Нийгэм мэдээУРЛАГ

Монголын үсчин, гоо засалчид ДАШТ-д өрсөлдөнө

Монгол Улсын “Алтан гар” үсчин, гоо засалчдын холбооны тамирчид энэ жилийн Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын холбоо нь гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Олон улсын болон дотоодын уралдаан тэмцээн оролцдог. Тус холбооны тамирчид энэ жилийн Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм байна.

Тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилалтаа хийхээр эмэгтэй багийн Дэлхийн дасгалжуулагч алдарт Герман улсын багш Joachim Wolf, эрэгтэй багийн шигшээ багийн дасгалжуулагчаар Дэлхийн 6 удаагийн аварга, Зүүн Европын бүсийн ерөнхийлөгч Andrzej Matracki нарыг энэ сарын 22-27-ны хооронд Монгол Улсад урьж, Дэлхийн аваргад зориулсан мастер класс сургалтыг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button