Сошиал трэнд

Т.Дэлгэрмөрөн Л.Ган-Эрдэнийн тавьсан бооцоог 10 сая болгож өсгөв

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нутаг нэгт дуучин Т.Дэлгэрмөрөнг цахим ертөнцөөр дамжуулан нэгэн челленжид дуудсан юм. Тодруулбал тодорхой хугацаанд хэн нь илүү жин хаяж, эрүүл зөв бие галбиртай болж чадахаа үзэх санал тавьсан хэрэг.

Харин Т.Дэлгэрмөрөн саналынх нь хариуд бооцоо тавих хүсэлт гаргажээ. Тэгүүт Л.Ган-Эрдэнэ нэг сая төгрөгийн бооцоо санал болгож, түүнийг өрсөлдөөн дуудсан байна. Ганаа, “Энэ яасан овоо эр вэ. Зүгээр л сайхан өрсөлдөөд эрүүл мэнд, гоо сайхандаа анхааръя гэхэд өөдөөс бооцоо яриад байдаг. За тэгвэл сая төгрөгөөр бооцоо тавья” гэж өөрийн нүүр хуудсанд бичсэн юм.

Хариуд нь Т.Дэлгэрмөрөн нэг саяын бооцоог нь 10 сая болгож өсгөв. Тэр нүүр хуудсандаа, “Үнэхээр ийн өдөөн хатгаад байгаа юм бол 1.000.000+0 хэмээд зөвшөөрч чадвал хамаг ажил төрлөө хойш тавиад, нэг сарын турш үйлийг чинь үзээд өгье л дөө” гэж бичжээ.

Бооцоог нь хүлээж авах эсэхээ гурван цагийн дотор хариу болгон мэдэгд гэж Л.Ган-Эрдэнэд хэлснээ Т.Дэлгэрмөрөн мөн бичсэн байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Araij dee
Araij dee
2020-08-12 19:14

Chadahgui baij anh yu gej biotcoi tawisan kamertonoo

Иргэн
Иргэн
2020-08-12 22:39

1,000,000+0=1,000,000

No name.
No name.
2020-08-12 22:39

Delgermurun chadkue eswl bootsoond durt ym bol bair mashinaa tawiad l vzeldee.

Зочин
Зочин
2020-08-13 09:36

ишш. таарсан 2

Зочин
Зочин
2020-08-13 17:29

Зүгээр л нөхөрсөгөөр чэллэнжэд дуудаж байхад сумтай гар уу гүй юу.. ккк.

Зочин
Зочин
2020-08-16 22:46

Ган-Эрдэнэ эхнэрээ хаяад баян айлын хүргэн болсон. Баян хадмаасаа бооцооны 10 саяыг авчих байлгүй дээ

Зочин
Зочин
2020-08-19 11:22

Яасан их завтаи мөнгөтэй хүмүүс вэ

Холбоотой мэдээ

Back to top button