхөн орос. Оросууд өөрсдөө нарийн царигиар монголыг тойруулаад хятад руу замаа татчихлаа. Манай хүн олон жил гацааж оросод боломж олголоо. Удахгүй Путин шагнах байх даа.

Зочин
Зочин
2020-07-30 14:13

За даа, энэ юм бичээд байгаа хүн чинь харин ерөнхийлөгчийн санаархсан хэн нэгнийг замыг засах гэж, Баттулга үйлдвэржилт, монголын төлөө зүтгэдэг нь ард түмэнд үнэлэгддэг болохоор түүнийг харлуулах гэсэн цөөн хэдэн хүний нэг байх, эсвэл

Зочин
Зочин
2020-07-30 15:44

Ерөнхийлөгчийн удахгүй болох сонгуульд Баттулгатай өрсөлдөөд даваж гарахгүй хүмүүс Баттулгад хавх тавьж байна уу даа. Баттулга хүмүүст төмөр зам үзүүлээд байх шаардлага байхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button