НИЙГЭМ

АНУ-тай технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр өгөөж жилээс жилд нэмэгдэж буйд талархал илэрхийллээ. Номхон Далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд баригдан хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил, Ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр /FLEX/, Монгол Улсын иргэдийг АНУ-ын нэр хүнд бүхий сургуульд сургадаг Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын үүрэг их байсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдлаа.  

Цэцэрлэг барих төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах, багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, инновац, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, улмаар АНУ-аас старт-ап компани үүсгэн байгуулагж амжилттай ажиллаж буй шилдэг залуу бизнесмен, манлайлагч нарыг Монголд урьж туршлага хуваалцах, инновацын төслийн хамтарсан уралдаан зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаа талууд илэрхийллээ. Уулзалтын үр дүнд бүх шатны сургалтын байгууллагын англи хэлний багшийг чадавхжуулах, Фулбрайт хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлэх, цэцэрлэгийн барилгын төслийг үргэлжлүүлэх, инновацийн гарааны компанийн чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button