Нийгмийн

Б.Мэргэн: Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой гэж. Тэр үнэн ярих биш

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насийг хөнөөх захиалгыг үйлдсэн гэх хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял авсан. Тэднийг байцаахдаа эрүүдэн шүүснийг нотлон, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноосон. Тэгвэл Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж буй өмгөөлөгч Б.Мэргэн энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдсэн учир одоо тэднийг суллах ёстой юу, үгүй юу гэдэг асуулт гарч байна. Ц.Нямдорж бол нэн даруй суллах ёстой гээд л ярилцлага өгчээ. Тэр хүн ч яахав үнэн юм ярих биш.

Юуны өмнө анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар хүчин төгөлдөр болдог. Тэр үед С, Ч нарыг суллах эсэх тухай яригдаж эхэлж болох юм. Цаашлаад Улсын дээд шүүх /УДШ/-ийн шийдвэрийг ч хүлээх биз. За шийдвэр хэвээр батлагдлаа гэж бодъё. Тэр үед шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг дахин шалгуулах хүсэлтээ прокурорт гаргана. Прокурор шалгаад үндэслэлтэй байна гэж үзвэл хэргийг эцэслэн шийдсэн УДШ-д санал гаргана. УДШ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдэх үндэслэл болсон нотлох баримтууд нь эрүүдэн шүүж цуглуулсан байж болзошгүй гэж үзвэл хэргийг дахин шийдүүлэхээр анхан шатны шүүх рүү, эсвэл прокурорт буцаана. Энэ хүртэл лав С, Ч нар суллагдах үндэслэл байхгүй.

За тэгээд эрүүдэн шүүж байгаад хэлүүлсэн мэдүүлэг ч гэдэг юм уу нотлох баримтуудыг хасч байгаад хэргийг дахин шийднэ. Тэрнээс эрүүдэн шүүсэн байна гээд бусад бүх нотлох баримтыг үнэлэхгүй байна гэж байхгүй. Ер нь бол 5-6 хоног эрүүдэн шүүж байгаад хэлүүлсэн нотлох баримтаараа ял өгчихөөгүй нь ойлгомжтой. 20-иод жил цуглуулсан бүх нотлох баримтыг үндэслэж шийдсэн байгаа. Хүн өөрөө мянга хэргээ хүлээсэн байсан ч өөрийнх нь мэдүүлгээр яллахгүй. Мэдүүлгийг нь үнэн худлыг нотлох баримтыг цуглуулж, шалгаж, үнэлж байж шийддэг. Товчхондоо эрүүдэн шүүсэн гэдэг нь нотлогдлоо гээд С, Ч нар С.Зоригийг алаагүй нь тодорхой болчихлоо гэсэн үг огт биш юм” хэмээв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2020-07-29 15:50

Хуулийн дагуу явах нь зөв. Энд бичсэн зүйл хуулинд заагдсан учир ингэхээс өөр арга байхгүй л дээ. Ер нь хуулиар явах нь амар зүйл биш, маш их хугацаа ордог. Өөрөөр болдоггүй байх.

Зочин
Зочин
2020-07-29 16:41

Энэ Мэргэн гэж бас нэг том хуульч гараад ирэх шиг боллоо шүү. Монгол улсын хуулиудыг гадарладаг юм болов уу доторлодог юм болов уу.

zochin
zochin
2020-07-29 17:05

ene neg sonin s#aa bainaa. dandaa yadarsan hunii esreg umguulul hiij yavdag umhii hujaa bainaa... bvgd barimtaar notlogdood shuuhees yal ugchuud baihad hurtel hutsaad yavahiinmaa

Иргэн
Иргэн
2020-07-30 07:52

Олон нийтийн цагдаа экологийн цагдаа монголоор дүүрэн цагдаа яг ажил бүтээж байгаа нь тун цөөнНямдорж ажлаа өхөөсөө өмнө баахан орон тоо нэмсэн энэ улс оронд ажил хийхгүй формыг гол дэндүү олон болсо

Зочин
Зочин
2020-07-31 05:24

Ч, С нарыг эрүүдэн шүүсэн асууд�##� бгаа нь үнэн, гэхдээ тэд хэрэг ээ хүлээгээгүй, гүйцэтгэх ажиллагааны үeд батлагдсан нотлох бөримтаар ялласан, тиймээс суллах үндэслэл байхгуй юм.

Irgen
Irgen
2020-07-31 08:14

Mergen uuruu shorond baisan bol 1 udriin umnu ch garah geed baisan shoron amaralriin gazar uu

Холбоотой мэдээ

Back to top button