Нийгмийн

Коронавируст халдвар /COVID-19/-ийн үед ачаа тээврийн жолооч нарт өгөх зөвлөмж

Эрүүл мэндийн яамнаас ачаа тээврийн жолооч нарт Коронавируст халдвар /COVID-19/-аас сэргийлэх зөвлөмж гаргав.

Үүнд:

• Амны хаалт
• Бээлий өмсөх
• Өдөрт 3 удаа биеийн халуунаа хэмжиж тэмдэглэх
• Тархвар зүйн асуумж, судалгааг үнэн зөв бөглөх
• Гараа сайтар савандаж угаах
• Гараа ам, хамар, нүүрэндээ хүргэхгүй байх
• Давс, нимбэг, содатай бүлээн усаар ам, хоолойгоо зайлах
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Олон цагаар жолоо барихгүй байх
• 2 метрээс дотогш зайд бусадтай харьцахгүй байх
• Шүлсээ ил задгай хаяхгүй байх
• Машиндаа зорчигч суулгахгүй байх
• Машинаасаа аль болох буухгүй байх
• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
• Хувийн ариун цэврийн хэрэгслээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байх
• Ус, саван, алчуур, гар ариутгагч, нойтон салфетка байнга авч явах
• Кабины дотор тал, хаалганы бариул, жолооны хүрд, араа зэрэг гар их хүрдэг хэсгийг өдөрт 2-оос доошгүй удаа нойтон салфетка, чийгтэй алчуураар цэвэрлэх
• 2 цаг тутам цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийх
• Халуурах, ханиах, бөөлжих, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах
• Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
• Хуваарилсан шатахуун түгээх газраар үйлчлүүлэх


Хилийн боомтод:
• Нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэмэлт гэрчилгээ шаардахгүй эхэлж нэвтрүүлэх
• Тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх
• Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах
• Тусгаарлах байр түгжээтэй хаалга, цонхтой байх
• Тусгаарлагдсан иргэнд зориулсан бие засах газартай байх
• Спиртэн суурьтай гар ариутгагч, халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу хэрэглэх
• Ариун цэврийн байгууламж, тоног төхөөрөмж, хангамжийг байлгах. Түүний дотор гарын эрүүл ахуй, ачааны машины дугуйг халдваргүйжүүлэх үйлчилгээ байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button