УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Ч.Хүрэлбаатар сайдын хоёр УХРАЛТ

НЭГДҮГЭЭРТ: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвөө тодотгохгүй. Тийм шаардлага үүсээгүй” хэмээн 10 гаруй удаа хэлж, гүрийсээр сонгуультай золгосон. Гэтэл сонгуулийн дараа яаралтай төсөв тодотгох шаардлагатай, төсвийн алдагдал 3.8 их наядад хүрэх нь гэж орилцгоож, гэнэт сандралдаж эхлэв. Үүнтэй холбогдуулан даваа гарагт ээлжит бус чуулган хуралдуулах гэж байгаа юм.

УИХ 2020 оны төсвийг 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар тооцоолохдоо 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлого, 3.5 их наяд төгрөгийг импорт, 5.1 их наяд төгрөгийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийн орлого, 1.1 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон билээ. Гэвч цар тахал, хил хаах, хорио цээртэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогсох, доголдож, орлого буурсан нь ийнхүү төсөвт тодотгох шалтаг болсон.

Нөгөө талаар сонгуулийн жилийн төсвийг хэт данхар баталсан. Аймаг орон нутагт гишүүд төсвөөр дамжуулан тойргоо услах үйл явцыг тун чадмаг хийсэн.

Харин түүнийг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цээжээрээ сайн хамгаалсан. Ингэж хамгаалж чадсан байхад түүнд өчигдрийн хэлсэн үгнээсээ өнөөдөр ухарч байгаа нь юу ч биш бололтой.

ХОЁРДУГААРТ: Төсөвт тодотгол хийснээр төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй. Үүний 1.6 их наяд төгрөг эх үүсвэртэй алдагдал гэдгийг Ч.Хүрэлбаатар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүд. Тэгэхээр 2.2 их наяд төгрөгийг хаа нэгтээгээс олох шаардлага үүснэ.

Тиймээс дотооддоо бонд гаргаж магадгүй гэж дуугарсан. Өөрөөр хэлбэл Засгийн газар үнэт цаас гаргаад банкуудад зарах нь. Эдийн засгийн хямралаас шалтгаалан банкууд зээл олгохоос болгоомжилж буй. Банкууд таван их наяд төгрөгөөр Төвбанкны үнэт цаасыг худалдан авсан.

Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээлд Засгийн газрын бондыг худалдаж авах боломжтой таван их наяд төгрөг бэлэн байгаа гэж тооцож буй хэрэг аж. Засгийн газар 1.5 их наяд орчим төгрөгийг дотоодын зах зээлээс татаж, төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцсон бололтой.

Ийнхүү Засгийн газар өрийн бичиг гаргаж, банкуудаас мөнгө зээлж байгаа нь эсрэг талдаа хэд хэдэн эрсдэл дагуулж байгаа.

• Дотоодын зах зээл дэх Засгийн газрын өр нэмэгдэнэ
• Банкуудын активыг бизнес эрхлэгчидтэй уралдан төр булаан авна гэсэн үг
• Төв банкны үнэт цаасны үнэ өснө
• Дээр нь гадаадын өндөр дүнтэй бондын зээлүүдийн төлөлт эхэлнэ гээд асуудлууд нэмэгдэх нь.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-15 21:36

Төсөвтөө хэт бардсан үрэлгэн сайд хэрэггүй.Дээр нь Монгол улсын газрыг хэвлийн баялагтай нь зарж, ЖДҮ авсан бол хуулийн хариуцлага хүлээх ёстой иргэнийг сайд брлтол нь дэвшүүлдэг намын дарга хүртэл огцлрох ёстой

IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-16 07:58

Ajilaa hiij chadahgui yumnuud z##laad ajillaj chaddag negnee taviaasai da selemtee

Хариуцлага
Хариуцлага
2020-08-16 12:25

Манайд торийн ондор �##�ба хашдаг �##�бан туша�##�тан эрх мэдэл байр суурь мэдээлэлд ойр давуу т�##�аа ашиглан хууль бус уйлдэл хийчихэд хариуцлага тооцдоггуй хууль дурэм нь уйлчилдэггуй болохоор хэн дуртай нь юу дуртайгаа хийх болждээ

Холбоотой мэдээ

Back to top button