Нийгмийн

Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтийг хүлээн авч байна

Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг хүлээн авч байна.

Борлуулалтын цэгт тавигдах шаардлага:
- Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байршилтай байх
- Байрлал сайтай байх, том оврын машины орц гарц чөлөөтэй байх
- Өөрийн эзэмшлийн газар эсвэл түрээсийн гэрээтэй байх
- Шахмал түлш хадгалах агуулахтай бол давуу тал болно

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Хүсэлт (борлуулагч хувь хүн бол), албан тоот (борлуулагч аж ахуйн нэгж бол) . Эргэж холбоо барих утасны 2-3 дугаарыг доторхой бичнэ.
2. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт (тухайн хаяг дээр оршин суудаг нь үнэн болохыг гэрчилсэн)
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (борлуулагч аж ахуйн нэгж бол)
5. Газрын гэрчилгээний хуулбар (борлуулалтын цэг байгуулах хаяг ижил байх ёстой)
6. Түрээсийн гэрээ (1 жил, түүнээс дээш хугацаагаар байгуулсан байна)
7. Газар эзэмшигчийн зөвшөөрөл (тухайн түрээсийн газар дээр шахмал түлшний борлуулалтын цэг ажиллахыг зөвшөөрсөн бичиг)
8. Татварын цэнхэр дэвтэр
9. Байршлын зураг (борлуулалтын цэгийн байршлыг google map зэрэг газрын зураг дээр харуулсан)
10. Борлуулалтын цэг байгуулах хашаа болон агуулахын фото зураг

Эх сурвалж: Таван Толгой Түлш ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button