НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТОДРУУЛГА: “Ангууч” есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболор охинд хандиваар цугларсан МӨНГИЙГ ӨГӨӨГҮЙ

Өнчирч хоцорсон есөн дүүгээ ганцаараа өсгөхөөр цөхрөлтгүй тэмцэх Б.Ариунболор охинтой бид өмнө ярилцаж байв. Охины тууштай басхүү хатуужилтай байдал нь түмэн олны сэтгэлийг хөдөлгөж амжсан билээ.

Тэгвэл одоогоос дөрвөн өдрийн өмнө хэвлэлээр “Ангууч” буюу Б.Баттөр, Э.Мөнхжин нар нь Б.Ариунболор охиныг байртай болгохоор хандивын аяныг зарлаж, улмаар өнгөрөгч долдугаар сарын 29-ны өдөр буюу төрсөн өдрийн баяраараа хандиваар цугласан мөнгийг Б.Ариунболор охинд гардуулсан хэмээх мэдээлэл сошиал орчинд түгсэн.

Гэвч энэ мэдээлэл нь худал бөгөөд Б.Ариунболор тухайн өдөр үдэшлэгт уригдаж оролцсон хэдий ч, түүнд хандивын мөнгийг өгөөгүй байна. Бид энэ тухай Б.Ариунболор охинтой утсаар холбогдож, тодруулга авлаа. Тэрбээр хэлэхдээ:

“Өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр Скай Ресортед болсон “Ангууч”, О.Мөнхжин ах нарын төрсөн өдөрт дүү нарынхаа хамт урилгаар очсон. Гэвч тэр өдөр хэвлэлээр яваад байгаа шиг зүйл болоогүй. Хандивын дансанд хэдэн төгрөг цугларсан болон бусад нарийн зүйлсийг би мэдэхгүй. Одоогоор зүгээр хандив өгнө гэж яригдаж байгаа болохоос би тэр өдөр Ангууч, Мөнхжин ах нараас хандивын мөнгө аваагүй гэдгийг хэлмээр байна. Харин уржигдар /2020.08.04/ АНУ-аас нэгэн сайхан сэтгэлт гэр бүл бидэнд 10 мянган долларын мөнгөн хандивыг өгсөн. Мөн тухайн төрсөн өдрийн арга хэмжээн дээр Акс салоны хамт олон 500 мянган төгрөг, мөн хоёр ах хувийн зүгээсээ 200 мянган төгрөгийг өгсөн. Байрны асуудал одоо яригдаж байгаа ч, хараахан шийдэгдээгүй” гэв.

Бид энэ асуудлаас “Ангууч” нэрээрээ танигдсан Б.Баттөртэй холбогдохоор утас руу нь залгасан боловч, утас нь унтраастай байлаа.

Ямартай ч дээрх арга хэмжээний үеэр Б.Ариунболор охинд хандивын мөнгийг өгөөгүй, түүнчлэн оруулахаар яригдаж буй байр нь ч мөн тодорхойгүй байгаа аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. ийм хүмүүс сүр дэгдээгээд мөнгө цуглуулаад завшаад байгааг таслан цааз####ж олонд үзүүлж сэрэмжлүүлээ. элдэв өнгөрсөн үеийн зураг тавиад мөнгө цуглуулаад байгаа хүмүүсийг барьж цааз####аа

  2. Энэ буур#### үстэй хүн хэн юм бэ. Хамаатан нь юмуу. Олигтой ажил төрөлгүй охин олон өрөө байраар яах вэ, байр сөхийн мөнгөө төлж дийлэхүү, тэрний оронд бага шиг байранд ороод мөнгөө хадг####сан нь дээрдээ. Дахиж хүнд битгий хуурт

  3. Hun zowlongoor mongo hiisen iimerhuu gahainuud ter arhangaid bolson osoloor hairt ger bulee aldsan humuusiin orond yaagaad shatchij boldgui yum be #####

  4. Мөнхжин гэж Дамбын Хишигжарг####ын гөлөөн хулгайч мөн биз дээ,2 таарсан муу жижиг гарын покерчин бацаанууд иймэрхүү л з####илан хийж хулгайч муур шиг амьдарч яваа байх дөө

  5. Hoorhii ohin iim hund achaag nuruundaa uureh gej. Yasan hariutslagagui archaagui etseg eh we iim baga nasni olon huuhedtei gehed zaluul etseg eh bsan bga. Etsegyg n olj hariutslagyg n uuruuleh yostoi dawartsan yumbe.

  6. Huushee iim hudlaa yum bichihee boliochee. Bair ni 11 sard ashiglaltand oroh nisehiin tend barigdaj bga soulgarden gd hothond 64 mkv 3 uruu bair uguhuur bolson sh d. Mungun 65 say tsuglarsan gsn. Arai yum be joohon unen yum bichij bgaach Ee

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button