Нийгмийн

Өнөөдрөөс найман чиглэлд зам ХААНА

Амралтын өдрүүдэд дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж, зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийх тул жолооч та бүхнийг цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

  1. Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ний 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг  бүрэн хаана.
  2. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг  2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
  3. Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ний 06.00 цагийн хоорон бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэнэ.
  4. Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн уулзвараас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн уулзвар хүртэлх авто замыг  2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд бүрэн хааж дулаан бохир усны шугам татах ажил хийгдэнэ.
  5. Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхоны урд талын авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.08-ны 06.00 цагийн хооронд хааж Соёлын ордоны барилгын дулааны шугам татах ажил хийгдэнэ.
  6. Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж  6-р бичил хороолол явах зам “Эх нялхас”-ын зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 2020.08.08-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж, цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.
  7. Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татах ажил хийгдэнэ.
  8. Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж  6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас 40 дүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж, цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-08 23:41

Jiliin jild hend ch hereggui alt erdensiin ereld hezee garhaa bolhiin boldoo jil bolgon l uhaad segleed bgd yaandaa yaan

Холбоотой мэдээ

Back to top button