Нийгмийн

БШУЯ: Гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд нөлөөлөх худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

Монгол Улсын Засгийн газар ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Австрали, Франц, Болгар, Унгар, Польш зэрэг 21 улсын Засгийн газартай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр тодорхой тооны оюутан, залуусыг дээрх орнуудад суралцуулдаг.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард “Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд гадаад улсад иргэдээ суралцуулахдаа дээрх мэргэжлээр сургахад эхний ээлжинд анхаарч ажиллах талаар уулзалт хийсэн элчин сайд нарт хүсэлт гаргаж байна.

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2012 оноос хойш зөвхөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2521 монгол оюутан суралцсан болно. 2019 оны байдлаар БНХАУ-ын Их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр болон хувийн зардлаар 10,100 монгол оюутан суралцаж байна.

Ээлжит уулзалтын хүрээнд яригдсан дээрх сэдвийг улстөржүүлж, буруу ташаа ойлголтыг олон нийтэд түгээж байгаа нь Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, гадаадын их, дээд сургуульд суралцагсдын эрх ашиг, нөхцөл боломж, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул нэг талыг барьж, туйлширсан мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

Элчин сайд нартай албан ёсны уулзалт хийхэд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй гэрээ, хэлэлцээрийг үргэлжлүүлэх, чанар, тоог нэмэгдүүлэх, салбарын хөгжилтэй холбоотой шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хүсэлт гаргадаг уламжлалтай.

ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аюуш
Аюуш
8 сар 3, 2020 08:35

Хүүхэд з�##�уучуудаа явуулаад эрдэм ном сургаад ирхэд юу нь болохгүй бна харин ч сайн сураад эх орондоо сайн мэргэжилтэн болвол манай улсд маш хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button