НИЙГЭМ

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дааданхүүгийн Батбаатарыг томиллоо.

Ажил хүлээлцэх арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон тус яамны нэгжийн удирдлагууд оролцов.

Д.Батбаатар 1964 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан.

  • 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль
  • 1986 онд Монгол Улсын их сургууль
  • 2020 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн.

Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх
  • 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч
  • 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх
  • 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш
  • 2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх
  • 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга
  • 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч
  • 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал
  • 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
  • 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал
  • 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж ирсэн төрийн албаны баялаг туршлагатай.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2020-08-06 11:43

Сайн хүн томилжээ. Амжилт!

Зочин
Зочин
2020-08-06 12:07

bayar hurgie sain tomilgoo

Зочин
Зочин
2020-08-06 14:19

Sain bn, arail heterhii duraaraa aviralsan, huntei mash deerengui harits#ag, estoi hogiin gazar bnlee, ydaj hariltsaanii soyol surgamaar bnaa,

Холбоотой мэдээ

Back to top button