НИЙГЭМ

ЭМЯ: Өмнөговь аймагт коронавирусээр ачаа тээврийн жолооч нас барсан гэдэг худал

Өнөөдөр /2020.08.07/ 17.50 цагт ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тайлбар өгөхөд, Өмнөговь аймагт өндөр халуурсан ачаа тээврийн жолооч нас барж, орчин тойрныг нь тусгаарлаад байна гэх мэдээлэл түгсэн юм.

Харин ЭМЯ-ны тандалт, судалгааны албаны дарга Д.Нарангэрэл:

“Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсэд 49 настай залуу нас барсан. Тэрбээр Гашуун сухайтын боомтоор нүүрс тээвэрлэдэг ачаа тээврийн жолооч байсан. Өдөр зүрхээр хатгаж, бие тавгүйрхлээ гэсэн өгүүлэмжтэй эмчид хандаж байсан. Гэвч харамсалтай нь эмнэлэгтээ хүрч чадалгүй замдаа нас барсан байна.

Түүнд коронавирусийн ямар ч шинж тэмдэг илрээгүй. Хятад, Монгол хоёр талдаа байнгын шинжилгээнд хамрагддаг,  хяналтад байсан ачаа тээврийн жолооч. Урьдчилсан байдлаар зүрхний шигдээс болж нас барсан болов уу гэж албаны хүмүүс үзэж байна. Иймд иргэдийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button