Нийгмийн

"Тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдлуудаас гурав нь онош батлагдсан”

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЗООНОЗ-ын өвчин судлалын мэдээлэл:

"Одоогийн байдлаар тарваган тахлын 11 тохиолдол гарснаас гурван тохиолдлын сорьц шинжилгээгээр батлагдсан. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг илрүүлж, тусгаарласан”

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

"520 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээг хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн иргэд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн, санамсаргүй түүврийн 3 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочид шинжилгээг хийхэд вирус илрээгүй. 291 хүн 225 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 93 хүн шинжилгээ тандалт ажиглалтад байна” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

"Манай улсын хувьд өчигдөр 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2,677 хүн тусгаарлан ажиглалтад байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel
2020-08-09 15:00

тар.тахлаар хүн нас барах ёсгүй шүү!!!!!!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button