УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг он дуустал олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголын талаар хэлэлцсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төсвийн тодотголын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр,Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар 2020 оны төсөвт хийх тодотголын талаар танилцууллаа. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унахаар ажиглагдаж байгаа. Харин 2021 онд өснө гэдэг тооцоо гаргаж ирж байгаа. Сангийн яам төсвийн тодотголоо хийж, засгийн газарт танилцууллаа. Ард иргэд, ААН-үүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхээр тусгасан. Мөн экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд авна.  

  • Нэгдүгээрт, хүүхэд бүрд 100 мянган төгрөгт олгож буй арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Үүнийг олгоход 322 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
  • Хоёрдугаарт, нийгмийн халамж, тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснийг мөн үргэлжлүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй 100 мянган төгрөгийг үргэлжүүлнэ.
  • Гуравдугаарт, хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлнэ
  • Дөрөвдүгээрт, НДШ–ийг ажил олгоч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргана.
  • Тавдугаарт, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ. Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ.

Эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгнө. Мөн Онцгой байдлын албаныхан зэрэг цар тахалтай тэмцэж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлнэ.

Ингээд тооцохоор нийт 3.8 их наяд төгрөгийн төсвийн алдагдал хүлээх тооцоо бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-05 19:51

Банк чина-ын гэрээг сунгах дээрээ тулдаг болтол монгол хятадын хараат болж

Холбоотой мэдээ

Back to top button