НИЙГЭМ

Хөшөө дурсгалуудыг засварлана

Нийслэл хотод 170 орчим хөшөө дурсгал байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хөшөө дурсгалуудыг засварлах үүргийг холбогдох албаны хүмүүст өгч, засварын ажлыг эхлүүжээ. Халх голын 80 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд нийслэл дэх хөшөөнүүдийг засварлах ажил үргэлжилж байгаа юм.

Хан-Уул дүүргийн Зайсан толгой дахь “Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор”, Баянзүрх дүүргийн “Эскадрилын хөшөөт цогцолбор”, Ум уулан дахь Чингис хааны сэрэг дүр, “Торгоны зам” буюу тэмээтэй хөшөө, Цэрэндоржийн гудамжинд байрлах хөшөө баримлууд, “Хэлмэгдэгсдийн хөшөө”, Сүхбаатарын талбайн хөшөөг засварлах юм байна.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button