УЛС ТӨР
С.Одонтуяа: Түүхэнд байгаагүй төсвийн алдагдлыг батлах гэж байна
УИХ-ын үдээс хойшхи чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2020 оны төсвийн тодотголын талаар санлаа илэрхийллээ.
Тэрбээр: Түүхэнд байгаагүй төсвийн алдагдлыг батлах гэж байна. Ковидийг шалтаг болгож байна. Сонгуулиас өмнө төсвийн тодотгол хийе гэж зөндөө ярьсан даанч эрх баригч нам сонгуулийн шоу хийж төсөвт анхаараагүй. Төсвийн хуваарилалт хийхэд аймаг орон нутгийн хүн амын нягтаршлыг харах хэрэгтэй. Тухайлбал 2020 оны төсөвт Хэнтий аймгийн нэг хүн амд ноогдох төсөв нь 1.2 сая бол Увс аймагт 900 мянган төгрөг. Харин Баянгол дүүрэгт 200 мянган төгрөг байна. Иймээс хүн амын нягтаршилаар төсвийн хуваарилалт хийх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.