ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Архины хамааралтай охиндоо зодуулж өдөр хоногийг ганцаар элээж буй буурай

Зүүн зүгийн уулыг харахаар, ээжийгээ би бодох юм

Зүсний үрчлээ, сэтгэлийн агуу нь энэ л уул шиг санах юм

Зүдрэл ихтэй амьдралын, жаран оныг гэтлэхдээ

Зүрх нь хайлан зөөлөрсөн ижий минь сайн болов уу

Хүний амьдралын зам, уртаас уртыг туулахдаа

Хүү надаасаа өөр, зовлонг тоотой амссан

Мичид шиг зургаан мөртэй, цолмон шиг гэгээн ээж минь

Миний од минь хаана байна гэж, зовон зовон суугаа даа

https://www.facebook.com/eguur.mn2/videos/302484610988545

Мянган цэцэгсийн шүүдрээр ээждээ цай чанаж өгөхөд нэг л шөнө хөхүүлж хоносон ачийг нь хариулдаг гэдэг. Эхийн хайр энэрэл, уужим ухааныг бурхны ивээлтэй ч зүйрлэх нь бий. Гэтэл бидний амьдарч буй энэ ертөнц дэндүү харгис, бас эсрэг тэсрэгийн туйл гэлтэй. Эхийгээ алт эрдэнэст умбуулж, амьдын жаргалыг мэдрүүлж яваа үр хүүхэд байхад эсрэгээрээ үхлээс ч наагуур амьдралд хөсөр үлдээгээд явах үр байх. Золоор саар муухай бүхнээс, сайхан зүйлс нь олон юм даа.

-80 НАСЫГ ШҮРГЭЖ ЯВАА БУУРАЙГ ТӨРСӨН ОХИН НЬ СОГТУУДАА ЗОДЖЭЭ-

Сүүлийн хоёр гурван өдрийн турш сошиал ертөнцөөр нүдэндээ дүүрэн гунигтай нэгэн буурайн зураг гол гогодов. 80 насыг шүргэж яваа буурайг төрсөн охин нь согтуудаа айхтар хүндээр зодож. Энэ биеэс өөр нь даанч багатахааргүй жижигхэн сууцандаа хуучин бор авдрынхаа өмнө бөгтийж суусан харагдана. Хүүхэд байхын минь сайхан дурсамж, өнөө л эмээгийн минь төрх эрхгүй санагдав. Эргээд бодоход дотор зангирах шиг.

https://www.facebook.com/annie.enkhgerel/posts/4271123199596802

Буурай эмээг Д.Бямбаа гэдэг. Өдгөө 80 шүргэж яваа. Харахад насандаа баймгүй хөнгөн шингэн харагдах боловч, халамцуу охиндоо зодуулаад хөл нь доголох болжээ. Эмээ машины чимээ дуугарахыг андахгүй юм. Биднийг зориод очиход бор сууцынхаа хажууд бөөвийтөл гар даллан угтах нь сэтгэл эмтэлнэ. Бодоход өөрийг нь орхиод явсан найман хүүхдээ яг л энэ өнгөөрөө удтал хүлээж, сэтгэлээ чилээдэг бололтой.

-БУУРАЙ ЭМЭЭ ГАНЦААРАА БАГТАХ НЬ УУ ГЭЛТЭЙ ЖИЖИГХЭН СУУЦАНДАА ЦЭМБИЙЖ СУУНА-

Эмээгийн зөвшөөрлөөр зургийг нийтэлсэн болно

Хааш яаш болсон сөөвийсөн хэдэн банзтай, цонхны шил хагарч, дотор нэвт салхилах төмөр бор сууц биднийг угтав. Угтаа бидний харсан зургаас хамаагүй жижигхэн, буурай эмээ дангаараа багтах нь уу гэлтэй жижигхэн сууцандаа цэмбийж суух нь сайхан. Холын зочид харсан эмээ бор авдраа уудалж, хоёр гурван чихэр атгуулах нь даан ч хайр хүрэм. Ийнхүү бид эмээтэй хэсэг хууч хөөрсөн юм.

-Эмээ та байшиндаа хэр удаан амьдарч байгаа вэ. Ганцаараа хэцүү байна уу?

-Энэ хашаандаа зургаан жил амьдарч байна. Байшингийн хувьд төр засаг маань өгсөн юм. Төмөр сууцыг дулаалж доторлосон юм билээ. Гэхдээ хааяа ч жиндээд, дааруулаад байх юм. Сууцандаа ороод жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүүхдүүд хааяа ирдэг л юм. Гэхдээ ирэхээсээ ирэхгүй нь олон л доо. Ойр хавийн айл хөршүүдээрээ ороод алзахгүй юм даа миний хүү.

-ШИЛ АРХИЙГ НЬ ӨГЧИХВӨЛ УУРЛААД ЗОДООД БАЙДАГГҮЙ ЮМ-

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Эмээ нь тэгээд одоо санадаггүй юм. Хүүхэд байхын мал дээр өссөн болохоор бичиг үсэг, эрдэм сураагүй. Дэвтэр номын бичиг сэлт харахгүй болохоор энэ ой ухаанд орж өгөхгүй юм аа. Одоо ингээд бодохоор ижий аавтайгаа өнгөрүүлсэн хугацаа маань их сайхан байжээ хүү минь. Эцэг минь хааяахан халамцуу үзэгдэхээс өөр муухай зангүй, ээжийн маань үгнээс гардаггүй хөгшин байсан сан. Залуу сайхан насаа хөдөө өнгөрүүлж хожим хот руу орсон юм. Тэгэхдээ муу хөгшинтэйгөө танилцаж билээ. Эмээ нь залуудаа ёстой сайхан хүүхэн байсан. Ханьтайгаа танилцаад хамтдаа бараа таваар худалдаалдаг байж билээ. Есөн сайхан хүүхэд төрүүлсэн. Нэг нь даанч эрт бурхан болчихсон юм. Харин нэг нь ингээд архинд орчихдог л хэцүү юм боллоо.

-Охин нь яагаад архинд орчихсон юм бол?

-Энэ охин маань миний бага нь. Одоо нас 35, 36 хүрсэн. Нэг хөөрхөн охинтой. Охин нь одоо аав дээрээ байдаг. Охин маань уг нь хуучин автобусны кондуктор хийдэг байсан. Тэгээд ажлаас нь болиулсны дараа л ингээд архи амсчхаад байдаг болчихлоо. Одоо нэг хар хүнтэй нийлсэн. Араас нь дагаад л яваад байдаг юм. Хааяа халамцуу ирэхээр нь би аашлаад явуулна. Удалгүй өөрийн юм болохоор санаа зовоод байх юм. Бусдад хорлогдчихгүй байгаа гэсэн дээ хоноод яв л гэдэг. Уг нь шил архийг нь өгчихвөл уурлаад, зодоод байдаггүй юм.

-ӨӨРИЙН ЮМ ГЭЖ БОДОХООР ӨРГҮЙ, ЦААНАА СЭТГЭЛД ДУЛААН БАЙДАГ ЮМ-

-Охин нь агсам тавиад зодохоор ах, эгч нар нь үг хэлдэг үү?

-Энэ нэг дүүгээ хэдэн ах эгч нь өргөхгүй. Бүгд өөр өөрийн амьдралыг хөөгөөд явсан. Намайг уг нь дэргэдээ авъя гэдэг л юм. Би үгүй гэдэг юм аа. Ингэ тэг гээд үглээд байхаар тун аягүй байдаг байх. Тийм болохоор хааяа эргэж тойроод явж бай даа гэдэг юм.

-Ганцаараа амьдрахаар хэцүү шүү дээ. Адаглаад бие тань өвдөхөд яадаг вэ?

-Эмээ нь яс сайтай, бие сайтай хүн. Хэдэн хүүхдээ төрүүлэх гэж л эмнэлэгт хэвтэж байснаас бусдаар бол үгүй. Хамрын ханиад ч хүрдэггүй юм. Залуу байхын хийж үзээгүй ажил гэж үгүй. Уут, шуудайтай гурил үүрэх, аль хүнд хүчир голдоггүй хийдэг байлаа. Дээхэн үеийн бидний амьдрал, идэж ууж байгаа зүйл нь хүртэл өөр шүү дээ. Одоогийн залуус шиг бие султай байгаагүй. Одоо харин энэ муу хөл маань л жаахан өвдөөд байдаг болж. Гэхдээ хэд хоногоос зүгээр болчихно доо.

-Танайх тог цахилгаангүй, дээр нь дулаалгагүй юм байна. Өвөлдөө хэрхэн өвөлждөг вэ?

-Галаа түлээд л, бор дээлээ нөмрөөд суудаг юм. Даарах нь элбэг ч болдог юм аа хүү минь. Өөрийн юм гэж бодохоор өргүй, цаанаа сэтгэлд дулаан байдаг юм. Хэдэн хөөрхөн хүү ирээд гал түлж, ус дөхүүлж өгдөг. 20-ын сав ус чинь эмээд нь нэлээд олон хононо.

-ШИНЭ БАЙШИНТАЙ БОЛЧИХВОЛ ӨВЛИЙН ЦОЧИР ХҮЙТНИЙГ Ч АЖРАХГҮЙ ДАВНА-

Нүдэндээ гунигтай, сэтгэлдээ хүлээтэй эмээгийн амнаас “болно доо” гэдэг үг даанч их гарна. Сэтгэлийн мухарт хэдэн хүүхдээ хүлээж л суугаа даа гэж бодохоор цээжээр хөндүүрлэхийг яана. Санаа зөв, заяа түшиж явахад сайхан буурай минь удахгүй өөрийн гэсэн дулаахан сууцтай болно оо. Урт насалж удаан жаргаарай эмээ.


-САЙХАН СЭТГЭЛТ ЗАЛУУСЫН ӨРНҮҮЛЖ БУЙ ХАНДИВЫН АЯН-

Сайн санаат үйлс нэгт залуус Бямбаа эмээд туслахаар хандивын аянг өрнүүлж буй аж. Эмээг эхний ээлжинд сувилалд хэвтүүлж, биеийг нь тэнхрүүлэх цаашлаад байшинг засах эсвэл асрамжийн төвд хүргэх гэх мэтээр арга замыг эрэлхийлж байгааг онцлов. Эмээ хэрэв шинэ дулаахан байшинтай болчихвол өвлийн цочир хүйтнийг ч ажрахгүй давах итгэл төрнө.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
100 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-11 08:15

Хандив өрнүүлээд байшинтай болголоо гээд архичин охин нь зараад уучих байлгүйдээ, төрүүлж өсгөсөн 8 хүүхдүүд нь харж үзэх л ёстой, харж үзэхгүй гэвэл дулаан байртай асрамжийн газарт ч юм уу эсэхүл Загдаа гуайд аваачаад өгвөл дээр байх аа

Зочин
Зочин
2020-08-13 00:03
Reply to  Зочин

Засс нөгөө загдаа авгаатайгаа тэтгэвийхэн дэвтэрийг нь аваад контенэрийн зарчих байлгүй кк асрамжийн газар өгсөн дээр

Зочин
Зочин
2020-08-11 15:39
Reply to  Зочин

Үнэн. Загдаа гуайд өгвөл ёстой зүгээр джэ

Зочин
Зочин
2020-08-11 13:52
Reply to  Зочин

Yun Zagdaad avaachih ve? Ymr duraaraa yardiin

Зочин
Зочин
2020-08-11 11:40
Reply to  Зочин

Хүүхдүүд нь ирж амьдар гэдэг гэж байна. Өөрөө очиж үглэж хүмүүсийн дургүй хүргээд яах вэ гээд очдоггүй гэж байна.

Tuya
Tuya
2020-08-11 10:54
Reply to  Зочин

Ochij ochij Zagdaad bhdaa yahavdee

Зочин
Зочин
2020-08-11 19:42
Reply to  Tuya

Kkk ochij ochij zagdaa bhdaa yhavde hunii erhend jargahaar uuriin erhend zov gej ohintoigoo zodoldood baij baival 1000 deer de

Зочин
Зочин
2020-08-12 22:36
Reply to  Зочин

Thhhh yuun zagdaa

Ганаа
Ганаа
2020-08-11 08:41
Reply to  Зочин

Загдаа нь ч юув дээ

Зочин
Зочин
2020-08-12 01:38
Reply to  Ганаа

Таарч дэ Загдаа шүү

зочин
зочин
2020-08-11 09:11
Reply to  Ганаа

Хүүхдүүдээс нь л лав дээр байх

Зочин
Зочин
2020-08-11 08:29

8-н 8 хүүхэд бна даа нэг нь хажуудаа авч бно хайрлаж өсгөсөн хүүхдүүд өөр бпг нэг архичин бсн ч нөгөө нь гайгүй бдг сонин л юм

Зочин
Зочин
2020-08-11 23:54
Reply to  Зочин

Хажуудаа авъя л гэдэг гэж байна шдээ. Өөрөө татг�##�зсан гэж бичсэн байна. 35,36 тай архичин охин гэж юу байхав дээ

Зочин
Зочин
2020-08-11 08:55

Үнэхээр боломж тааруу аргаа баосан хүнд л ард түмний хандив гуйв�##� дээр байх аа, наймын найман хүүхэдтэй хөгшинийг наад 8 хүүхдээс нь харж үзэх хүүхэд үнэхээр �##�га гэж үү? хөгшин ээжээ зараад хөрөнгөжих гэж бодсон үр хүүхдүүд нь ичээсэй

зочин
зочин
2020-08-11 10:48
Reply to  Зочин

Ур хуухэд нь эцэг эхээ асрах хэрэгтэй шуу дээ.Энэ хунээс долоон дор ур хуухэдгуй , гэр оронгуй хумуусийг олж туслах хэрэгтэй. Тэр хуухдууд сар сараар даагаад идэж уух тулээ нуурсийн даагаад байх байлгуй дээ.8 хуухэдтэй гэж ьайна арай юмаа.

Зочин
Зочин
2020-08-11 22:18
Reply to  зочин

Архичин охиныг нь л эмчлүүлэх т�##� дээр ятгах хэрэгтэй. өөрөө жоохон хүсэхгүйгээр архинаас гарна гэж байхгүй. өөрөө жоохон бодоод зөвшөөрвөл архины эмчилгээнд явуулж болно. СПир�##� гэх мэт тавихад 350 - 500 000 төг л гэсэн.

Зочин
Зочин
2020-08-11 10:46

8 xyyxed bgaa yum bn.

???
???
2020-08-11 10:50

8 сайхан хүүхэдтэй хүнд хандив цуглуулна гэж юу байхав дээ? Үнэндээ яг ганц бие ядарсан хөгшчүүл их л байгаа ш дээ. Тэднийг сурв�##�жлаад ийм ури�##�га гаргав�##� дэмжинээ Цолмоон Мягмарсүрээн. Хүүхдүүдийг нь сурв�##�жилж бичиж болохгүй юу?

Зочин
Зочин
2020-08-13 23:08
Reply to  ???

Харин тэгвэл таарнх яаасан сонин хар�##�сан дотортой хүмүүч вэ �##�гахан хоол ч идэж өарахгүйдээ

иргэн
иргэн
2020-08-11 15:08
Reply to  ???

тийм шүү,хандив цуглуулах хүн биш байнаа

Zochin
Zochin
2020-08-11 11:00

Arhi uusan ni ohin ur ni gej uu dee yasn muuhai ym be ? Haa saigui l iim setgets medreliin , arhchin ged hog shaaruud bna uhamsart hedn ug heleed ch nemergui shaaruudiig zugeer l tsaash ni yvuulchihmaar ym end tend ochij hund gai bolj

Зочин
Зочин
2020-08-11 11:14

Хөгшчүүдийн х�##�амжийн газар бараадуулсан нь хамгийн зөв шийдвэр болов уу гэж бодож байна.

зочин
зочин
2020-08-14 00:17
Reply to  Зочин

Улсын асрамжийн газар авахгүй ээ, 8 хүүхэдтэй хүнийг...

Зочин
Зочин
2020-08-11 11:33

Байшин нь л дула�##�гагүй болохоос хэцүүдсэнэмээ биш байна. 8 хүүхэдтэй гэдэг учиртай. Архи уудаг охиныг нь харин эмчлэх т�##� дээр анхаарв�##� эмээд асууд�##� байхгүй байна.

Munkhtsetseg
Munkhtsetseg
2020-08-11 11:41
Reply to  Зочин

Tiim shvv arhi uugaad zodood bgaa nuhriig emchleh heregtei haana bdag ail be holbogdoh utas bnauuu

Зочин
Зочин
2020-08-11 11:39

Үнэхээр ямар ч туслах хүнгүй ганц бие, орох оронгүй хүмүүст туслаасай.

Зочин
Зочин
2020-08-11 23:55
Reply to  Зочин

Tuslaarai geed bicheed suuhiin orond uuruu olj uulzaad tuslamjiin ayn ehluulwel yasiin mongolchuud yahaaraa negniihee hiij baigaa ajliig sain ch bai muu ch bai ingej doosh ni tataj zaawal neg uu olj hardag bnaa

Ггг
Ггг
2020-08-11 11:55

Хүүхдүүдийг нь 1ыг нь ч болов олж сурв�##�жилв�##� яадгын. 80 хүрсэн хүнд байр сав авч өглөө гэхэд нээх удахгүй өнхрөөд өгнө. Архичин охин нь ёстой дургих биз. Үр хүүхдийг нь бараадуулж чадахгүй бол асрамжинд өгөх хэрэгтэй. Гэхдээ 8 хүүхэд арай

Зочин
Зочин
2020-08-11 12:53

Ur huuhed ushnuun bhad bair savtai bolgono gej yu bdag yum arhishin ni zaraad idne bolij uz ta min re

Zochin
Zochin
2020-08-11 23:57
Reply to  Зочин

Ugch chadahgu bol amaa tat

цсссс
цсссс
2020-08-11 13:23

яаж хүмүүжүүлэхээрээ 8 хүүхдэдээ хаягддаг хөгшин бэ? үр хүүхдийг нь эхлээд олоод үнэн учрыг олох хэрэгтэй, хүн юу тарина түүнийгээ л хураана, бурхан өршөөх болтугай. хамгийн сайн сайханыг хүсье

Зочин
Зочин
2020-08-11 13:24

9 huuhd shuu dee. 9 huuhed hariutslaga huleej bair sawand oruulj eejiigee asrah ystoi shu de

Зочин
Зочин
2020-08-11 18:11
Reply to  Зочин

Нэг нь бурхан болсон гэнэ ойлгож уншиж ядахдаа

Зочин
Зочин
2020-08-11 13:26

Асрамжийн газар нь дээр дээ! Ганцаараа бүртийх суухаар үeийнхөгшчүүлтэйгээ инээж хуучлаад аштай юу да? Байраар яах вэ дэ! Тэнгэрт х�##�дахаар нь ЭРГЭЖ тойрдоггүй хүүхдүүд нь авах гэж бөөн зодоон боох байлгүй... Хэдэн төг цуглаад нэрийн дансан

Зочин
Зочин
2020-08-11 18:40
Reply to  Зочин

Үр хүүхдүүд нь байгаа хүнийг асрамжийн газар авагүй дээ

Зочин
Зочин
2020-08-11 13:58

Тэр олон хүүхдүүд бүгд эрийн цээнд хүрсэн захаасаа хөгширч яваа юм байна! Ичдэггүй юмуу. Огт орох оронгүй ч биш хүүхдүүд нь очиод дула�##�аад өгч болохгүй юм �##�га! Энэ бол шударга хандив биш!

Зочин
Зочин
2020-08-12 09:08
Reply to  Зочин

Тйшдээ шудрага бус хандив. 1 нь архичин бол 7 дурак нь ээжийгээ аваад явчих байлгүй. Ингэж гуйлга гуйлгахаас ичих хэрэгтэй. Энэ хандив цуглуулж байгаа хүмүүс ч гэсэн ашгийн сонирхолтой байна

Зочин
Зочин
2020-08-11 23:52
Reply to  Зочин

Ta handiw uguhgu bsn ch bolnoshuudee tani shig arilsn dotrtoi humuus mongold tsuuhn l bgasai burhan mne gej!!!

orgil
orgil
2020-08-11 14:11

ur huuhedtei alzahaargui l hun bna sh dee huuhduud ni asramjiin gazar gej yariagui baihad ta nar iluu l bna handiv ch hereggui hun bna

Зочин
Зочин
2020-08-11 14:11

үхэхэд үр харам гэж

зочин
зочин
2020-08-11 14:17

Хэцүү амьдр�##�тай хүмүүс зөндөө... Гэхдээ 8 хүүхэдтэй хүнд хандив нтр гэж туйлширмааргүй байнаа.

хэн
хэн
2020-08-12 14:45
Reply to  зочин

харин тхх тэрний оронд ингээд бичлээ ахиад жоохон олны анхаар�##� хандуулв�##� хүүхэдүүд нь ичээд нэг юм хийнэ байх өөр хүнд тусласан дээр дээ.ийм байшан ч байхгүй хэцүү амьдарч байгаа хөгшчүүл бна шд

Shut up
Shut up
2020-08-11 23:57
Reply to  зочин

Zugeer ugch chadku bol duugui baigaachee hudlaa tuilshral yrisn hun

Зочин
Зочин
2020-08-11 14:24

Үр могой гэдэг чинь байндаа. Арайчдээ

Зочин
Зочин
2020-08-11 14:48

хүүхдүүд нь тоохгүй , байгаа нь архичин юм чнь асрамжийн газар очоод үе тэнгийн хөгшчүүлтэйгээ өдрийг өнгөрөөж байв�##� дээр биз дээ байр аваад өгвөл зараад �##�га болгоно дахиад л орон гэргүй хэцүүшдэ хөгшин хүн �######�уул

Зочинсараа
Зочинсараа
2020-08-11 14:50

загдаад аваачиж өгөөд яахав дээ асрамж нь хамаагүй дээр

Зочин сараа
Зочин сараа
2020-08-11 14:51

Загдаад аваачиж өгөөд яахав дээ тэрний оронд асрамж нь хамаагүй дээр

Eee
Eee
2020-08-11 14:54

8 iin 8 huuhedtei hund mungu tsugluulaad yahav de. Gants bie hugshid zunduu bna. Tedend tusa##a biz. Er ni ur huuhed ni eej aaviigaa harj asrah uuregtei.

иргэн
иргэн
2020-08-11 15:01

одоо байгаа 8 хүүхдийн ядаж л нэг нь харна шүү дээ.

иргэн
иргэн
2020-08-11 15:06

үлдсэн 8 хүүхдийг нь олоод хүлээлгээд өгөө,хандив авах хүн биш байнаа

Зочин
Зочин
2020-08-11 15:29

Ene humuus ygd haha daraad bdiin bol

Зочин
Зочин
2020-08-11 15:31

8 huuhed ni unshaad ichij bgaa bailgui dee

Зочин
Зочин
2020-08-11 15:35

8 хүүхэд нь харж байгаа байлгүй дээ хүнд нэг ичих булчирхай гэдэг юм байдагдаа үр хүүхдүүдэднь тийм юм байдаггүй юм байхдаа

evleliin ahmad ajiltan
evleliin ahmad ajiltan
2020-08-11 15:35

ene dans ezemshigj ni yun hun be luivar ikh bgaa. bodoltoi bhgui bol hezuu tsag sh dee. yadarsan hunii ber barij bj ch magadgui ee itgehgui bn

Зочин
Зочин
2020-08-11 16:04

архи уудаг охинтой тэр нь зодож нүддэг өнгөтэй өөдтэйг нь авчихдаг л гэдэг юм. Манай нөхөр зуух пийшинг нь хөөлөх зэрэг хааяа тус�##�даг байсан. Ойр хавийн хүүхэд багачууд ус дөхүүлээд өгнө. Дүүргийн цагдаа нь ч дуудлагыг нь тоохоо байсан

Зочин
Зочин
2020-08-11 16:08
Reply to  Зочин

Өргөдлөө өгчихвөл архины эмчилгээнд явуулчихна даанч өгөхгүй байгаа гэж дуудлагаар ирсэн эргүүлийн цагдаа нь хэлж байсан. Ухаан санаа нь орж гардаг юмуу мэдэхгүй манай нөхөр л хэрэгт хийж магадгүй хөгшин байна гээд туслахаа байсан.

Зочин
Зочин
2020-08-11 16:31

төрүүлсэн эцэг эхээ харж асрах нь үр хүүхдүүдийн нь үүрэг, энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа хүүхдүүдийг нь олж шийтгэвэл таарна элдэв хандив гуйж зүгээр байж байгаад баяжихыг санаархагчид олширчээ үүнийг өөгшүүлдэг сурв�##�жигч нар ичээч

Зочин
Зочин
2020-08-11 16:32

Huuhduudn ireed hamag yumiign uren taran hiih magadlal tail yum bn

Зочин
Зочин
2020-08-11 16:35

За бүр харж хандах хүнгүй хүн биш л байнашт , 8.н 8 хүүхэд нь байдаг л юм байнашт арай ч дээ

Зочин
Зочин
2020-08-11 16:38

Энхгэрэл гэдэг нь хэн юм бэ. Эмээд өөрт нь өгмөөр бх юм

Zochin
Zochin
2020-08-11 17:06

8 .n naiman huuhduudiin hajuugaar yun handiv ene baitugaid ni tuslaj chadahgui bj uuriinhuu duraar gantsara bhiig husej bga hund...

зочин
зочин
2020-08-11 18:38

1.Хүүхдүүдийнх зөвшөөрөлгүйгээр өөрийн сан�##� хүсэлтийг харг�##�зан үзэж тэр асрамж энэ тэрийг дурдаарай!
2. Наймын найман хүүхэдтэй юм б.а шдээ, яг бүрэн өнчирчхөөгүй л юм б.а Хүүхүүдтэй холбогдох арга хэмжээ ав! !!!

zochin
zochin
2020-08-11 19:37

хандив тусламж хэрэггүй,ийм настанг хороо хорин нь шийдээд бичиг баримтыг нь хөөцөлдөж өгөөд бүрдүүлээд улсын асрамжинд явуулах хэрэгтэй,наад эмгэнийг өнхрөөд өгөхөөр архичин охин тарааж дуусгаад дахиад нэг хандив гуйсан юм төрнө,

Зочин
Зочин
2020-08-11 19:37

Olon xvvxedtei yum bn sh de. Ted nar n eejigee yagad boddoggvi yum balai yum.

zochin
zochin
2020-08-11 19:37

vhtel vr haram gedeg de bas l arhi uudag ch gesen ohinoo bodood yawj chaddaggvi bhao eh hvn iim l bdag

зочин
зочин
2020-08-11 19:41

наад архичин охин нь биш гэхэд тэр 7-н дурак нь ичээсэй,наад бага нь 35"тай архичи гээд бодохоор өндөр нас�##�сан 7-н �########� ичиж амьдраач

IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-11 20:05
Reply to  зочин

Emee aash muutai boltoi

Zochin
Zochin
2020-08-11 20:00

8 huuhdiin yadaj neg ni gaigui baimaar ehiigee hardaggui yasan teneguud ve. Huuhduudiig ni olj survaljlah heregtei. Huuhduudees ni handiv tsugluulj mungu bosgoh. Uneheer huuhedgui bol ard tumen harj uzej handiv ugch boloh yum.

Зочин
Зочин
2020-08-11 21:17

энэ эмээд туслах хандивын аянг зохион байгуулж байгаа хүмүүсээ‼өөр хүн хайж буян болоо. 8н 8н хүүхэдтэй хүн �##�захгүй. өөрөө ч хэлж байна хүүхдүүд дээрээ очдоггүй гэж. өөрөөсөө болоод байгаан биш үү. ийм олон хүүхдүүд ээжийгээ аваад явж л та

Иргэн
Иргэн
2020-08-11 22:27

8 ын 8 хүүхэд ганц хөгшнийг ая тухтай байлгаж чаддаггүй ямар арчаагүй юм бэ.Хагас нь өөдгүй байхад үлдсэн нь арай ч дээ ичиж амьдраач арчаагүй новшнууд

Chochin
Chochin
2020-08-11 22:46

өөрийн эрхгүй уйлчлаа мөнгөтэй байсан бол тус�##�маар�##� бн эмээ маань бодогдлоо

Hen negen
Hen negen
2020-08-11 23:06

Uilmaar sanagdclaaa

Зочин
Зочин
2020-08-11 23:58

Үр хүүхдээ насны з�##�ууд хайрлаж өсгөсөн бол юу гэж ингэж явахав. Ойлгодоггүй шүү ийм хүмүүсийг тэгээд өөрөө төрүүлж өсгөөгүй юм шиг ярьна.

Зочин
Зочин
2020-08-12 00:00
Reply to  Зочин

35,36 тай охин нь хэдэн жил уусан гээд архичин болчихдог юм?

Зочин
Зочин
2020-08-12 00:02

Үнэн ч хандив юмуу худлаа шоу хийсэн нөхдийн мөнгө олох арга биз

Зочин
Зочин
2020-08-12 14:49
Reply to  Зочин

би бас тэгж хардаад байна.8хүүхэд бна орохо орон байна.энэ байтугай зовож яваа хүн байгаа.хэсэг зурагын постлож сэвэж байгаад хандив гэж мөнгө босгох гэлээ дээ.энэ дансны эзэн хэн бэ.со бна.

Зочин
Зочин
2020-08-12 00:10

Хүүхдүүдтэйгээ таардаггүй яхир чавганц юм биш үү

Зочин
Зочин
2020-08-12 00:24

Хүүхдүүд нь эажийгээ асрах хэрэгтэй. Хүний өмнөөс амьдарч байгаам шиг бу�####�адс гуйх гэж.ХҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДААГҮЙН ГАЙ НЬ ГАРЧ. БОЛОВСРОЛ ХАМААГҮЙ, ХҮН БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2020-08-16 20:38
Reply to  Зочин

Битгий хатуухан. Ухааныг нь төрүүлэхгүй шдээ

Зочин
Зочин
2020-08-12 00:37

охиноос нь эхэлж зассан нь дээрдээ. бодвол жоохонд нь их зодож хүмүүжүүлснээс болсон бх

Холбоотой мэдээ

Back to top button