Нийгмийн
Сурагчдыг арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл амраана

Засгийн газрын хуралдаан 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал,
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл есдүгээр сарын 14
- Их, дээд сургууль, коллежийн хичээл аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэх боллоо.
- Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.
Харин сурагчдыг арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл амраана.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.